Showing posts with label МОНГОЛЫН ТҮҮХ. Show all posts
Showing posts with label МОНГОЛЫН ТҮҮХ. Show all posts

2011-04-20

Монголын ёс заншил

                                     

                                           Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон
Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
  1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
  2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
  3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
  4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
  5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
  6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Монгол айлын дөрвөн чухал ёс:
  1. Эцэг эх асралтай
  2. Эх энэрэлтэй
  3. Дүү бишрэлтэй
  4. Хүү тахимдуу
Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
  • Гадаах ажлыг эр нь мэднэ
  • Гарах орохыг эм нь мэднэ
  • Саадаг нумыг эр нь мэднэ
  • Сааль савыг эм нь мэднэ
  • Аян жинг аав нь мэднэ
  • Ааль  аашийг  ээж нь мэднэ
  • Ардаг догшныг аав нь мэднэ
  • Авах гээхийг ээж нь мэднэ 
Эцэг хүний таван эрдэм: 
  1. Уужим ухаан
  2. Хатан зориг
  3. Бат журам
  4. Өрх гэрийн түшиг
  5. Үр хүүхдийн сүр сүрлд 
Эцэг хүний цээрлэх найман зүйл 
  1. Бор дарсанд үл шунах
  2. Болчимгүй үгэнд үл автах
  3. Болох болохгүй хэргийг сэдэх
  4. Богд Чингэсийн сургалд үл тэрслэх
  5. Үр хүүхдээ үл хараах
  6. Үнэн ханийг үл гомдоох
  7. Үйлийн хэцүүгээс үл
  8. Өмсөхийн өнгөнд үл автах
Эх хүний есөн эрдэм:
  1. Өнгөнд цэвэр
  2. Үйлэнд уран
  3. Үрд энэрэлтэй
  4. Үргэлж цэмцгэр
  5. Ханьдаа түшигтэй
  6. Хадамдаа элэгтэй
  7. Найранд дуутай
  8. Настанд ерөөлтэй
  9. Нартанд буянтай
 Эхнэр хүний цээрлэх таван гэм:
  1. Эр бусдыг сэтгэх
  2. Атаа жөтөө өвөрлөх
  3. Муу санаа агуулах
  4. Харамч байх
  5. Зохилдохгүй үйл үйлдэх 
Эрхэм сайн хөвгүүний ёсон
            Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.
Асар муу хөвгүүний шинж
            Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас эхсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн мүү хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.           
Эрхэм сайн охины шинж:
  1. Сайхан гоо зүстэй бөгөөд
  2. Санаа сэтгэл номхон дөлгөөн
  3. Саруул ухаантай охин сайн
  4. Эхийн сургаалаар явагч
  5. Эгч дүүтэйгээ эвтэй
  6. Эсгэх оёход уран бол
  7. Эрхэм сайн охин мөн
  8. Алиа наадгайд дургүй
  9. Ахуй биеэ хичээн хадгалаад
  10. Ахас ихэсийг зэргээр хүндлэгч
  11. Уур хилэнгүй охин сайн 
Асар муу охины шинж:
  1. Авир дүр нь чөтгөр мэт
  2. Ааш зан нь сармагчин мэт
  3. Асар их ууртай охин муу
  4. Ачит эцэг эхээ сургахад уурлан
  5. Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч
  6. Алиа наадгаад маш баясан
  7. Айл хэсэгч охин муу
  8. Үйл хийхэ дургүй
  9. Үг хов хэлэх дуртай
  10. Үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч
  11. Үл бүтэх охин муу
  12. Айх ичихийг үл мэдэн
  13. Ажиггүй шалиг үг хэлэлцэн
  14. Аливаа садар самуун явдалтай
  15. Аальгүй охин муу
Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:
Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго
Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга
Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

