2011-04-26

ЗДТГ-ын үе үеийн удирдлагууд

Наранбулаг сумын захиргаанд удирдах албан тушаалд
ажиллаж байсан хүмүүс сумын дарга, засаг дарга




                                                 Сумын орлогч, засаг даргын орлогч

Нарийн бичгийн дарга, тамгын газрын дарга



2011-04-20

Газар зүйн байрлал, байгаль цаг уурын онцлог




Увс аймгийн Наранбулаг сумын газар нутаг нь Монгол орны баруун хойт хэсэгт дэлхийн бөмбөрцгийн хойт өргөрөгийн 480540-ээс 490580, зүүн уртрагийн 920050-аас 920560-ийн хооронд Ханхөхийн нурууны үргэлжлэл Тогтохын шилийг дамнан Увс, Хяргас нуурын хооронд Тариалан, Малчин, Өлгий, Завхан, Өмнөговь сумуудтай хиллэн оршино. Сумын нутаг нь  говь, хангай, тал хээр хосолсон 524,9 мянган га бөгөөд бүх нутгийн 50%-ийг говь, 20%-ийг хангай, 30%ийг тал хээр эзэлдэг юм. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ их нууруудын хотгорт орших бөгөөд газар зүйн мужлалаар говийн бүсэд хамаарна. Гадрын гадарга нь Тогтохын шилийн хэсэг, түүний орчмын уулсаар нэлээд өндөр өргөгдсөн байрлалтай. Хамгийн өндөр цэг нь далайн түшинээс дээш 2356м өндөрт өргөгдсөн Хүрмийн овоо, хамгийн нам цэг нь  далайн түвшинээс дээш 722м өргөгдсөн Увс нуурын хонхор юм. Ханхөхийн нурууны дагуу далайн түвшинээс дээш 1800-2300м өргөгдсөн Борзалаа, Хайст, Цагаан овоо, Жинст, Бугат, зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн өндөр уулстай. Тогтохын шилийн ар талд Хар хэрэв, Шар гэсэн, Цагаан тэсгэнэ, Улаан бөөрөг, баруун талд нь Бургастайн гол дагуу Шивээ, Цорго, Босгын нүд зэрэг тэнүүн талууд оршино. Сумын өмнөд  болон баруун өмнөд хэсэгээр далайн түвшинээс дээш 1000-1200м өргөгдсөн их говийн шинжийг агуулсан дов толгод, элсэн манхан үргэлжилсэн Олон овоот, Балцгар, Татаал, Гашуун, Шар толгой зэрэг говь оршино.
Өрх, хүн ам, түүний бүтэц, эрхлэх аж ахуй
Тус сум 2001 онй байдлаар 1071 өрхтэй, өрхийг багуудад хуваан үзвэл Алдар баг 299ь Улаан-үзүүр баг 267, Хужирт баг 258, Гүнбүрд баг247 өрхтэй. Сумын нийт хүн ам 4626, хүн амын зонхилох нь дөрвөд, баяд, хотон чстан эзлэх боловч Ховд аймгийн Чандман сумаас нүүдэллэн ирж суурьшсан халхь Алтайн урианхай гаралтай цөөн тооны ястнууд амьдардаг. 2001 байдлаар нийт нүх амын 55,0% дөрвөд, 32,6% баяд, 11,4% хотон, 1% халх урианхай зэрэг үндэстэн ястан эзэлж байна. Жилд дунджаар 96 хүүхэд төрж, 31 хүн нас барьж хүн амын өсөлт тогтвортой байна.
Сумын хэмжээнд 2001 оны жилийн эцсээр 122989 толгой мал тоолуулсан бөгөөд малгүй өрх 65, 100 дээш малтай 573, 100-500 малтай 153, 500-1000 16 өрх байна,
Сумын хэмжээнд 45 өрх газар тариалан эрхэлж 50га талбайд үр тариа, 5га-д төмс хүнсний ногоо тариалж жилд дунджаар 30тн үр тариа, 35тн төмс хүнсний ногоо, 200тн усалгаатай хадлан хураан авч газар тариаланг амьдралын эх сурвалж болгон амьдарч байна.

2011-04-10 өдөр болсон уулзалтын талаар










        Улаанбаатар хот дахь Наранбулаг сумын Нутгийн зөвлөл, Оюутны зөвлөл хамтран 2008 оноос хойш 4 дахь жилдээ зохион байгуулж буй уулзалт 2011 оны 04-р сарын 10 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
        Уг уулзалтын гол зорилго нь Наранбулаг сумын уугуул болон харьяат иргэдийн санаа бодолыг сонсох, танилцуулах, нутгийнхаа төлөө юу хийх бодолтой байгааг нь сонсох, Нутгийн зөвлөл, Оюутны зөвлөлтэй хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх, Нутагаа гэсэн сэтгэхгүйг төлөвшүүлэх зэрэг асуудалаар нэг өдрийн үр бүтээлтэй өнгөрүүлдэг.

Шатахуун түгээх станц

                                
ШТС нь 1976онд байгуулагдаж, анхны эрхлэгчээр Б. Унгарав, түгээгчээр Д. Цэрэн нар ажиллаж байв. ШТС нь Наранбулаг сумын албан байгууллага, ард иргэд, хот хоорондын тээврийн хэрэгсэлд бензин, шатах тослох материалаар үйлчилдэг байлаа. 1983 оноос ШТС-ын эрхлэгчээр Ц. Алгаа, түгээгчээр Л. Рэнцэнбат, Н. Цэдэнбалжир, Г. Хишигт нар ажиллаж, ажил үйлчилгээ, тохижилт, ариун цэврээр улсын тэргүүний ШТС-аар 3 удаа шалгарч байсны дээр эрхлэгчээр ажиллаж байсан Ц. Алгаа 5 жил системийн аварга ажилтнаар шалгарч байв. Сүүлийн жилүүдэд тус станц нь НИК хувьцаат компанийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын харъяанд ажиллаж, эрхлэгчээр нь Д. Намжуур Ю. баттулга нар ажиллаж байсан Д. Намжуур 2001 оноос хувийн ШТС байгуулан албан байгууллага иргэдэд үйлчилж байгаа. 2010 оноос Наранбулан сумын хэмжээнд улсын 1, хувийн 2, нийт 3 ШТС үйл ажиллагаагаа явуулан албан байгууллага иргэдэд үйлчилж байна. НИК-ийн эрхлэгчээр Ю. Баттулга түгээгчээр Б. Буянхишиг нар ажиллаж байна.           


Цаг уур


Наранбулаг суманд Хөдөө аж ахуйн цаг уурын харуул 1974 оноос эхлэн бий болж цаг уурын харуулын анхны ажиглагчаар Д. Норов ажиллаж байв. Хяргас нуурын хөвөөнд усны харуул ажиллаж байсан боловч 1990 онд татан буугджээ. Цаг уурын ажиглагчаар М. Цэвээнжав, М. Чимэддулам наражиллаж байна.

Монголын ёс заншил

                                     

                                           Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон
Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
  1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
  2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
  3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
  4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
  5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
  6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Монгол айлын дөрвөн чухал ёс:
  1. Эцэг эх асралтай
  2. Эх энэрэлтэй
  3. Дүү бишрэлтэй
  4. Хүү тахимдуу
Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
  • Гадаах ажлыг эр нь мэднэ
  • Гарах орохыг эм нь мэднэ
  • Саадаг нумыг эр нь мэднэ
  • Сааль савыг эм нь мэднэ
  • Аян жинг аав нь мэднэ
  • Ааль  аашийг  ээж нь мэднэ
  • Ардаг догшныг аав нь мэднэ
  • Авах гээхийг ээж нь мэднэ 
Эцэг хүний таван эрдэм: 
  1. Уужим ухаан
  2. Хатан зориг
  3. Бат журам
  4. Өрх гэрийн түшиг
  5. Үр хүүхдийн сүр сүрлд 
Эцэг хүний цээрлэх найман зүйл 
  1. Бор дарсанд үл шунах
  2. Болчимгүй үгэнд үл автах
  3. Болох болохгүй хэргийг сэдэх
  4. Богд Чингэсийн сургалд үл тэрслэх
  5. Үр хүүхдээ үл хараах
  6. Үнэн ханийг үл гомдоох
  7. Үйлийн хэцүүгээс үл
  8. Өмсөхийн өнгөнд үл автах
Эх хүний есөн эрдэм:
  1. Өнгөнд цэвэр
  2. Үйлэнд уран
  3. Үрд энэрэлтэй
  4. Үргэлж цэмцгэр
  5. Ханьдаа түшигтэй
  6. Хадамдаа элэгтэй
  7. Найранд дуутай
  8. Настанд ерөөлтэй
  9. Нартанд буянтай
 Эхнэр хүний цээрлэх таван гэм:
  1. Эр бусдыг сэтгэх
  2. Атаа жөтөө өвөрлөх
  3. Муу санаа агуулах
  4. Харамч байх
  5. Зохилдохгүй үйл үйлдэх 
Эрхэм сайн хөвгүүний ёсон
            Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.
Асар муу хөвгүүний шинж
            Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас эхсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн мүү хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.           
Эрхэм сайн охины шинж:
  1. Сайхан гоо зүстэй бөгөөд
  2. Санаа сэтгэл номхон дөлгөөн
  3. Саруул ухаантай охин сайн
  4. Эхийн сургаалаар явагч
  5. Эгч дүүтэйгээ эвтэй
  6. Эсгэх оёход уран бол
  7. Эрхэм сайн охин мөн
  8. Алиа наадгайд дургүй
  9. Ахуй биеэ хичээн хадгалаад
  10. Ахас ихэсийг зэргээр хүндлэгч
  11. Уур хилэнгүй охин сайн 
Асар муу охины шинж:
  1. Авир дүр нь чөтгөр мэт
  2. Ааш зан нь сармагчин мэт
  3. Асар их ууртай охин муу
  4. Ачит эцэг эхээ сургахад уурлан
  5. Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч
  6. Алиа наадгаад маш баясан
  7. Айл хэсэгч охин муу
  8. Үйл хийхэ дургүй
  9. Үг хов хэлэх дуртай
  10. Үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч
  11. Үл бүтэх охин муу
  12. Айх ичихийг үл мэдэн
  13. Ажиггүй шалиг үг хэлэлцэн
  14. Аливаа садар самуун явдалтай
  15. Аальгүй охин муу
Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:
Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго
Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга
Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

Увс аймаг


1931 онд байгуулагдсан. 69585 ам.дөр.км нутагтай. 90 мян.хүн амтай. Аймгийн төв Улаангом хот нь Увс нуурын хотгорын баруун урд захад 34 ам.дөр.км. талбайг эзлэн Улаанбаатараас 1336 км зайтай газарт д.т.д 939 м өндөрторшино. 30 мян.хүн амтай. Увс аймаг нь манай орны баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ.


