Мал эмнэлэг 1957 онд байгуулагдаж анхны эмчээр Д. Дашзэвэг ажиллаж байв. 1960-аад оны дундуур зоо-мал эмнэлгийн тасаг болон өргөжиж, бригад бүрт малын бага эмч 2 ажиллаж, эмч мэргэжилтнээр хангагдаж ирсэн юм. 1970 онд оношлох кабинет байгуулагдаж эмч1, бага эмч 1, аптекийн эрхлэгч нэмэгдэн, малын өвчнийг шинэжлэн оношлох ажлыг гүйцэтгэж байлаа. Бригад бүрт малын эмч 3, зоо-техникч 1, санитар1, сумын хэмжээнд МАА-н мэргэжилтэн 20-иод, түргэн тусламжийн 1 машинтайгаар ажил үйлчилгээ явуулж байв. Мал эмнэлгийн хамт олны дотроос салбарын эрхлэгчээр Д. Сайнбуян Монгол улсын малын гавьяат эмч, зоо-техникч А. Жумдаан 1977 онд аймгийн аварга, малын бага эмч Р. Цэндаюуш, Ш. Сид нар сумын аварга эмчээр тус тус шалгарч олон мэргэжилтэн төрийн дээд одон медаль, аймаг сумын шагналаар шагнагдаж байсан юм.
2011-04-18
Мал эмнэлэг

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!