2011-04-18

ЭРГЭЛЗЭЭТЭЙ ТҮҮХ


1.Зүчи
Чингис хаан Хонгирад аймгаас бэр буулган Бөртэ хатантай гал голомтоо асаан хуримын бэлэг сэлтээс хэрээд аймгийн Ван хаантай хуваалгахаар явсан хойно  3 мэргэд довтлон Бөртэ хатныг булаан 8 сар болсны дараа эргүүлэн   Чингис хаан булаан Бөртэ г  гэртээ авчирсны дараа удалгүй төрсөн байдаг.Одоог хүртэл Зүчийг  хэний хүүхэд гэгдэг нь эргэлзээтэй байдаг
2.Монголын үе үе ийн хаадийн бунхан
Монголын үе үе ийн алтан ургийн хаадыг их хориг хэмээх газар оршуулдаг байсан гэдэг.Мөн Чингис хаан Өгөөдөй хаан Хублай хаан нарыг 1 газарт оршуулсан гэх аман яриа хууч домог эх сурвалжууд байдаг  эндээс үзэхэд 1 эргэлзээ гарч ирж байгаа . Чингис хааныг нас барсны дараа оршуулж оршуулсан газраар 1000 адуу туун өнгөрүүлсэн оршуулга д оролцсон бүх зарц болуудийг алсан гэх явдал. Тэгэхээр хамт оршуулсан ганцааранг оршуулсан нь эргэлзээтэй.Мөн их хориг гэх газар одоогийн төв хэнтий гэх газруудад байдаг гэх ба бас 1 зүйл бол ӨМӨЗӨ байдаг гэх эрдэмтэд байдаг эдгээр мөн л эргэлзээтэй.
3.Монголын нууц товчоон эх хуулбар
Монголын юан гүрэн задран унасны дараа Тогоонтөмөр хаан 20-30 Морин тэрэг ном судар юан гүрний бичиг баримтыг авж зугтан цагаан хэрмийг давахдаа ихэнхийг хятад ууд булаан шатаасан байдаг.Эрдэмтэд Монголын нууц товчоон Монгол эх хуулбар тэгхэд шатсан мөн Тогоонтөмөр хаан Монгол нутагтаа орж ирэн хаа нэгтээ нуусан гэгдэг.Мөн одоогоос 3-6 жилийн өмнө эх хуулбар одоогийн Тувад байж магад гэсэн эрдэмтэд үзэн байдаг.Монголын нууц товчоон Монгол эх хуулбар байдаг уу байхгуй юу? байдаг бол хаана гэсэн асуудал
4.Монголын хас буу тамга
Чингис хаанаас хойш Цогт тайж хүртэл хэргэлж ирсэн тамга хаана байна гэх явдал.Цогт тайж тамгыг  Төвдтэй байлдан явхийн өмнө хадан завсар нуусан гэдэг.Монголын үе үейин хаадын тамга одоог хүртэл олоогүй.
5.Халх голын дайн
Япончууд өмнөд Монголыг өөртөө дагаар оруулан дараана Халх Монголыг дагаар оруулан Пан Монголизмийг дэлгэрүүлж нэгдүүлэх гэж байсан гэх яриа байдаг тухайн үе дагаар орсон бол яах байсан бол

2011-04-07

Хубилай хаан ба сэхээтнүүд төрөн гарсан нь

2010-12-16 12:24

Хубилай хаан ба сэхээтнүүд төрөн гарсан нь

Боловсролтой хятад хүнийг бэлтгэдэг уламжлал дээр тогтдог төрийн албанд орно гэдэг бүтэшгүй , ёс суртахууны хувьд тэсвэрлэшгүй, бараг гэмт үйлдэл мэт болсон учраас оюунлаг хүмүүс нуугдмал байдалд ороход хүрч, улмаар сэхээтний давхаргыг бий болгожээ.

Хятад улс гэнэт эрч хүчтэйгээр сэргэн мандсан нь америкчуудыг гайхал цочролд оруулсан бөгөөд энэ нь тэдний хувьд хагас зуун жилийн өмнө хиймэл дагуул хөөргөсөнтэй эн зэрэгцэх үйл явдал болсон юм. Өрсөлдөгч гүрнийх нь энэхүү амжилт Америкчуудын хувьд өдөөн хатгалга мэт санагдах боллоо. “Хүйтэн дайн”-ы үед Америк өөрийн тогтолцоог давуу гэдгийг баталж чадаж байсан бол хятадуудад үүнийгээ харуулж чадах эсэх нь тодорхойгүй. Хөгжиж буй үр ашигтай эдийн засаг нь цаашид коммунист дэглэмтэй зэрэгцэн оршиж чадах болов уу? Хэрэв үүнийг боломжтой гэж үзвээс, ХХ зуунд Барууныхан ялснаар түүх төгсөнө гэсэн үзэл бодол өөрчлөгдөж, ХХI зуунд хоёр үзэл суртлын “чимээгүй”тулаан болно. Өрсөлдөгчөө таньж мэдэхийн тулд Америкчууд өнгөрсөн үе рүү гүн орж судлах хэрэгтэй болжээ.

Америкийн Нью-Йорк хотод орших Метрополитен музейд Хятададтай холбоотой сэдвээр гарсан цуврал үзэсгэлэнд дэлгэн тавьсан “Хубилай хаан” нэртэй үзмэр нь үүний гол утга санааг илэрхийлж байгаа юм. Үзэсгэлэнд Өрнөдийнхөн Хятад улсыг анх ямар байдалтайгаар нээж харсан яг чигээр нь дүрсэлжээ.
Урьд цагт Хятадад 10 хавиргатай адууг жирийн адуу гэж тооцдог байсан ажээ. Харин сайн морь 12 хавиргатай, хамгийн шилдэг морь 15 хавиргатай байсан гэнэ. Гэхдээ хавиргыг нь яс, арьс болтлоо турж эцсэн үед нь л тоолж болдог байж. Яг ийм эцэнхий адууг Юань гүрний үеийн Хятадын нэгэн шилдэг зураач хуйлмал цаасан дээр зурсан байдаг.