Чулуун нүүрс /Нүүрст хотгор, Хар Тарвагатай/ бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Улаангом хотод агаарын жилийн дундаж температур нь жилд -3.8° С хүйтэн, 1 сард -33°С хүйтэн, ҮII сард 19.2°С дулаан байдаг. Улаангом нь манай орны хамгийн их хүйтэн өвөл болдог нутгийн нэг бөгөөд хамгийн их хүйтэн болсон нь -50°С хамгийн хамгийн дулаан болсон нь 36.4°С болж байжээ. Жилд дунджаар 135.3 мм тунадас унана.Агаарын даралт 1сард 923.9 гПа, ҮII сард 901.9 гПа байдаг. Увс, Хяргас нуурын хотгорт Дэлхийн хойд хагасын өвлийн агаарын их даралтын төв үүсдзг. Улаангомд 1 сард 1055 мб хүрсэн нь Дэлхийн хамгийн их даралт болсон юм. Жилийн салхины дундаж хурд 1.4'м/с бөгөөд хамгийн их салхитай Ү сарын хурд 2.3 м/с байдаг. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино.

Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн их энх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөр'стэй, нуурын хсггор хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй. Увс аймаг 1.9 сая гаруй малтай, нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.

Түүх

Сумд
Баруунтуруун
Бөхмөрөн
Давст
Завхан
Зүүнговь
Зүүнхангай
Малчин
Наранбулаг
Өлгий
Өмнөговь
Өндөрхангай
Сагил
Тариалан
Тэс
Түргэн
Улаангом
Ховд
Хяргас
Цагаанхангай

Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11-р сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд "Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтов.Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой" гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ. 1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг 1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг 1933 оноос Увс аймаг гэж нэрлэжээ. 1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ.

1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм. 1686 онд Ойрад Монголын их хаан Галданбошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг. Ийнхүү газар тариалангийн суурин /Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм/ нь Увс аймагт анх тавигджээ. 1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.

Лүүжин Дацангын дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин - улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2- р сард УБХ - ын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.

1957 онд барилгын 3- р ангийг тус суманд байгууласнаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4- р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө мал аж ахуй эрхэлж байна.

2000 оны жилийн эцсээр Улаангом суманд - Тэмээ - 425 - Адуу - 3740 - Yхэр - 10867 - Хонь - 48415 -Ямаа - 22411 бүгд 85788 толгой мал өсөн бойжиж буй бөгөөд 240 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж орон нутгийн төсөвт 300 гаруй сая төгрөг оруулж байна. Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг " Чандмань улаан" " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг юм.

Байгалийн үзэсгэлэнт газар

Цагаан дэглий, Мөст, Цагаан шувуут зэрэг мөнх цаст сүрлэг өндөр уулс Увс, Хяргас, Ачит, Үүрэг гэх мэтчилэн давстай болон цэнгэг (загас элбэгтэй) 40 орчим том, жижиг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга өргөн талууд тэр аяараа Увс нутгийн үзэсгэлэн гоо билээ. Энэ нутагт байгаль өөрөө бүтээсэн үзэсгэлэнт сонин газар байгаль газарзүй, шинжилгээ судалгаанд хэрэглэх чухал зүйлс элбэг тохиолдoно.

Ийм газрууд гэвэл : Малчин, Хяргас сумын нутгийн заагт байгаа 600-800 хонь багтах Жинст хадны агуй, Давст сумын Хатуугийн уулан дах 200 метрийн гүнзгий агуй, өндөрхангай нутагт байдаг 400-500 адуу буюу 800-900 хонь багтахаар Улаан Чулууны агуй, Бөхмөрөн сумын нутаг Ямаат ууланд далайн төвшнөөс дээш 3000 м-ийн өндөрт эртний амьтан ургамлын ул мөр хадгалагдан үлдсэн хадан хясаа гэх мэтчилэн байгалийн үзэсгэлэнт сонин зүйлс элбэг бий. Мөн Ховд сумын нутагт Уу-ширэг гэдэг газар Гоожуур нэртэй хүрхрээ , мөн сумын нутагт эрт дээр үеэс анчин гөрөөчин нүүдэлчид дамжин гардаг байсан 2 хадан хясааг холбож тавьсан "Дамжиг" модон гүүр гэх мэтчилэн хүний нүд хужирлах байгалийн үзэсгэлэнт газар элбэг бий.

Ан амьтан

Увс аймагт өндөр уул, тал, говь, нуур, гол горхи элбэг, цаг уур эрс тэс, байгаль газарзүйн олон янзын нөхцөлтэй түүнд зохицож төрөл бүрийн ан амьтан нутагшиж амьдардаг байна. Манай аймагт 4 баг, 6 овгийн 20 төрлийн, 64 зүйлийн сүүн тэжээлтэн амьдардаг. Ан гөрөөсийг үндсэн бүтээгдхүүнээр нь мах арьсны болон үслэг гэж ангилдагаас мах арьсны ан элбэг байдаг. Увс аймагт агнуурын ач холбогдол бүхий Алтайн аргал, угалз, буга согоо, янгир, зүр, гур, чоно, гахай, үнэг, хярс, бор гөрөөс гэх мэт ан амьтантай, ногтруу, галуу, ятуу, нугас зэрэг шувуудтай, алтайн сугас, монгол хадран, осмон, нохой сугас, давжаа сугас, шар загас жараахайтай. Хяргас, Ачит, Увс нуурын сав нутгаар зээр, хар сүүлт зэрэг ховордсон амьтад бий.

Ханхөхий, Тогтохын шил, Хархираа Түргэний уулс, Улиастын шилийн ой хөвч, өндөр уул, асга хадаар аргаль, угалз, буга, согоо, ирвэс, шилүүс, янгир, суусар, гахай, нохой зээх, бор гөрөөс, чоно, үнэг, хэрэм, хур, сойр, ятуу, хөтүү, чандага, жирх, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, үен, туулай, тарвага, зурам, солонго, алаг даага, сохор номин, шар сүүлт, хулан жороо, бозлог зэрэг ан амьтад, мэргэчид оршино.

Нууруудад хун, галуу, нугас, хотон, ангир зэрэг усны шувууд, хад уул, тал нутгаар хойлог, тоодог, тогоруу, ногтруу, хөхөө, бүргэд, тас, ёл, тоншуул, хэрээ, шаазгай, харцага, болжмор, ууль, сар, шар шувуу, элээ, цахлай, өрөвтас, өвөөлж, Ховд, Бөхмөрөн голд алтан гургалдай зэрэг нүүдлийн болон суурин шувууд элбэг бий.

Томоохон голуудад, зарим нууруудад агнуурын загас, баруун монголын хадран, алтан сугас буюу нохой шар загас элбэгтэй. Янгирын эх орон гэж нэрлэдэг Бөхмөрөний нутаг Хар ямаатад улсын ангийн нөөц газар бий. Тэнд жил бүр олон улсын анчид ирдэг. Увс аймагт ан агнуурын ач холбогдол бүхий 30-аад зүйлийн хөхтөн амьтад байгаагийн дотор 4 баг 6 овгийн, 20 төрлийн, 26 зүйлийн сүүн тэжээлтэн, 10 төрлийн шувуу, 3 зүйлийн загас нутагшин амьдарч буйг ан зүйн мэргэжилтнүүд тооцжээ.

Дархан цаазат газар

Увс аймгийн Дархан цаазат газар нь Цагаан Дэглий, Цагаан шувуут, Алтан элс, Тэс, Торхилог голын адаг, Хан Хөхийн нуруу, Хархираа, Түргэний уулс, Тогтохын шил, Улиастайн шил зэрэг уул нурууд Увс, Хяргас, Үүрэг, Ачит, Баяннуур зэрэг нуурууд , Тэс, Ховд, Хархираа, Хангилцаг, Түргэн, Таван салаа зэрэг гол мөрөн, Бөхмөрөнгийн Ямаат, өндөрхангайн Буштаг, Алтан бургас, Давстын Мөнхөт, Цахир, Ховдын Гоожуурын хүрхрээ, Дамжиг, Завханы Хэцүү хад, Нарийн голын эх зэрэг нутгийг хамардаг бөгөөд байгалийн үзэсгэлэн төгөлдөр шинжийг өөртөө агуулснаараа онцлог билээ.

