2011-04-18

Хүн эмнэлэг

Сумын хүн эмнэлэг 1952 онд байгуулагдаж анхны эмчээр Бамбар овогтой Мчгмар, санитарчаар Т. Жалцан, Ш. Тогтох, асрагчаар Н. Даваа, Б. Шагж, нар ажиллаж байсан юм. Тус эмнэлэг 1970 онд их эмчийн салбар болон өргөжиж, 10 ортой, 13 орон тоотой, эмийн сантайгаар ажиллаж, салбарын эрхлэгчээр И. Бакнов ажиллаж байлаа. 1972 онд 16 ортой эмнэлгийн барилга ашиглалтанд орж, эрүүл мэндийн үйлчилгээг явуулах бололцоо бүрдэж, их эмч 1, бага эмч 6, сувилагч, асрагч, жолооч, нярав зэрэг 20 орон тоотойгоор ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нар төртэй биелүүлж ирсэн байна. Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр Б. Мягмар 1952-1954, Т. Бат-Очир 1954-1955, Х. Найсал 1956-1958, Юнгэрэн 1958-1963, Ц. Чимэд 1963-1965, И. Бакнов 1966-1970, Б. Товорцог 1970-1971, Ш. Дэжээхүү 1971-1972, Ж. Янжтаа 1972-1981, Ц. Чимэд 1981-1985, Д. Наранцэцэг 1985-1992, Б. Сарангэрэл 1992-1993, Ө. Батдорж, 1993-1995, М. Гэмгүй 1995-1996, Д. Балжинням 1997-1999, Н. Чимэдцэрэн 1999-2010 тус тус ажиллаж байв. 2010 оноос Д. Дэлгэрмаа ажиллаж байна. Энэ хамт олон 1980, 1990 онд аймагт ажилаараа эхний байрт шалгарч, салбарын эрхлэгч Ж. Янжмаа, Д. Наранцэцэг нар аймгийн аварга эмчээр шалгарч байсан юм.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!