Хамрын нүх, гунигтай том нүд ,толгой, нарийхан эцэнхий хөлийг нь тодорхой дүрсэлжээ.

Эрт дээр үеэс Хятадын урлагт морин цэрэгтэй холбоотой сэдэв томоохон байр суурь эзэлдэг байв. Тэр үед адуу одоогийнхоор сансрын гэмээр их энергиэр ажилладаг нэгэн төрлийн хөдөлгүүр байжээ. Иймээс язгууртнууд адуу малаа татвар эмсээсээ илүүд үзэж бахархаж байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Баячуудын хувьд адуу бол хамгийн үнэ цэнэтэй бөгөөд нэр хүндийг нь илтгэх хөрөнгө, бас хобби нь байжээ. Юань гүрний үед морь бол хамгийн түгээмэл бэлгэдэл, ялагч болон ялагдагчийн хэнд нь ойлгомжтой харилцан ойлголцох хэрэгсэл байлаа.
ХIII зуун хаяанд ирэх үед Монголын эзэнт гүрэн Киевээс Даду (одооны Бээжин) хүртэлх өргөн газар нутгийг хамран тэлсэн байлаа. Тэр үед хаан ширээнд заларч байсан Чингис хааны ач хүү Хубилайтай Марко Поло уулзаж байсныг Английн судлаач Сэмюэл Тейлор Кольриж тэмдэглэн үлдээжээ. Хавтгай нүүр, цоргисон ширүүн харцтай түүнийг уул мэт хэмжээлшгүй эрх мэдлийн бодит жишээ болгон зурагт дүрсэлсэн байдгийг олон хүн мэднэ. Хятадыг эзэлмэгцээ иргэдийг нь бүгдийг нь хороохоор завдаж байсан зэрлэг бүдүүлэг өвөг дээдэстэйгээ тэрбээр огт адилгүй. Түүний өвөг дээдэс алтан химэрлэг хөрс нь адуунд тохирохгүй учраас монголчуудад тийм улс орон хэрэггүй хэмээн үзэж байсан учраас хятадуудыг бүгдийг нь хядахаар төлөвлөж байв. Гагцхүү хятад угсааны нэгэн мэргэн зөвлөх “зөвхөн амьд албатаас л татвар авдаг шүү” гэж зөвлөснөөр эх орон нэгтнүүдээ аварсан гэдэг.

Хоёр үе өнгөрлөө. Хубилай хаан хятадаар бичиж чадахгүй ч ярьж сурсан байна. Тэрбээр тансаглах дуртай болжээ. Ялангуяа үзэсгэлэнт орд харшийг ихэд сонирхож, ордны цэцэрлэгт цацарт унтах их дуртай байлаа. Хубилай хаан гял цал орчин бий болгож, ордныхныг ч бас тийм байхыг шаарддаг байв. Тэд ёслолын ажиллагаанд алтан хатгамалтай гоёлын хувцас өмсөж ирдэг байлаа. Нүүдэлчин байсан монголчууд нүүж суух үед эдэлгээ даах нэхмэл эд болгоныг сонирхдог байв. Юань гүрний үед сонирхол татдаг байсан өөр нэг зүйл нь театр байжээ. Бродвейнх шиг, хожмоо бээжин дуурь гэгдэх болсон, хүмүүсийн сэтгэлийг доргиосон үзвэрүүд нь зэрлэгүүдийг хөгжөөж, бас хүмүүжүүлж, хаанаас эхлээд харц ардуудад хүртэл соёлыг түгээсэн байна. Харин бусад зүйлийг монголчууд төдийлөн хайхардаггүй, хүн бүрт өөр өөрийн шашинг шүтэх боломжийг нь олгож хүлээцтэй ханддаг байжээ.
Гэсэн хэдий ч боловсролтой язгууртан угсааныханд байдал амаргүй байлаа. Бичиг үсэгт тайлагдаагүй монголчууд төрийн албаны шалгалт авдаг байсныг болиулсан байна. Үүнээс болоод орлого сайтай, нэр хүндтэй албан тушаал хаших гэсэн найдлага тасарч, хэдэн зууны турш хүмүүсийн сурч боловсрох гэсэн эрмэлзлэлийг төрүүлсэн байсан тэр нийгмийн хөшүүрэг үгүй болжээ. Эрэлхэг цэрэг бус, харин эмэгтэй хүн шиг төрхтэй оюутан байх гоо сайхны жишиг хэмжүүр байлаа. Боловсрол нь эрх мэдэл, эд баялаг авчирч оюуны цэнгэл эдлүүлж байлаа. Монголчуудын үед боловсрол мэдлэг хэрэггүйд тооцогдох болж, нийгмийн байдал ч тогтворгүй болжээ. Алба хаахаар явсан нь шинэ эздээ элдэв тансаглалд сургахыг хичээдэг байв. Сонгодог соёл, зэрлэг бүдүүлэг байдал хоёрын завсарт хавчигдсан бусад хүмүүсийн хувьд байдал тэсэхийн аргагүй хүнд болж, нөгөө 15 хавиргатай адууг санагдуулам байлаа.