Цагаан дэглий уул. Цагаан дэглий уул нь Түргэний уулсын ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4140 метр өндөр, мөнх цастай уул юм. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Энэ ууланд үе үе гадаадын жуулчид ирдэг.



Увс аймаг - Зургийн цомог

Цагаан шувуут. Увс аймгийн хойд хил Сагиль сумын нутагт байдаг. Далайн түвшнээс дээш 3496 метр өндөр мөнх цастай уул юм. Цагаан шувуут ууланд буга, согоо, аргаль, янгир, ирвэс, үнэг, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Цагаан Шувуут уулын зүүн сугаас Сагиль голын зарим салаа эх авч Увс нуурт цутгана. Цагаан шувуут уул, түүний салбар уулсуудад харгай, бургас улиас модон ой их бий.

Алтан элс. Бөөрөг дэлийн их элсний өмнөд хэсгийн торгон элсийг ийнхүү нэрлэх бөгөөд Баруун туруун, Зүүнговь сумын нутагт байна. Алтан элс нь Увс нуурын ай сав газрын бүрэлдэхүүнд багтдаг.

Тэс. Тэс нь Увс аймгийн Тэс сумын нутгийн нэр бөгөөд энэ нутагт Их говийн торгон элс, Тал хээрийн бүс, Хангайн бүс ч бас ордог. Энэ нутгийг Хангайн юмуу тал хээрийн эсвэл говийн бүс гэж хэлэхэд хэцүү. Тэс нутгаар Тэсийн гол дайран урсаж Увс нууранд цутгадаг.

Хан Хөхийн нуруу. Монгол уулсын Хангайн нурууны баруун үзүүр бөгөөд Бор хайрхан, Цагаан хайрхан, Дуулга гэсэн гурван томоохон оргил бий. Түүнээс хамгийн өндөр нь Дуулга уул бөгөөд 2923 метр өндөр юм. Бор хайрхан 2591 метр өндөр. Цагаан хайрхан 2512 метр өндөр юм. Хан Хөхий нуруу нь 180 км үргэлжлэх бөгөөд Шилүүст ой элбэгтэй учир Увс аймгийн ойн баялгийн гол эх булаг болно. Хан Хөхийн нуруунд буга сүргээрээ байдаг бөгөөд чоно, үнэг, мануул, хярс, тарвага, тоншуул, хөхөө гэх мэт олон төрлийн амьтад болон шувууд бий.

Хархираа. Монгол Алтайн салбар уулсын нэг, Увс аймгийн өмнөговь, Ховд, Тариалан, Улаангом сумын нутгийг дамжин өмнөөс баруун хойд зүг чиглэсэн байдалтай оршино.Хархираагийн уулсаас Хархираа, Намир, Улиастай, Бургаст, Шивэрт зэрэг томоохон голууд эх авч хоёр тийш хагалбарлан урсана.Оргил нь Мөст,далайн түвшнээс дээш 4126 метр өндөр, оройдоо мөнх цастай.Хархираагийн уулсад буга, согоо, аргаль, янгир, үнэг, чоно, тарвага, зурам, үен, хадны суусар, ирвэс, өмхий ба эрээн хүрэн, дорго, хярс, мануул зэрэг ойн болон араатан амьтан элбэг, уулын араар Харгай, Улиас, Бургас, Гацуур зэрэг ой мод бий.

Түргэний уулс. 1993 онд Монгол Улсын Их Хурлаас гаргасан тогтоолд "Түргэний уулсад уулын тундр, ой тайга, уулын хээр зэрэг байгалийн олон бүс, бүслүүртэй бөгөөд түүнд зохицсон олон янзын модлог, бутлаг, өвслөг ургамал, төрөл бүрийн ан амьтантай, бас Мөнх цас, мөсөн гол, мөсөн тогоо, агуй, хад. цохио, хүрхрээ, бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой эртний түүх соёлын дурсгалт газар элбэгтэй болохыг" зааж" Түргэний уулсын үндэсний дархан цаазтай газар" болгосон байна. Энэхүү дархан цаазат газарт Буурал, Түргэн, Живэртэйн голуудын эх авсан нуруунуудыг дамжуулан Цагаан Дэглий уулнаас зүүн тийш Хавцалын боом хүртэл 123.1 мянган га гурвалжилсан нутгийг хамруулжээ.

Тогтохын шил. Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс. Тогтохын шилээр Увс, Хяргас 2 нуур тусгаарлалцана. Хамгийн өндөр оргил Хүрэмийн овоо далайн төвшнөөс дээш 2357м Тогтохын шил нь 70аад км үргэлжлжх бөгөөд булаг шанд , ус, өвс элбэгтэй малын бэлчээрт нэн тохиромжтой нутаг юм.

Увс нуурын дархан цаазат газар. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бороо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан Ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг 4126м өргөгдсөн Хархираа Түргэний уулсын ноён оргил юм. Увс аймгийг нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнт газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан 679.6 мян.га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн 1994 оны 9 -р тогтоолоор дархан цаазат газар болгон тогтоожээ. Увс нууранд ногтруу, ангир, галуу, хошуу галуу, ангидаг, шар алаг нугас, болон улаан хүзүүт, шунхан шумбуур, гэзэгт шумбуур зэрэг 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулаан улиралд ирнэ. Увс нуурын нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Боршоо, Сагил, Хөндлөн, Хандгай, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.

Тэсийн гол. Тэсийн голын урт нь 732км бөгөөд Увс аймгийн нутагт 135км ноогдоно. Увс нуурт цутгахдаа Зэгстэй өргөн намаг бүхий таван салаа үүсгэнэ. Энэхүү 5 голыг нутгийн ардууд Оргих, Хос-Эрэг, Их гол, Жийрэг, Yхэг гэж нэрлэх бөгөөд үүнээс Таван тэс гэдэг нэр томъёо үүсжээ. Тэсийн голын зэгс бургасаар зэрлэг гахай нэлээд их бий. Мөн зэрлэг чацаргана Тэсийн голыг дагаж чимж ургадаг.

Аялал жуулчлал

Увс аймаг байгалын аялал жуулчлал хөгжүүлэх сонирхол татахуйц бүс “Б” зэрэглэлд ордог. Увс аймаг нь байгалийн бүх бүс бүслүүрийг хамрсан, аргал, угалз, янгир, буга согоо, бор гөрөөс, ирвэс зэрэг ховор ан амьтад, олон төрлийн шувуу, ургамалын аймагтай, 5 хошуу мал, дөрвөд, баяд, хотон, халх зэрэг олон ястан амьдардаг, түүх, соёл, олон ястны өвөрмөц амьдралын хэв маягийг хадгалж өнөөг хүртэл амьдарч ирсэн нь байгалийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх боломжтой.

Аялал жуулчлалын нөөцүүд 1. Мөнх цаст өндөр уулс, говь цөл, элсэн манхан, баян бүрд, том нуур, түргэн урсгалт гол, зэрлэг ан амьтан, ургамал бүхий харьцангуй онгон өвөрмөц сонирхолтой байгаль орчин, эрс тэс уур амьсгал, цас мөсөөр бүрхэгдсэн өвөл, 4 улирлын онцлог, цэлмэг одод түгсэн тэнгэр, цэвэр агаар, рашаан ус. 2. Эртний архилогийн түүхэн дурсгалт газрууд, сүм хийд, баялаг үзмэр бүхий музей. 3. Дөрвөд, баяд, халх, хотон зэрэг үндэстний цөөнхи, ястнуудийн угсаатны зүйн онцлог, амьдрах хэв маяг, дуу бүжиг, монгол гэр, хуримлах ёслол. 4. Нүүдэлчин малчин ардын соёл, ёс заншил, нүүдэл, шашин шүтлэг. 5. Байгаль орчноо хайрлан хамгаалах нандин өв уламжлал, овоо тахилга. 6. Үндэсний баяр наадам / бөх барилдах, морь уралдах, сур харвах/ 7. Морь, тэмээ, сарлаг унах, эмнэг сургах, морь бугуйлдах. 8. Ховор, ховордсон зарим ан амьтаныг харах, тусгай зөвшөөрлөөр агнах. 9. Уулын аялал, усан аялал

Жуулчны баазууд “Хархираа” жуулчны бааз Улаангомоос 28км зайтай байдаг. “Сайхан халиун” ХХК “Хэцүү хад” жуулчны бааз Хяргас нуурын хөвөөнд байдаг. “Онцын тасархай” ХХК –ны жуулчны бааз Түргэн сумын нутагт Улаан гом хотоос 90км зайтай байдаг. “Алтай аутфиттерс” ХХК ангын отогнууд Өмнөговь сумын улиаст, Сагиль сумын Цагаан гол, Түргэн сумын Шаварт, Хан Хөхийн нуруунд байрладаг.

Увс аймаг эртний түүхийн арвин их баялагтайн дотроос Сагил сумын Моожоогийн хошууны ногоон саарал өнгийн хаднаа хүн болоод аргаль, янгир, тэмээ, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн олон зуун зураг байдаг нь мезолитийн сүүлч, шинэ чулуун зэвсгийн эхэн үед хамаарагдах дурсгал болно. Мөн Бөхмөрөн сумын нутагт хүн хөшөөдийн баялаг чуулбар, Ачит нуурын бичээс хэмээх эртний руни бичигт гэрэлт хөшөө байдаг.

