Анх 1963 онд нэгдлийн хөрөнгөөр 4 ажилчин, 25 хүүхэдтэй бүлэг байгуулагдаж, анхны эрхлэгчээр Ж. Цэвээн ажиллаж байсан. 1973 оноос улсын төсвөөр санхүүжиж бие даасан байгууллага болон 2 бүлэгт 50 хүүхэдтэйгээр 1988 он хүртэл ажиллаж ирсэн юм. Тус цэцэрлэг нь хүүхэд өдрийн төлөвлөгөөг жил бүр 100-125 хувиар тус тус биелүүлж, сургуулийн өмнөх насны хүүхдэд мэдлэг олгох, материаллаг бааз бэхжүүлэх, тохижилтыг сайжруулахад идэвхи санаачлагатай ажиллаж байв. 1989 оноос 3 анги 75 хүүхэд 11 ажилчинтай 1135000 төгрөгийн төсөвтэй, 20000 гаруй хүүхэд өдрийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаад мөн оны сүүлчээр сургуулийн харъяанд 2 багштайгаар ажиллаж байлаа. Сумын засаг даргын тамгын газраас 250000 төгрөгөөр хувь хүнээс байр худалдан авч өгч, ЯБҮХ-ийн төслөөр 1600.0 мянган төгрөгөөр уг барилгад засвар хийж тохижуулан, хүүхдийн тоглоом, телевизор, приставка зэрэг техник хэрэгслээр хангаж, бие даалган ажилуулж, 4 ажилчин, 2.2 сая төгрөгийн төсөвтэй , 50 хүүхэд авч хичээл хүмүүжил явуулахын зэрэгцээ 30-50 хүүхдийг бэлтгэн бүлгээр хичээллүүлж, 1 дүгээр ангид шилжүүлэн суралцуулж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Ж. Цэвээн, Н. Ичинхорлоо, Р. Юүзэн, Ц. Чулуунхүү, М. Мядаг, Ж. Нүрзэд, Ш. Энхтуяа, Б. Буддарь, Д. Цэрэнпагма, Б. Чулуун Б. Хишигсүрэн нар тус тус ажиллаж байлаа.
Ясли:
1973 онд нэгдлийн дэргэд байгуулагдаж, анхны эрхлэгчээр Зулын Хутаг ажиллаж байжээ. Ясли нь эрхлэгч, асрагч, тогооч гэсэн 3 ажилчинтай, 20 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1976 онд улсын төсвөөр санхүүжиж бие даасан байгуулага болж, хүн эмнэлгийн харъяанд 25 хүүхэдтэй, эрхлэгч 1, сувилагч 1, асрагч 1, тогооч 1 бүгд 4 ажилчинтай болон өргөжиж, төлөвлөгөөгөө жил бүр 100-аас дээш хувиар биелүүлж 1993 он хүртэл хэвийн ажиллаж байгаад төсвийн хүрэлцээгүйгээс болж ажиллахгүй болсон. Тус яслийн эрхлэгчээр З. Хутаг, Цээлэй, О. Чулуун сувилагчаар Н. Лүнзэдмаа, тогоочоор Г. Самбуу, Д. Цэвээн, М. Мунаа асрагчаар Т. Амьтлай, М. Уялга, З. Шовгон нарын хүмүүс олон жил идэвхи зүтгэлтэй ажиллаж иржээ.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!