Монголчуудын үед Хятадын шилдэг ухаантнууд анх удаа улс төрөөс зай барьж эхлэв. Тэдэнгүйгээр улс төр ёс суртахуунгүй, хоосон ёсорхлын талбар болсон байна. Ийм бодлого Күнзийн сургаалаар хүмүүжсэн “сурвалжит эрчүүдэд” огт хэрэггүй. Боловсролтой хятад хүнийг бэлтгэдэг уламжлал дээр тогтдог төрийн албанд орно гэдэг бүтэшгүй , ёс суртахууны хувьд тэсвэрлэшгүй, бараг гэмт үйлдэл мэт болсон учраас оюунлаг хүмүүс нуугдмал байдалд ороход хүрч, улмаар сэхээтний давхаргыг бий болгожээ.

Хийх ёстой ажлаасаа нэгэнт хөндийрсэн тэд өөр ажил хайх хэрэгтэй боллоо. Ийм хүмүүсийг “литератууд” гэж нэрлэж болох бөгөөд тэдний сонгодог хүмүүжил нь монгол ёс заншил болоод монголчуудын байр байдалтай зөрчилдөж, улмаар тэд даяанчлан амьдрахад хүрсэн байна.

Одоо тэд “Зы ю” болох өөр зорилго тавьжээ. Энэ хоёр дүрс үсэг “өөрөө өөрөөсөө шалтгааныг хайх” гэсэн утгатай. Өнөөдөр “эрх чөлөөг” ийнхүү нэрлэдэг, харин Юань гүрний үед улс төртэй ямар ч холбоогүй “хүсэл” гэсэн утгатай байсан боловч үнэн хэрэгтээ эсрэг утга илэрхийлж байжээ. Хавчигдаж шахагдсан литератууд бусдаас зугтан нуугдсан байна. Гэхдээ өрнөдийнхөн шиг шашин, соёл руугаа бус, шашин соёл хоёрыг нэгтгэж чаддаг байгальдаа нуугджээ.

Литератуудын шүтээн нь оюундаа буулгасан байгаль. Байгальтайгаа холбогдсон зураач, яруу найрагч, хичээнгүй бичигчид урлагт хувьсгал хийжээ. Урлагын тусламжтайгаар дотоод ертөнцөө нээж, дүрслэн буулгаж чаддаг боллоо.
Өмнөх эзэнт гүрнүүдийн агуу уран зурагт байгалийн монументализм урсгал тусгалаа олсон байдаг. Хуйлаас цаас бүр ертөнц мөнхийн хөдөлгөөнд оршдог хэмээн үзэх тэднийг үзлийг илэрхийлсэн хөрөг байлаа. Өнгөц харахад шинэ уран зураг хуучнаасаа нэг их ялгагдахгүй. Хаа ч байдаг уул нуруу, гол мөрөн. (Хятадад энэ сэдэв шавхагдашгүй юм). Гэхдээ бүтээлүүдийг удаан лавшруулан харваас, Юань гүрний зураачид төрөл жанр болоод цар хүрээгээ өөрчилж байсныг харж болно. Туульс үлгэрийн оронд утга уянга, ерөнхийд нь дүрслэхийн оронд нэгээхэн хэсгийг нь дүрсэлдэг болсон байна. Ийм уран зураг гунигтай, дэмий хоосон юм шиг санагдаж болох юм. Тэдний агуу их хүчирхэг өвөг дээдэс нь байгалийг өөрөө үргэлж хөдөлмөрлөж, хүмүүсийн ахуй байдлыг инь, ян гэж хоёр хуваадаг гэж үздэг байлаа. Харин эдүгээ байгаль нь зөвхөн бясалгалын зүйл болжээ.

Литератуудын уран зураг тэргэл сарны гэрэл дор эсвэл шинэ цас орсны дараа зурсан зэргээрээ ялгагддаг. Тэд зөвхөн өөрсдөдөө зориулж зурдаг байлаа.
Ингэснээрээ тэд бодит амьдралаас хөндийрсөн юм. Илэрхийлэхийн аргагүй, хязгааргүй, эрхэмсэг сайхнаас таашаал авч чаддаг тэр мэдрэмжээ хадгалж, өвлүүлэхийг тэд өөрсдийн үүргээ гэж үздэг байлаа. Литератууд уламжлалын цэцгийг нь бус, тоосонцрыг нь хадгалан үлджээ.