Чандмань-Улаан уулнаас төмөр зэвсгийн үед амьдарч байсан 50 гаруй хүний хэрэглэгдэхүүн бүхий булш тус тус олдсон байна. Түүнчлэн Зүүнговь сумын Сарантолгойн өврөөс Чингис хааны үеийн монгол эмэгтэйг булш илэрч, тухайн үеийн дээл, гоёлын зүйлс олджээ. Мөн Улаангом хотын баруун урд орших Чандмань уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарагдах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжлээд байгаа ажээ. Чандмань уулын булш нь МЭӨ ҮIII-III зууны үед манай орны баруун хойт хэсэгт амьдарч төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн аймгийн урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй сонин дурсгал юм.

Увс аймгийн даргаар ажиллагсад

1. Б. Санжжав - 1925 - 1927
2. Ц. Нанзад - 1927 - 1928
3. Ц. Бадрах - 1928 - 1931
4. Б. Нацаг ( эмэгтэй) - 1931 - 1931 -1956
5. С. Алтангэрэл - 1931 - 1932
6. Ж. Ноосой - 1932 - 1933,
7. Б. Хөхнүдэн - 1933 - 1934
8. Г. Мижид - 1934 - 1937
9. С. Милхаабаатар - 1937 - 1938- 1986
10. Б. Тэгшжав - 1938 - 1939
11. Ө. Өлзийхутаг - 1939 - 1939
12. Ж. Осор - 1939 - 1943
13. П. Магсаржав - 1943 - 1944
14. А. Бэгзжав - 1944 - 1948
15. Д. Батсүх - 1948 - 1950
16. Д. Ядамцоо - 1950 - 1953
17. Ү. Шагдар - 1957 - 1961
18. Д. Сүрэнхорлоо -1953
19. Х. Спемхан - 1956 - 1957
20. Ц. Нансалжав - 1966- 1970
21. Г. Баасанжав - 1970
22. Н. Жийдээ - 1986 - 1992
23. Д. Намсрай - 1992 - 1996
24. Ц. Баатар - 1996 - 2000
25. Л. Тогоо - 2000-2008
26. Цасчихэр 2008 оноос хойш

Сумын төр захиргааны байгууллагын хөгжил

                                          Наранбулаг сумын ЗДТГ, ИТХ газар
         1952 онд тус сум байгуулагдах үед Монгол улсын сонгуулийн шинэ системийн дагуу Улсын Их Хурлын сонгож, орон нутагт айтаг, сумын хөдөлмөрчдийн депутатуудыг сонгон ХДХ-аас сумын гүйцэтгэх захиргааг сонгож байгуулдаг болсон үе байлаа.

Иймд энэ журмын дагуу Наранбулаг сумын хөдөлмөрчдийн депутатуудын хурлыг сонгон уг хурлын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааг сонгосон байна.

Сумын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааны даргаар Тэссумын харъяат Жамъян, орлогч даргаар Ш. Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Ж. Ядмаа нарыг баталсан байна.гэвч сумын даргаар томилогдсон Жамъян биеэр ирж ажиллах боломжгүй болсон тул багийн даргаар ажиллаж байсан Б. Дамбыг шууд томилон ажиллуулжээ. Сумын даргааг сонгогдсон Жамъян нь хожим 1954-55 онд дахин ирж ажиллажээ.

Мөн энэ үед аймгийн намын хорооны товчооны 8 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас намын үүрийн нарийн бичгийгн даргаар С. Лосолыг томилсон боловч биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах бололцоогүй болсон тулнамын хорооны товчоонй 11 дүгээр сарын 10-ны өдрийн 70/145-р тогтоолоор Б. Жулдайг томилон ажиллуулжээ.

1949 онд улсын ажил албыг залгуулж байсан морин өртөөг халж, авто өртөө байгуулснаар ард иргэдийн нуруун дээр байсан өртөөний хүнд албыг халж,улсын өртөөнд ашиглаж байсан өртөөний адууг сумын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсэн байна.

Наранбулаг сум анх байгуулагдахад Зүүнхангай сумаас 26 адуу, 2 тэмээ, Өндөрхангай сумаас 23 адуу, 4 тэмээ, Туруун сумаас14 адуу, Хяргас сумаас 20 адуу, Өмнөговь сумаас 48 адуу, 10 тэмээ, эдгээр 5 сумааснийт 134 адуу, 16 тэмээ шилжүүлэн өгснөөр өртөөны адууны суурьтавигдаж, улсын 274-р өртөө болсон байна.




Өртөөний адуучнаар Ш. Хүцэс ажиллаж байгаад хожим1959 онд 3 жижиг нэгдэл нийлж, сум нэгдэл бий болсоноор өртөөний адуу, тэмээг нэгдэлд шилжүүлэн өгч, сумын доторх өртөөний албыг нэгдэл хариуцах болжээ.

Наранбулаг сумын үүсэл хөгжил




                               Наранбулаг сумын үүсэл хөгжилЧандмань уулын аймаг татан буугдаж Ховд, увс хоёр аймаг байгуулагдсанаар 1931 онд Чандмань уулын аймгийн Төгсбуянт уулын хошуунаас Сагил, Түргэн, Бөхмөрөн сумууд, мөн аймгийн Баянмандал уулын хошуунаас Хяргас, Тэс,  зүүнговь, Малчин сумууд, Хантайшир уулын аймгийн Ханхөхийн уулын хошуунаас туруун, Зүүнхангай, Өндөрхангай сумууд мөн аймгийн Цэцэнсартуулын хошуунаас Завхан сум тус тус байгуулагджээ. Засаг захиргааны энэ систем нь 1952 онд өөрчлөлт орж Наранбулаг сум байгуулагдах болсон юм. Анх Наранбулаг сумыг Өмнөговь сумын 6, 8, 9-дүгээр баг, Тариалан сумын 6, 7, 8-дугаар баг, Малчин сумын 1, 2 дугаар багуудаас үүсгэн байгуулжээ. Наранбулаг сумыг 1956 онд татан буулгаж 7, 8-дугаар багийг Тариалан суманд 4, 5, 6-дугаар багийн Өмнөговь суманд 1, 2-дугаар багийн Малчин суманд, 3-дугаар багийг Завхан суманд шилжүүлээд 1957 он дахин байгуулсан байна. 1959 он дӨмнөговь Наранбулаг сумаас Өлгий сумыг байгуулахад 6-дугаар багийн хагас нь өлгий суманд шилжсэн бөгөөд хожим 1965 онд Пионер нэгдлийн нэгдүгээр бргиадаас 40 өрх 30 гаруй мянган толгой малтай Наянтай хэсэг Өлгий суманд шилжиж түүнээс хойш өөрчлөлт ороогүй байна.
-Сумын үүсэл хөгжил
Тус сумын  нутагт нүүдэллэн амьдарч ирсэн Өмнөговь, Тариалан, Малчин сумын ардууд олон зуун жилийн уламжлалаа даган өвсний шимтэй, усны тунгалаг, уулын нөмөртэйг түшиглэн мал сүргээ маллан айлсан бууж амьдрахдаа жилийн аль ч улиралд үндсэн сумаасаа хэт алслагдан, засаг захиргааны байгууллагатайгаа харилцахад хүндрэл бэрхшээл гардаг байлаа.
нийтлэгч harry Йимд энэ нутагт нүүдэллэн амьдардаг дрвөд, баяд, хотон ястнууд нэг голын ахан дүүс мэт хана багтахаараа гэрээ барьж, хазаар багтахаараа бэлчээрээ ашиглан хамт аж төрж ирсэн уламжлалдаа тулгуурлан нэгдэн нийлж нэг сум болох хүсэлтээ Улсын их хуралд өргөн мэдүүлсэн байна. Энэ хүсэлтийг төр засаг судлан үзэж Улсын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1952 оны 9 дүгээр сарын 1-нд Наранбулаг сумыг Өмнөговь сумын 6, 8, 9-р баг, Тариалан сумын 6, 7, 8 дугаар баг, Малчин сумын 1, 2 багийн малчин ардуудаас бүрдсэн 637 өрх 2660 хүн ам, 150000толгой малтайгаар байгуулжээ.
нийтлэгч harry Ийнхүү Наранбулаг сум байгуулагдаж сумынхаа төвийг Дарийн Сэмүүн гэдэг хэлэмгий хүний хэлсэнээр “Гүрэн хошуу байтугай, гүйдэл тэмээ тогтдоггүй газар” ийм л газар далайн түвшинээс 1100м өргөгдсөн Наранбулаг нэртэй жижиг булаг бүхий Баянбүрдийг түшиглэн хойт өргөрөгийн 490350  зүүн уртрагийн 920350-ын солбилцолд Улаанбаатар хотоос 1268 км Улаангомоос 90 км-т шавь тавьж эхэлсэнээс хойших 60 жилд Улаанбаатар-Улаангомын төв зам, Хөвсгөл, Тосонцэнгэл чиглэлээс Ховд, Баян-Өлгий орох олон замын бэлчирт орших тохилог сум суурин болон хөгжиж байна.
нийтлэгч harry Наранбулаг сумын анхны засаг даргаар Тэс сумын харъяат Жамъян сонгогдсон боловч ирж ажиллах боломжгүй болсон тул Б.Дамба, орлогч даргаар Ш.Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Ж.Ядмаа нар томилогдон ажиллаж эхэлжээ.
Тус суманд шилжиж ирсэн багууд хуучин ажиллаж байсан даргатайгаа ирж багийн анхны даргаар Ё.Дунгаа, Д.Чойнзон, Х.Мягмар, Р. Жутнаа, Д.Гэзэгтэй, М.Балжир, М.Сөмбөөн, Б.Сайндаа нар ажилласан байна.
Сум шинээр байгуулагдаж байсан тул бүх албан байгууллагууд шинээр байгуулагджээ. Харин сургуулийн хувьд 1948 онд Тариалан сумын харъяанд байгуулагдсан Хайстын шил дэх Хөшөөтийн бага сургууль 1952 оны намар Наранбулаг сумын төвд шилжин суурьшиж Наранбулаг сумын сургууль болсон байна. Тус сургууль өргөжин 1966 онд 8 жилийн дунд сургууль болжээ.
нийтлэгч harry 1952 онд хүний бага эмчийн салбар байгуулагдан хүн ам эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол 1970 онд их эмчийн салбар болж өргөжин 16 ортой хүн эмнэлгийн байр ашиглалтанд орж 3 багт бага эмчтэй, мэргэжлийн эмч, сувилагчаар хангагдсан, түргэн тусламж үзүүлэх дуудлагын авто машинтай зарим тоног төхөөрөмж бүхий эмнэлэг болон гөжиж эх сууриа тавьсан.
нийтлэгч harry Сумын эд хэрэглэгчдийн хоршоо 1952 онд байгуулагданиргэдийг бараа таваараар ханган, түүхий эд бэлтгэж1960 оноос Худалдаа бэлтгэлийн анги болж 30 гаруй ажиллагсадтай, дэлгүүр, агуулах, конторын барилгатай болж 1990 оноос хоршоо болж зохион байгуулагдаад 1993 онд хувьчлагдсан байна.
Холбооны салбар 1969 онд байгуулагдсан, одоо телефон яриа, шилэн кабель, цахилгаан мэдээ, радио, телевизийн олон сувгийг дамжуулах техник төхөөрөтжтэй болж хөгжив.
нийтлэгч harry Соёлын байгууллагын эх үүсвэр 1952 оноос Улаан булан нэртэй байгуулагдан нүүдлийн кино, номын сантай болж, 250 хүний суудалтай клубын барилгатай болж өргөжсөн байна.
нийтлэгч harry 1965 оноос эхлэн цэцэрлэг, ясли,
нийтлэгч harry 1967 онд банкны тооцооны касс
нийтлэгч harry 1967 оноос ШТС 2000 тоннын тэжээлийн агуулах байгуулагдан ажил үйлчилгээ явуулж ирлээ.
нийтлэгч harry 1958 Б. Иргэлийн санаачлагаар ”Пионер” нэгдэл байгуулагдлаа.1959 онд орон даяр нэгдэлжих хөдөлгөөн ялж үйлдвэрлэлд нийгмийн өмч давамгайлах болсноор дээрхи жижиг нэгдлүүдийг нийлүүлэн сумын хэмжээнд нэг том нэгдэл байгуулагдаж Пионер нэртэй болсон байна. Пионер нэгдэл ийнхүү өргөжин хөгжиж байгаад 1990 оноос мал хөрөнгө хувьчлагдаж 1 компани, 4 хоршоо болж задран улмаар 1994 оноос бүрэн тарсан байна.
Сумын иргэдийн дотроос алдар цуутай сайн малчид, төрийн соёрхолтон, эрдэмтэд, Монгол улсын аврага, заан, начин цолтой бөхчүүд, улсын аврага малчид олноор төрөн гарч 30-аад хүн төрийн одон медалиар шагнагджээ.

2011-04-19

Банкны салбар

                                







1968 онд тооцооны касс нэртэй байгуулагдаж эрхлэгчээр Т. Юнгэр ажиллаж эхэлсэн байна. Тооцооны касс нь ул хоршоолол, олон нийт, аж ахуйн байгууллагуудын төлбөр тооцоог бэлэн ба бэлэн бусаар хийж, иргэдийн гар дээр байгаа бэлэн мөнгийг хадгаламжийн дансанд төвлөрүүлэх үйлчилгээнд оруулах, үйлдвэр үйлчилгээ үзүүлж ирсэн байна. Тооцооны касс болон банкны салбарын эрхлэгчээр Т. Юнгэр, Б. Хөхөө, У. Жамсран, Ю. Буянтогтох, нягтлан бодогч няраваар Т. Алтайсүрэн, Б. Чантуу, Н. Жавзмаа, З. Хутаг, Ц. Тогтуур, Ц. Жаргал, Ц. Түмэндэмбэрэл нарын хүмүүс ажиллаж ирсэн байна.

Улаан булан, клуб




                                

Наранбулаг сумын улаан булан 1952 онд байгуулагдаж эрхлэгчээр нь Г. Хуушаан ажиллаж байв. Тэр үед гэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1955 онд Улаан булангийн барилгыг Ц. Бадарч удирдан бариулж, ашиглалтанд оруулж, урлаг уран сайхны ажлыг Улаан буландаа зохион явуулдаг болжээ. Тэр үед урлагийн мэдлэг, мэргэжилтэй хүмүүс бараг байхгүй, суманд ажиллаж байсан багш, эмч зэрэг цөөн тоонй сэхээтнүүд  оройн цагаар цугларч концерт бэлтгэж, хөдөлмөрчдөд тоглож үзүүлж байсан байна. 1960 оноос клуб байгуулагдаж, эрхлэгчээр Дэлгэр ажиллаж, соёл урлагийн арга хэмжээг хөдөлмөрчдийн дунд зохион байгуулж, 1964 оноос клубын эрхлэгчээр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж эхэлсэн юм. 1968 онд 250 хүний суудал бүхий клубын барилга ашиглалтанд орсноор материаллаг бааз бэхжиж, хөгжмийн зэмсэг, техник хэрэгслээр хангагдаж ирсэн байна.


Клубын эрхлэгчээр: Ц. Жигээ 1964-1970, Ц. Мялгаа 1970-1973, Ч. Бааст 1973-1977, Т. Зундуй 1977-1978, Ц. Цогтгэрэл 1978-1979, 1991-1998, Балжинням 1991-1992 Ц. Уранчимэг 1987-1988, З. Даваажав 1988-1989 Б. Буянтогтох 1989-1991 М. Отгонбаяр 1998-2003, Р. Өлзийбаяр 2003 оноос тус тус ажиллаж байна. 1971 онд Бүх түмний урлагийн их наадамд  туульч Ш. Нямаа оролцож Алтан медаль, 1979 онд нэгдэлчдийн урлагийг уралдаанд бүжигчин Д. Цэцэгмаа, т. Зундуй, хөгжилчин Ц. Цогтгэрэл нар оролцож хүрэл медаль, 1981 онд ажилчны урлагийн наадамд Д. Цэцэгмаа алтан медаль, Монгол туургатны их наадам, Монголын ерөөлч магтаалчдын уралдаанд ерөөлч Я. Сайнбилэг оролцож улсын тэргүүний уран сайханч цолоор тус тус шагнагдсан байна. 1964, 1979 онд сумын соёл урлагийн өдрүүдийг аймагт зохион явуулж, өндөр үнэлэлт авч байсан юм.


1960-аад онд клубын дэргэд кино механикчтай болж Ш. Мандаа, П. Лонжид, Т. Жалцан, Цэвээнравдан, Бат-Орших, Я. Сайнбилэг, Р. Пүрэвсан нар ажиллаж, хөдөөгийн хөдөлмөрчдөд кино урлагаар үйлчлэхэд ихээхэн чармайлт гаргаж ажиллаж байлаа. Т. Жалцан тэмээн тэргэнд киногоо ачиж баг, сууриудаар явж үйлчилж байв.

1970 онд номын сан байгуулагдаж, номын сангийн эрхлэгчээр Ж. Цэвээн, Н. Орлом, Ц. Баялаг, Ц. Жамганжав, Д. Цэрэнпагма, Б. Үржинхүү, Б. Нарантуяа нарын хүмүүс ажиллаж, номын тоо 20000-д хүрч, уншигчдын тоо жилээс жилд нэмэгдэж хөдөөгийн малчдад хайрцаг цүнхээр ном хүргэж уншуулж байсан.

Хүүхдийн цэцэрлэг, ясли

                                

              




Анх 1963 онд нэгдлийн хөрөнгөөр 4 ажилчин, 25 хүүхэдтэй бүлэг байгуулагдаж, анхны эрхлэгчээр Ж. Цэвээн ажиллаж байсан. 1973 оноос улсын төсвөөр санхүүжиж бие даасан байгууллага болон 2 бүлэгт 50 хүүхэдтэйгээр 1988 он хүртэл ажиллаж ирсэн юм. Тус цэцэрлэг нь хүүхэд өдрийн төлөвлөгөөг жил бүр 100-125  хувиар тус тус биелүүлж, сургуулийн өмнөх насны хүүхдэд мэдлэг олгох, материаллаг бааз бэхжүүлэх, тохижилтыг сайжруулахад идэвхи санаачлагатай ажиллаж байв. 1989 оноос 3 анги 75 хүүхэд 11 ажилчинтай 1135000 төгрөгийн төсөвтэй, 20000 гаруй хүүхэд өдрийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаад мөн оны сүүлчээр сургуулийн харъяанд 2 багштайгаар ажиллаж байлаа. Сумын засаг даргын тамгын газраас 250000 төгрөгөөр хувь хүнээс байр худалдан авч өгч, ЯБҮХ-ийн төслөөр 1600.0 мянган төгрөгөөр уг барилгад засвар хийж тохижуулан, хүүхдийн тоглоом, телевизор, приставка зэрэг техник хэрэгслээр хангаж, бие даалган ажилуулж,  4 ажилчин, 2.2 сая төгрөгийн төсөвтэй , 50 хүүхэд авч хичээл хүмүүжил явуулахын зэрэгцээ 30-50 хүүхдийг бэлтгэн бүлгээр хичээллүүлж, 1 дүгээр ангид шилжүүлэн суралцуулж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Ж. Цэвээн, Н. Ичинхорлоо, Р. Юүзэн, Ц. Чулуунхүү, М. Мядаг, Ж. Нүрзэд, Ш. Энхтуяа, Б. Буддарь, Д. Цэрэнпагма, Б. Чулуун  Б. Хишигсүрэн нар тус тус ажиллаж байлаа.