Тийм хүмүүс олон байдаггүйд хэргийн учир оршиж байна. Шуугиант амьдрал, бүдүүлэг ёсонд дэндүү автсан үндэстэн тэдний хэн болох, хаана амьдардгийг огт анзаардаггүй юм. Чухам ийм үед л литератууд буюу сэхээтнүүд хамгийн их хэрэгтэй байдаг ажээ.
Монголчуудын ноёрхлын үед хятадын уран зураг шинэ өнгө төрхөөр цэцэглэн хөгжиж, Хятадад зөвхөн зураач нар төдийгүй, тэдний бүтээлүүдийг сонирхон үзэгчид, уран зургийн мэдрэмжтэй шүтэн бишрэгчид бий болсон нь хамгаас чухал билээ. Литератууд бол Сэргэн мандалтын үеийн хэв шинжийг илтгэж чадах билээ.Тэдэнгүйгээр түүх дэндүү явцуурах юм.

Литератуудын дотроос хамгийн шилдэг хөргийг алдарт зураач Ни Зань бүтээсэн байдаг. Тэрбээр ямар ч ажил хийж байгаагүй бөгөөд монголчууд түүний сурвалжит гэр бүлийг татвараар дарамтлан хоосруулсны улмаас хятадын гол мөрний хөндийгөөр хэрэн хэсч, салж унах дөхсөн завин дээр амьдрах болжээ. Зарим үед, мацаг барьж байж бүтээлээ туурвидаг байсныг нь түүний бүтээлээс нь харж болохоор байна. “Ни Зань түүшээ алтнаас үнэтэйд тооцон хэмнэж байжээ” гэж түүний бүтээлийг шагшин гайхсан шүүмжлэгчид бичсэн байдаг.
Метрополитенд гарсан үзэсгэлэнд түүний “Зургаан мод” гэдэг зургийг гол бүтээл болгон дэлгэн үзүүлжээ. Эх газраас алсад, нүд алдам тэнгисийн дунд орших нүцгэн хадан дээр зургаан нарс ургажээ. Тэдгээр мод цөлөгдсөнөө илэрхийлэх мэт тахиралдан ургасан байна. Гэхдээ хад чулууг хэрэн ургасан тэдгээр зургаан мод тэсч үлдэж чадсанаа харуулах мэт. Мод бүр 15 мөчиртэй байгаа нь дээр өгүүлсэн арван таван хавиргатай морийг санагдуулна гэж Орос, Америкийн зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Александр Генис бичжээ.

Монгол Хатад


XIII зуунд, “Нууц товчоо” бичигдсэнийхээ дараахан халдлагад өртөн, нэгэн этгээд дундаас нь хэдэн хуудсыг урж тасдан хаясан гэнэ. Чухам энэ гээдсэн хэсэгт Чингис хаан охин урагтаа соёрхол өргөн, эзэмшил газруудыг хувиарласан хэсэг байсан бололтой. Өөрөөр хэлбэл Их Монгол гүрний засаг засаглалд Чингис хааны охид, хатдын эзлэх хувь, үүрэг роль маш тодорхой туссан хэсэг байж.
Чингис хаан охин Алага Бэхиэр Цагаан хэрмийн хойт хаяагаар нутаглах Онгууд аймгийг захируулжээ. Удалгүй Умард Хятадыг эзлэхэд Алага бэхи тэндхийг хавсарсан Их захирагч болсон байна. Бас нэг охин Алалтун Бэхиг Уйгурт, бас нэг охиноо (Толай) Харлагт, ууган охиноо Хонгирадад, Чэчэйхэн Бэхигээ Ойрад иргэнд бэр болгон өгсөн нь мөн чанартаа тэдгээр аймаг улсуудыг захирсан ЭЗЭН ХАТАД болон суужээ. Ийнхүү Чингис хааны охид хаан эцгийн байгуулсан гүр их улсыг харь дайснаас халхлах халх бамбай мэт зүүн өмнөдөд Хонгирадаас эхлээд өмнөдөд Онгууд, Умард Хятад, баруун талд Харлаг, Уйгур, баруун хойт талд Ойрад гэх мэтээр эзэнт гүрний эргэн тойронд агч улс орнуудад эзэн болж, эртний их Торгоны замыг эзэмшиж, эзэнт гүрний бүхий л худалдаа арилжааг зохицуулан, дотооддоо төдийгүй гадаад ертөнцөд нэр, нөлөө бүхий эрхэмсэг Их хатад болжээ. Тэд хаан эцгийгээ харийн дайнд явахад хүнс, эр цэрэг, зэр зэвсгийн найдвартай ар тал нь болон үлдэж байсан төдийгүй эх монгол орноо тал бүрээс нь довтлох аюул заналаас сэргийлж байсан байна.
Тэдгээр бүсгүйчүүд гүрэн улсыг шинээр цогцлоож, худалдаа арилжаа, өртөө улааны шинэ шинэ сүлжээг бий болгон, эрдэм мэдлэгийг ихэд тэтгэн дэлгэрүүлжээ.

Чингис хаан хөвүүдээсээ илүүгээр охиддоо итгэж, тэдэнд илүү их үүрэг хариуцлага үүрүүлж байжээ. Ингэх үндэслэл байв. Хөвгүүдээс нэг нь ч түүний сэтгэлд хүрсэнгүй. Тэдэнд Их улсыг амжилттай удирдан авч явах ухаан билэг бүү хэл ядахдаа эцэг шигээ гарамгай жанжин ч байсангүй. Цагадай цочмог, бодолгүй түргэн зантай байсан бол Өгэдэй архинд хэт орж, санхүү, эдийн засгийн харалган бодлого явуулж, улс орноо бэхжүүлж, хөгжүүлэхээсээ илүү хэт үрэлгэн загнаж байв. Толуй хэдийгээр эцэг шигээ баатар зоригт, сайн жанжин байсан ч ах Өгэдэйгээс ч илүүгээр архинд орж, сүүлдээ архиндаа түлэгдэж үхжээ. (Ахмад хүү Зүчи эцгийгээ амь ахуйд бие барсан) Нөгөөтэйгүүр Чингис хааныг гүр их улсаа байгуулахад нь хатад эмэгтэйчүүдийн хувь оролцоо үлэмж их байлаа. Өэлүн эхийн оюун билэг, ер бусын хатан тэвчээр, зүтгэлгүйгээр Чингис хааны амжилтыг төсөөлөх боломжгүйн адилаар Бөртэ үжин чухам Чингис хааны хажууд өмөг түшиг нь болж, Их гүрнийг босголцсон билээ.

Чингис хаан насан өндөр болох хэрээр хичээн байгуулсан их улсаа хэрхэн төгс төгөлдөр болгон бэхжүүлэх талаар байнга санаашран байсан. Ингээд найдвар муутай хөвүүдтэйгээ эн тэнцүү, магадгүй зарим талаар илүү их итгэл, хариуцлагыг охид, бүсгүйчүүддээ үлдээсэн байна. Энэ нь эрхт эцэг болсон тэнгэр, этүгэн эх болсон газар дэлхийн хүч энергийн харилцаа, хамаарлыг харгалзан үзсэн, арга бэлгийг тэнцүүлсэн хэрэг байж. Гэвч харамсалтай нь хөвгүүд эцгийнхээ бодлогыг үл ойшоов.

Чингис хааныг тэнгэр болсны дараахан, тэр 1227 оны сүүлээр Алалтун Бэхи ах Өгэдэйн хүмүүст алуулав. Хоёр жилийн дараа Алага бэхийн өв залгамжлагч Нэгүдэй амь үрэгдэв. Түүнээс удалгүй Чэчэйхэн бэхи гэнэтхэн амь эрсдэж, дараа жилийн зун Өгэдэйн тушаалаар Ойрад түмний охид бүсгүйчүүлийг бүгдийг нь хэрцгийлэн, хүчирхийлээд, эрхэндээ оруулжээ. Бүр бүсгүйчүүдийн эсрэг аян дайн шахуу юм болсон байна. Чингис хааныг хальснаас хойш арав хүрэхгүй жилийн дотор түүний охин ургийнхан ийнхүү хамаг эрх мэдлээ ах, дүү нартаа алдав, амь эрсдэв. Чухам энэ үеэр л “Нууц товчоо”-нд халдсан тэр бүдүүлэг хэрэг явдал гарсан юм болов уу даа.

Ийнхүү Чингис хааны охид, Их хатад, монголын төрд зүтгэж асан их эмэгтэйчүүдийн түүх “нууцлагджээ”. Жак Уэтерфорд ингэж үзэж байна. Тэр “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номондоо энэ ээдрээтэй үйл явдлыг хайр найргүй уудлан дэлгэж, бас сэтгэл шимшрэн бичжээ.

Жак уг нь анторпологич хүн. Эрт галвын амьтдын ясыг хэлтэрхий хэлтэрхийгээр нь цуглуулан судалдаг энэ хүн манай түүхийн тун бүдэгхэн нэгэн улбааг мөшгин, энд тэндээс баримт материалыг яг нь ясны хэлтэрхий лугаа адил цуглуулан цуглуулсаар бидний алдагдсан түүхийн нэгэн зурвас үеийг та бидний өмнө дүрслэн гаргаж ирсэн байна.

Чингис хааны охид, монгол хатад хэдийгээр нэр алдар, эрх мэдэлд дуртай, өөр зуураа эв түнжингүй, эцгийн бүтээсэн их улсыг бэхжүүлэхээс илүүгээр сульдааж, Их засаг хуулийг нь уландаа гишгэсэн ах, дүү нартаа алуулах нь алуулж, шахагдан гадуурхагдах нь гадуурхагдсан ч чухам чин үнэндээ монголын охид, бүсгүйчүүд л Их Монгол улсын голомтийг бүрмөсөн тасалчихалгүй авран хамгаалж, уламжлан авч чадсаныг тэрээр барин тавим баримттайгаар өгүүлжээ.