Ясли: 


1973 онд нэгдлийн дэргэд байгуулагдаж, анхны эрхлэгчээр Зулын Хутаг ажиллаж байжээ. Ясли нь эрхлэгч, асрагч, тогооч гэсэн 3 ажилчинтай, 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1976 онд улсын төсвөөр санхүүжиж бие даасан байгуулага болж, хүн эмнэлгийн харъяанд 25 хүүхэдтэй, эрхлэгч 1, сувилагч 1, асрагч 1, тогооч 1 бүгд 4 ажилчинтай болон өргөжиж, төлөвлөгөөгөө жил бүр 100-аас дээш хувиар биелүүлж 1993 он хүртэл хэвийн ажиллаж байгаад төсвийн хүрэлцээгүйгээс болж ажиллахгүй болсон. Тус яслийн эрхлэгчээр З. Хутаг, Цээлэй, О. Чулуун сувилагчаар Н. Лүнзэдмаа, тогоочоор Г. Самбуу, Д. Цэвээн, М. Мунаа асрагчаар Т. Амьтлай, М. Уялга, З. Шовгон нарын хүмүүс олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж иржээ.

Т.Галсан

 Монгол мину
Цөөхөн атлаа олноос дутдаггүй хөлөг морьтон мину    
Муухан атлаа сайнаас дорддоггүй хөх монгол мину    
Харанхуй шөнө болзоод давхих ганц морьтон миний хөрөг                           
Хясаан элгэнд дурайх сүг зураг миний өвгөдийн жаазгүй хөрөг
Ногтон сахалт өвгөдийн зохиосон нууц товчоо таны авъяас
Ногоон талын хөх зэрэглээнд цайрах цагаан  өргөө сувдын хэлхээс
Норовбанзад дуулж би уйлдаг гоолингоо зүрхний хадаас 
Хялгасан судсаар үерлэх өвөгдийн цус минийх
Харь газар хиртүүлж болшгүй овог нэрс минь таных
Ядасан цагт мөлхөж ирээд дэрлэх чулуу минь  таных

Ахлах сургууль 2010 оны хичээлийн жилийн ажилаа дүгэнлээ

Манай сургууль 2010-2011 оны хичээлийн жилд 27 бүлэг 659 сурагч 39 багш, 4 удирдах ажилтан, 22 ажилчинтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль Аймгийн засаг даргын 2010 оны 6-р сарын 25-ны өдрийн 338 тоот захирамжаар Ахлах сургууль болох шийдвэр гарснаар бүтцийн өөрчлөлтөнд орж 2010-2011 оны хичээлийн жилд Ахлах сургууль болсон.
1. Улсын төсвөөр 180 сая төгрөгийн өртөг бүхий 4 ангийн өргөтгөлийг Увс аймгийн Мөнхжим-Өргөө ХХК барьж ашиглалтанд оруулснаар бага ангийн сурагчдын сурч боловсрох ая тухтай орчин бүрдлээ.
2. Бага ангийн багш Э.Жавзан бага ангийн багш нарын аймгийн олимпиадад оролцож 3-р байр эзэлж хүрэл медаль
3. Багш бүр хариуцсан анги танхимдаа цэцэг тарьсан ба сургууль, заах аргын нэгдлүүд хамтарч сургуулийн хашаанд 40 ширхэг мод тарив.
4. НҮБ-ын хүүхдийн сангаас 100 хүүхдийн дотуур байранд эрүүл ахуйд нийцсэн бие засах газар барьсан
5. Сургуулийн багш ажилчид 2010 онд бусад албан байгууллага , хувь хүмүүс, малчдад нийт 2118000 төгрөгний тусламж дэмжлэг үзүүллээ.
6. “Тогтвортой амжиргаа II төслөөр сургуулийн дуу хөгжмийн кабинетэнд 4,1 сая төгрөгийн мөн 5960,0 мянган төгрөгөөр 4 ангийн сандал ширээ хөгжим болон бусад техник хэрэгсэл авсан.
7. Хими биологийн багш Л.Баттогтох Өмнөговь суманд болсон
баруун бүсийн багш нарын “Багш, сургалтын байгууллагад хүүхдийн төлөвшил” сэдэвт илтгэлийн уралдаанд I байр эзлэв.
8. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Чойжилсүрэнгийн санхүүжилтээр 3840.0 төгрөгөөр 6 ш компьютер авсан. Мөнхжим-Өргөө ХХК сургалтанд зориулж 1 ш хавтсан компьютер, цахим номын санд 5 ш компьютер ирж сургуулийн компьютерийн тоо 12-оор нэмэгдсэн.
9. БСШУЯ-ны боловсролын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр дотуур байранд 5,5 сая , хичээлийн байранд 19360,0 мянган төгрөгний хатуу эдлэл ирж нийт 7403,3 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн.
10. Oval: Шинээр ирсэн Багш 



ширээ,

сандалАймгийн аварга шалгаруулах “Цодгор хүү” шатрын тэмцээнд 2а ангийн сурагч Ц.Батбаяр I байр эзэлж алтан медаль, 2б ангийн сурагч С.Цэнд-Аюуш III байр эзэлж хүрэл медаль ,“100 буудалт даам”-ын тэмцээнд 7а ангийн сурагч Д.Одонтуяа I байр эзэлж алтан медаль, 9в ангийн сурагч Д.Отгончимэг I байр эзэлж алтан медаль тус тус хүртсэн.
11. БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар үндэсний бөхийн иж бүрэн хувцас хэрэглэгдэхүүнтэй болсон
12. Аймгийн техник технологийн улсын олимпиадад 8б ангийн сурагч У.Ууганбаатар “Авто хурд”-ны загвар II байр мөнгөн медаль, 8в ангийн сурагч Г.Ган-Очир “Планер” загвараар IV байр 9б ангийн сурагч Н.Чойжоо “Усны чулуун хөвөлт” загвараар V байр тус тус эзлэв.
13. 7а ангийн сурагч А. Амгаланбаатар “Сумын тэргүүний сурагч”-аар шалгарснаас гадна “Оны тэргүүний өсвөрийн бөх”-өөр, мөн МУ-ын Ерөнхий сайд С. Батболдын ивээл дор, МУ-ын 14 дэх их аварга Д. Хадбаатарын нэрэмжит шигшээ барилдаанд амжилттай ороцож II байр эзлэн улмаар “Аварга Хадбаатар” сангийн нэрэмжит МУ-ын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хүрээнд явагдсан өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны 2010 оны 7-р сарын 4-ны финалд оролцож 5-р байр, МУ-ын гарьд Б. Гантогтохын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны 13-14 насны ангилалд 5-р байр эзэллээ
14. Улсын олимпиад уралдаан тэмцээнд оролцсон манай сургуулийн төгсөгч Г.Баярхүү, М.Нямдорж, С.Нинбо Б. Тэмүүжин, Б. Болд, А. Амгаланбаатар нарт Хүүхэд хөгжүүлэх сангаас 240.0 мянган төгрөгний тусламж үзүүлсэн.
15. Сумын хүүхдийн IV чуулга уулзалтыг 2010.12.18 нд “Хүүхдийн хүмүүжил . төлөвшил багш сурагчдын харилцаа ” сэдэвтэйгээр ЗДТГ, Сумын хүүхдийн төлөө, зөвлөл, сургуулийн захиргаа . хамран зохион байгуулсан ба багш сурагчид тухайн сэдвээр илтгэл тавьж 1-р байр 10а ангийн сурагч О.Эрхэмбаяр 2-р байр Нямбаяр багш Л.Баттогтох нар 1-р байрыг эзэллээ . чуулганд хөдөөгийн малчин хүүхдийн төлөөлөл сургуулийн сурагчдыг хамрсан нийт 84 хүүхэд оролцов.


2011-04-18

Наранбулаг сумын ахлах сургууль




Наранбулаг сумын сургууль анх 1948 онд Тариалан сумын харъяанд Хайстын шилд Урчуудын бэлчир гэдэг газар 2 багш 26 сурагчтай байгуулагдсан 1949 онд Хөшөөт гэдэг газар шилжин байрлаж, Хөшөөтийн бага сургууль нэртэй ажиллаж байжээ. 1952 онд Наранбулаг сум байгуулагдахад тус сургууль Наранбулаг суманд шилжин ирж суурьшсан байна. Сургуулийн анхны захирлаар Согсоо, багшаар Лүүвээ, нярваар Ц. Гэжид, тогоочоор х. Жанчив, хичээлийн эрхлэгчээр Охиндоо, пионерийн удирдагчаар Б. Цэрэн нар ажилласан байна.

                                


        1966-1967 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль, 1989-1990 хичээлийн жилээс 10 жилийн дунд сургууль болсон боловч зах зээлд жилжсэн эхний жилүүдэд сурагчдын тоо буурсны улмаас дахин 8 жилийн дунд сургууль болон үйл ажиллагаагаа явуулж байв.