Монгол гүрэн задран, буурахад “самуурал завхрал, ялагдал доройтлыг сөрөн боссон нэгэн эмэгтэй өөрийн байр сууриа хатуу хамгаалж, салж бутарсан Монгол овог аймгуудаа нэгтгэж, туг сүлдээ босгон мандуулж, Алтан урагт дахин сэргэх хувь тавиланг эргүүлэн авчирсан бөлгөө”. Энэ бол Элбэг хааны охин Самар гүнж байв.

Элбэг хаан Баруун Монголын тэргүүнийг хилсээр хороожээ. Тэгээд эцгийг нь хилсээр хороосныхоо цагаатгал, төлбөр болгон хүүд нь охин Самараа гэргий болгон өгч, хүргэнээ эцгийнх нь ор суурийг залгамжлуулсан байна. Самар гүнжийн хүү нь Ойрдын Тогоон тайш, ач хүү нь Эсэн тайш хаан юм. Энэ үед Монголын язгуур алтан ургийнхны хооронд байнгын атаа, жөтөө, далд явуулга, хэрүүл самуун тасарсангүй. Эцэст нь Эсэн хаан хүчээр баруун, зүүн монголыг нэгтгэн нэгэн тугийн дор захирав. Ингэхдээ тэрээр охиноо Алтан ургын нэгэн хан хүүтэй гэрлүүлжээ. Удалгүй Алтан ургийнхны найдваргүй байдалд дургүйцсэн Эсэн хаан тэднийг уг үндсээр нь таслахаар шийдэж, алтан ургийнхны эсрэг их аллага хийжээ. 1452 онд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч байсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байна. Энэ үед Эсэн хааны эмэг эх Боржигон Алтан ургийн Самар хатан хэдий насан өндөр болсон ч Эсэн хааны энэ аллагыг сөрөн зогссон төдийгүй, алтан ургийн сүүлчийн судсыг тасалчихалгүй авч үлдэж чаджээ. Эсэн хааны охин, Самар хатны гуч охин болох өнөөх алтан ургийн хан хүүтэй суусан бүсгүй алуулсан нөхрөөсөө хөл хүндтэй үлджээ. Үүнийг мэдсэн Эсэн охиноо төрөнгүүт шинэ хүнийг алаад, өөрийг нь өөр хүнд өгөхөөр шийдэн байна. Гэвч Самар хатан ач хүүгээсээ өрсөв. Тэр гуч охиноо зугтаалгаад зогсохгүй, төртөл нь нууж чаджээ. Хүү төрсөнд Баянмөнх гэж нэрлэсэн байна. Эсэн хаан эрлээ зогсоосонгүй. Түүний хүмүүс “Охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн тушаалтайгаар эх, хүү хоёрыг хайсаар олов. Учрыг мэдсэн эх ажиггүй царайлж байгаад эрлийн багийн ахлагчийн өөдөөс харуулж хүүгээ тосон шээлгэжээ. Гэхдээ нялх хүүгийн мөөжгийг нь мэдэгдэхээргүй болтол нь арагш нь татаж байгаад шээлгэсэн байна. Юутай ч эрлийнхэн хүүг дахин нягтлах шаардлагагүй гэж үзээд буцаж, Эсэн тайшид “Та зээ охинтой болжээ” хэмээн дуулгав. Гэвч эцсийн эцэст Эсэн үнэнийг олж мэдээд дахин эрлийн бүлгийг илгээсэнд Самар хатан хамгаалав. Бас нэг удаа нялх хүүг хөмөрсөн тогоон дотор нууж авч үлдэв.

Гэвч нас хэт өндөр болсон Самар хатан цаашид хүүг аварч хамгаалах боломж шавхарч буйг мэдээд Чингис хааны урагт үнэнч хүмүүсийг олж, тэдэнд өгч нууцаар асруулахаар алс хол, Монголын нутгийн гүн рүү илгээсэн байна. Зам зуураас нь Эсэний хүмүүс хөөж, өлгийтэй хүү морины давхиад дунд нэгээс нөгөөд бөмбөг мэт шидүүлэн дамжиж, газарт ч ойчиж, харин азаар Самар хатанд үнэнч нэгэн эр цэрэг давхиан дундаа хүүгийн өлгийнөөс нумын хөвчөөр гогдон аваад зугтан гарч чадсан байна.

Эсэн хаан хорлогдож, удалгүй Мандуул хаан ор суув. Гэвч түүнд ор залгах хүү төрсөнгүй. Иймд Алтан ургийн хүү, өнөөх амь өрссөн өрсөлдөөн дундаас Самар хатны гавьяагаар амьд үлдсэн Баянмөнх хүүг олж, угсаа залгамжлах Болох Жонон цол өгч, дэргэдээ байлгажээ. Гэтэл төдий удсангүй, хаан хийгээд угсаа залгамжлагч жононгийн дундуур хар хэл орж, Самар хатны амь тавин хамгаалсан алтан ургийн сүүлийн судас Болох Жонон Баянмөнх өмнийн говьд орь ганцаар тэнэж яваад гавьяа ч үгүй, золгүйгээр амь эрсдэв. Мандуул хаан ч үхэв.