        2010-2011 оны хичээлийн жилээс БСШУЯ-ны стандартыг биелүүлэн 10 жилийн ахлах сургууль болов. Наранбулаг сумын үе үеийн хүүхэд багачууд тус сургуулиас боловсрол олж, дараагийн шатны сургуулиудад шилжин суралцаж, үндэсний боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж ирлээ. 1970-1980-аад оны эхэн үед тус сургуулийн материаллаг бааз бэхжиж 75-нь хүүхдийн дотуур байр, 320 хүүхдийн хичээлийн байр, биеийн тамирийн заал, 1985 онд 100 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орж, олон анги кабинетыг тохижуулан сургалтаа эрчилтэй явуулж байв. 1983 оноос мал аж ахуй, газар тариалан, оёдол, цайны газар, мужаан зэрэг салбаруудыг эрхлэж, малын тоог 1200-д хүргэж, жилд 2 га-д төмс, хүнсний ногоо, 5 га-д үр тариа тарьж 18-20 тн ногоо хураан авч, сургуулийн хүүхдийн хоолонд бэлтгэж байв.


Хайстын шилд 10 байр, хар тэрэмсийн рашаан амралтын дэргэд амралтын 2 байр барьж, багш сурагчдаа амрааж байв. Тус сургууль багш, сурагчдын тоо, материаллаг бааз, аж ахуйн тохижилтоороо аймгийн хэмжээнд томоохон сургуулийн хэмжээнд хүрч ажиллаж байсан юм. 1948-1966 онуудад бага сургууль байх үеийн захирлаар М. Согсоо, Г. Бизъяа, А. Хонгио, П. Божоо, Дагварэнцэн нар ажиллаж байсан байна.


1966-2011 хичээлийн жилд сургуулийн захирлаар Б. Жимбэ, Ж. Очирхүүү, Б. Палам, Ш. Цэдэв, Дамбийжав, Б. Цэгмэд, Г. Ринзаан, С. Батсүх, Д. Мандал нар ажиллаж байв. Дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр Охиндоо, Ж. Мидэр, Ганбат, М. Оонио, Д. Болд, Д. Мандал, А. Амар, Санжжав, Ц. Молотов, Ш. Жаргал, Б. Сонинпил, Т. Цэзэн, Ж. Пүрэвжав, Ж. Наранцэцэг нар ажилласан. 1948-1963 оны хооронд Б. Буяннасан, Н. Лүүвээ, Н. Гээпил, П. Данжоо, Дунгаа, Лхагваа, Б. Чулуун, П. Балсанжав, Ш. Тожгон, Б. Цэрэн, Ж. Очирхүү, Б. Сайжрах, Буянтогтох нарын ахмад багш нар ажиллаж байв.                                     

1970-1980 оны үед Ж. Түдэв, А. Булган, Буянтогтох, Зина, П. Хөххүү, Б. Тойруул, Дондов, Дандар, Чанзаа, Р. Дээшин, Н. Норолхой, Д. Хорлоо, Б. Санхүү, М. Нүрдээ, Ж. Сэнгдорж, Д. Отгонбаяр, Л. Орших, Ж. Отгонбаяр, М. Баяраа, Баянсан, Баяртогтох, Аюуш, С. Мягмаржав, Насантогтох, Ч. Бумаа, Мягмар, Чимэд, Цогт-Очир, Цэвэлмаа, Бямбаа, Алгаа, О. Түмэндэмбэрэл, З. Оюундэлгэр, Н. Нүрзэд, Д. Зузаа, Ш. Самбуудорж, Ж. Пэрэнлэй, Б. Отгонхүү, П. Хүрэлбаатар, нарын багш ихээхэн идэвх чармайлт гаргаж ажиллаж байсан юм. Эдгээр ахмад хүмүүсээрээ бид бүхэн бахархаж байдаг юм. Наранбулаг сумын бага, дунд, сургууль байх үед төгсөгчид, ажиллаж байсан хамт олны дотроос Монгол улсын гавъяат тамирчин 1, спортын мастер 4, Монгол улсын аварга, залуу аварга малчин 5, ардын боловсролын тэргүүний ажилтан 4, Аймгийн тэргүүний багш 3, Улсын олимпиадын аварга 2, сумын тэргүүний багш 10 төрөн гарсан байна.

Зан заншил, амьдралын онцлог




Тус сумын харъяат дөрвөд, баяд, хотон ястнуудын ёс заншил, аж төрөх хэв маяг нь ялгаатай боловч олон зуун жилийн турш нэг нутаг усанд амьдран, хоорондоо худ ураг бололцож, айл саахалт аж төрснөөс тэдгээрийн амьдрал нийтлэг хэв маягтай болсон байгаа ажиглагдаж байна.
Сумын ард иргэд нийтээрээ баяд хийцтэй 6-8 хантай гэрт амьдардаг бөгөөд гэрийн доторх тавилга нь суурин нүүдлийнх гэдгээрээ ялгаатай. Голдуу малчид нүүдлийн байдалд зохицсон хос авдар, хос шүүгээ, хос араг, 1-2 ор зэргээс бүрдэнэ. Байнга нүүдэллэн явдаг тул гэрийн тавилгыг аль болох хөнгөн, авсаархан байдлаар хийж гэрийн тойруулга дэвсгэр, шанаа дэвсгэр хэрэглэх ба зарим айлууд адууны ширийг элдэн адсага дэвсэнэ. Тус сумын дийлэнх өрх нүүдэлчин шинжид оршино. Ихэнх айлууд Тогтохын шилийг дамнан Увс нуураас Хяргас нуур, Шарбүрд нуурын хооронд нүүдэллэх ба Улаан-үзүүр багийнхан Увс нуураас Мянгадын шил хүртэл талдаа 180-230км-т нүүдэлдэг.
Дөрвөд, баяд, хотон ястнууд эрт дээр үеэс нутгийн савдагаа шүтэн уул усаа аргадан хур бороо хүсэж, аврал хишгээ хайрлахыг гуйж овоо тахиж ирсэн уламжлалтай бөгөөд1990 он хүртэл энэ зан үйлийг цөөн хүний хүрээнд нууцаар хийж ирсэн байна.
Баядууд Бор Залаан овоо, Цагаан овоог, Дөрвөдүүд Хүрмийн овоо, Шар толгойн овоо, Гүнбүрдийн овоог тахидаг уламжлалтай, Хотонгууд Хар толгой, Тээлийн боомын Бор үзүүрийн овоог тахина.

Өвөр монгол хэллэг

   1. Авто ралли - Яршиг тєвєгтэй замын уралдаан
2. Уран гулгалт - Галбирын халтиргаа
3. Мєхєєлдєc идэх - Хєлдvvс мєлжих / Мєсмєлж долоох
4. Хайр дурлал - Бачим учир
5. Шилэн кабель - Гэрэл чавхдагч

6. Эмэгтэйчvvдийн эмнэлэг - Салтаа байцаах газар
7. Хєхний даруулга - Мєрнєєс дэмжигч
8. Татвар авах єрєє - Сvйтгэл хураах газар
9. Хvчиндэх -Даран бузарлах
10. Зурагтны удирдлага - Алсаас эзэмдэгч
11. Волейбол - Арьсан бємбєг алгадах наадаан
12. Тєрсєн єдрийн бялуу - Насан жаргалын боов
13. Зайрмаг - Мєсєн мєлжvvр
14. Ширээний теннис - Одон бємбєг банзаар савах наадаан
15. Бэлгэвч - Бачим явдлын бээлий
16. Сагсан бємбєг - Ширэн бємбєгийг шидэх наадаан
17. Биллиард - Чулуун бємбєг чичих наадаан
18. Хєл бємбєгийн хаалгач - Vvдчин
19. Ямар нэгэн спортын багийн ахлагч - Ангийн дарга
20. Амаржих газар/Эмэгтэйчvvдийн эмнэлэг - Хээлтэй хvvхнvvдийг тандах газар

ЭРГЭЛЗЭЭТЭЙ ТҮҮХ


1.Зүчи
Чингис хаан Хонгирад аймгаас бэр буулган Бөртэ хатантай гал голомтоо асаан хуримын бэлэг сэлтээс хэрээд аймгийн Ван хаантай хуваалгахаар явсан хойно  3 мэргэд довтлон Бөртэ хатныг булаан 8 сар болсны дараа эргүүлэн   Чингис хаан булаан Бөртэ г  гэртээ авчирсны дараа удалгүй төрсөн байдаг.Одоог хүртэл Зүчийг  хэний хүүхэд гэгдэг нь эргэлзээтэй байдаг
2.Монголын үе үе ийн хаадийн бунхан
Монголын үе үе ийн алтан ургийн хаадыг их хориг хэмээх газар оршуулдаг байсан гэдэг.Мөн Чингис хаан Өгөөдөй хаан Хублай хаан нарыг 1 газарт оршуулсан гэх аман яриа хууч домог эх сурвалжууд байдаг  эндээс үзэхэд 1 эргэлзээ гарч ирж байгаа . Чингис хааныг нас барсны дараа оршуулж оршуулсан газраар 1000 адуу туун өнгөрүүлсэн оршуулга д оролцсон бүх зарц болуудийг алсан гэх явдал. Тэгэхээр хамт оршуулсан ганцааранг оршуулсан нь эргэлзээтэй.Мөн их хориг гэх газар одоогийн төв хэнтий гэх газруудад байдаг гэх ба бас 1 зүйл бол ӨМӨЗӨ байдаг гэх эрдэмтэд байдаг эдгээр мөн л эргэлзээтэй.
3.Монголын нууц товчоон эх хуулбар
Монголын юан гүрэн задран унасны дараа Тогоонтөмөр хаан 20-30 Морин тэрэг ном судар юан гүрний бичиг баримтыг авж зугтан цагаан хэрмийг давахдаа ихэнхийг хятад ууд булаан шатаасан байдаг.Эрдэмтэд Монголын нууц товчоон Монгол эх хуулбар тэгхэд шатсан мөн Тогоонтөмөр хаан Монгол нутагтаа орж ирэн хаа нэгтээ нуусан гэгдэг.Мөн одоогоос 3-6 жилийн өмнө эх хуулбар одоогийн Тувад байж магад гэсэн эрдэмтэд үзэн байдаг.Монголын нууц товчоон Монгол эх хуулбар байдаг уу байхгуй юу? байдаг бол хаана гэсэн асуудал
4.Монголын хас буу тамга
Чингис хаанаас хойш Цогт тайж хүртэл хэргэлж ирсэн тамга хаана байна гэх явдал.Цогт тайж тамгыг  Төвдтэй байлдан явхийн өмнө хадан завсар нуусан гэдэг.Монголын үе үейин хаадын тамга одоог хүртэл олоогүй.
5.Халх голын дайн
Япончууд өмнөд Монголыг өөртөө дагаар оруулан дараана Халх Монголыг дагаар оруулан Пан Монголизмийг дэлгэрүүлж нэгдүүлэх гэж байсан гэх яриа байдаг тухайн үе дагаар орсон бол яах байсан бол

Хорвоогийн сонин хачин зүйлүүд

-Халимны дуу авианы эрхтэн нь гэмтвэл үхдэг.

-Хүн усгүйгээр 11 өдөр амьдарч чадна.

-Хүний ходоодонд 35 сая гаруй хоол боловсруулах булчин байдаг.

-1880 онд манай гараг дээр 100 мянга гаруй хүн амтай 50 хот байжээ.


-Америкт ган төмрийг автомашины үйлдвэрлэлээс илүү лааз хийхэд их хэрэглэдэг.

-Францын хаан III Хенри, Францын хаан XVI Льюс, Наполеон нар муурнаас айдаг байсан.

-Хятад хэл 40 мянга гаруй зурлагатай.

-Аугаа Петер хааны үед эрүүндээ сахал ургуулсан эрэгтэйг тусгай татвар төлөхийг шаарддаг байжээ.

-Хамгийн анхны хамтдаа нэг оронд хэвтэн зурагтаар гарсан хос бол цахиур чулууны Фред, Уильма хоёр аж.

-Хавай хэлний цагаан толгой 13 үсгээс бүтдэг.

-Эрчүүд жижиг үсэгтэй зүйлийг эмэгтэйчүүдээс илүү сайн уншдаг бол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сонсгол сайтай.

-Хонконг бол хамгийн их "Rolls Royces" машинтай орон гэнэ.

-Ромын католик сүм хийдийн хамгийн залуу пап 11 настай байжээ.

-Исланд улс Кока-Кола ундааг хамгийн их хэрэглэдэг улс.
-Асгаж цутгадаггүй ганц л хүнсний зүйл байдаг энэ юу вэ? Зөгийн бал.. Матар хэлээ амнаасаа гаргаж чаддаггүй.

-Бүх цагаан баавгайнууд солгой гартай байдаг.
-Заан л ганцхан үсэрч чададгүй амьтан.

-Кока-Кола анх ногоон байсан.

-Дэлхий дээрх хамгийн түгээмэл нэр бол Мохаммед.

-Хүний биед байдаг хамгийн хүчтэй булчин бол хэл юм..
-Америкийн нэгдсэн улсын хүн бүр дор хаяж 2 Кредит Кардтай байдаг.
мэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин илүү нүдээ цавьчдаг.

-Та амьсгаагаа түгжээд яасан ч өөрийгөө алж чадахгүй.

-Тохойгоо долооно гэдэг боломжгүй зүйл.. Таныг найтаахад хүмүүс "бурхан өршөө" гэж хэлдэг учир нь таны зүрх энэ үед 0.1 секунд зогсдог.

-Гахайнуудын хувьд дээшээ тэнгэрлүү харах нь боломжгүй зүйл.

-Та хэтэрхий хүчтэй найтаавал хавиргаа хугалах магадлалтай. Та найтаахаа түгжих гэж оролдвол толгой болон хүзүүндээ байдаг судсыг хагалж өөриигөө үхэлд хүргэх магадлалтай.

-Хөзөрт байдаг ноёнгууд түүхэнд байсан агуу хаадыг илэрхийлдэг.
-Гил - King David
-Цэцэг - Alexander the Great
-Бунд - Charlemagne
-Дөрвөлжин - Julius Caesar

-111,111,111 x 111,111,111 = 12,345,678,987,654,321

эрвээ ямар нэгэн морьтой хүний хөшөөний морьных нь урд 2 хөл нь дээшээ өргөгдсөн байвал энэ хүн дайнд амиа алдсаг гэсэн үг. Нэг хөл нь дээшээ өргөгдсөг байвал тэр хүн өвчний улмаас нас барсан гэсэн үг. 2 хөл нь газарт байвал тэр хүн байгалын жамаар хорвоогоос одсон гэсэн үг.

-Сумнаас хамгаалах хантааз, галын гарц, машины шил арчигч, лазер принтерүүдээр юугаараа адилхан гээч. Бүгдыг нь эмэгтэй хүн зохиосон.

-Өнгөрсөн 4000 жилд нэг ч шинэ амьтан тэжээвэр болоогүй.

-Дундаж үзүүлэлтээр хүмүүс аалзнаас үхэхээс илүү айдаг.

-Цахилгаан сандлыг анх нэгэн шүдны эмч бүтээжээ.

-Хүний зүрх цохилохдоо цусыг 9м газар хүрэхэд хангалттай даралтаар шахдаг.

-Чихэвчийг зөвхөн нэг цаг зүүхэд л таны чихэн дэх бактерууд 700 дахин ихэсдэг.

-Хүн болгоны хурууны хээ өөр байдаг шиг хэлний хээ мөн бүгд өөр байдаг.

-Хамгийн эцэст нь энэхүү зүйлүүдыг уншсан хүмүүсийн 99% нь тохойгоо долоох гэж оролдох болно.

Хүн эмнэлэг

Сумын хүн эмнэлэг 1952 онд байгуулагдаж анхны эмчээр Бамбар овогтой Мчгмар, санитарчаар Т. Жалцан, Ш. Тогтох, асрагчаар Н. Даваа, Б. Шагж, нар ажиллаж байсан юм. Тус эмнэлэг 1970 онд их эмчийн салбар болон өргөжиж, 10 ортой, 13 орон тоотой, эмийн сантайгаар ажиллаж, салбарын эрхлэгчээр И. Бакнов ажиллаж байлаа. 1972 онд 16 ортой эмнэлгийн барилга ашиглалтанд орж, эрүүл мэндийн үйлчилгээг явуулах бололцоо бүрдэж, их эмч 1, бага эмч 6, сувилагч, асрагч, жолооч, нярав зэрэг 20 орон тоотойгоор ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нар төртэй биелүүлж ирсэн байна. Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр Б. Мягмар 1952-1954, Т. Бат-Очир 1954-1955, Х. Найсал 1956-1958, Юнгэрэн 1958-1963, Ц. Чимэд 1963-1965, И. Бакнов 1966-1970, Б. Товорцог 1970-1971, Ш. Дэжээхүү 1971-1972, Ж. Янжтаа 1972-1981, Ц. Чимэд 1981-1985, Д. Наранцэцэг 1985-1992, Б. Сарангэрэл 1992-1993, Ө. Батдорж, 1993-1995, М. Гэмгүй 1995-1996, Д. Балжинням 1997-1999, Н. Чимэдцэрэн 1999-2010 тус тус ажиллаж байв. 2010 оноос Д. Дэлгэрмаа ажиллаж байна. Энэ хамт олон 1980, 1990 онд аймагт ажилаараа эхний байрт шалгарч, салбарын эрхлэгч Ж. Янжмаа, Д. Наранцэцэг нар аймгийн аварга эмчээр шалгарч байсан юм.

Мал эмнэлэг


Мал эмнэлэг 1957 онд байгуулагдаж анхны эмчээр Д. Дашзэвэг ажиллаж байв. 1960-аад оны дундуур зоо-мал эмнэлгийн тасаг болон өргөжиж, бригад бүрт малын бага эмч 2 ажиллаж, эмч мэргэжилтнээр хангагдаж ирсэн юм. 1970 онд оношлох кабинет байгуулагдаж эмч1, бага эмч 1, аптекийн эрхлэгч нэмэгдэн, малын өвчнийг шинэжлэн оношлох ажлыг гүйцэтгэж байлаа. Бригад бүрт малын эмч 3, зоо-техникч 1, санитар1, сумын хэмжээнд МАА-н мэргэжилтэн 20-иод, түргэн тусламжийн 1 машинтайгаар ажил үйлчилгээ явуулж байв. Мал эмнэлгийн хамт олны дотроос салбарын эрхлэгчээр Д. Сайнбуян Монгол улсын малын гавьяат эмч, зоо-техникч А. Жумдаан 1977 онд аймгийн аварга, малын бага эмч Р. Цэндаюуш, Ш. Сид нар сумын аварга эмчээр тус тус шалгарч олон мэргэжилтэн төрийн дээд одон медаль,  аймаг сумын шагналаар шагнагдаж байсан юм.