Баруун өмнөдөд уйгур, лал шашинтнууд идэвхжиж, Торгоны замыг эрхшээн, баруун талд Ойрадууд бие даасан байдлаа улам батжуулж байв. Өмнө зүгт Хятадууд энэ сиймхийг отон хүлээж, харин Хасарын удмын ноёд хаан ор одоо хүссэн, эс хүссэн ч биднийх болов хэмээн омтгойдох болов. Олон овог аймаг өөр өөрийн дураар үйлдэх болов.

Ийнхүү Монголын төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт бас нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн судсыг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Энэ бол Мандухай сэцэн хатан байв.

Мандуул хааны бага хатан тэрээр эр нөхрөө өнгөрсний дараа өнөөх Баянмөнх Болох Жононгийн хааны ордонд ирэхээсээ өмнө асарч байсан урианхай малчин айлынхаа охин Шихэртэй учир ургуулан нэгэн нуган үртэй болсон байсныг олжээ. Гэвч тэр даанчиг арчаагүй, өвчинд баригдсан, өрөөл татанхай, хүн болох эсэх нь тодорхойгүй нэгэн байж. Гэвч тэр бол Алтан ургийн сүүлчийн аргамж, сүүлчийн амь байсан юм. Сайтар асарч тойлсны эцэст 7 настай Батмөнх хүүг хаанд өргөмжлөв. Энэ үед Мандухай өөрөө 21 настай байж, бяцхан хүүгийн өмнөөс төр барив. Тийн Мандухай садарсан үсээ шууж, саадаг нум үүрч, бяцхан хүүг үхэг тэргэнд суулган цэрэг дайчдыг тэргүүлэн дайтаж, улс төрөө эмхлэн хураажээ. Батмөнх хүү эрийн цээнд хүртэл 10 гаруй жилийн турш Мандухай тулааны талбарт эр цэрэг, жанжин баатар, энгийн цагт сэцэн сайд, ар гэртээ асралт эх болж байв. Батмөнх Даян хаан, Мандухай Сэцэн хатан хоёроос Чингис их дээдсийнх нь ерөөл бэлгийн дагуу 7 нуган үр төрсөн нь хатаж байсан Алтан ургийн мод дахин цэцэглэн дэлбээлсэн хэрэг байлаа. Тэд хожмийн монголын бүхий л аймаг, хошууны ихэс дээдэс болжээ.

Мандухай хатны Монгол Улсын төлөө, Эзэн Чингис хааны алтан ургийн төлөөх гавьяа зүтгэл үлэмж их.

Чухам ийм л түүхүүдийг Жак Уэтерфорд бичжээ. Уг нь энэ бүхэн бидний мэддэг түүх, гэвч мэддэг хэдий ч ийм ээдрээтэй нөхцөл байдлын дундаас үйл явдлын нарийн учиг, уялдаа холбоог чухам фокус нь таарсан дурангаар татан үзүүлэх мэт тийм тов тодорхой харуулж, мэдрүүлж буйд Жакийн түүх бичлэгийн давуу тал нь байна.

Түүний бичсэнээр “Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адилаар гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй” болж байна.

Энэхүү “Монголын Их Хатдын Нууц Товчоо” ном бол Монголын хатад бүсгүйчүүдэд босгосон үгэн хөшөө болжээ.

Номынхоо өмнө зохиогч “Мөнх Хөх Тэнгэрийн Алтан Наран Их Монгол Үндэстний эхчүүд, охидыг Үүрд мөнхөд ивээх болтугай” гэсэн нь Жакийн монголын эхчүүд эмэгтэйчүүдэд хандаж буй сэтгэл, хүндлэл нь юм. Харин ямар ч монгол зохиогч номынхоо өмнө ийм үг бичиж чадсан бил үү, үгүй бил үү?

***

2004 онд Вашингтон хотноо Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын нээлт болж, төд удалгүй Нью-Йоркийн хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, дуулиан тарьж байлаа.

Тэр цагаас хойш юутай ч монголын түүхэнд хандах америкчуудын хандлагад багагүй өөрчлөлт орсон гэдэгт би итгэлтэй байна. 2004 онд Үндэсний газар зүйн нийгэмлэг (National Geographic)-ийн нэвтрүүлгээр гарсан Монголын эзэнт гүрний тухай нэвтрүүлэгт Монголчуудыг зөвхөн байлдан дагуулах, алж хядахын донтой хүмүүс, иргэншээгүй, зэрлэг омгийнхон гэсэн санаа нэвт шингэсэн байсан.

Харин Жак-ийн дээрх ном гарсны дараа 2006 оны нэг сард Үндэсний газар зүйн нийгэмлэгийн нэвтрүүлэгт хоёр жилийн өмнө монголчуудын талаар ярьж байснаасаа огт өөр зүйлийг өгүүлж байсан юм. Тухайлбал Чингис хаан бол

- Шашны эрх, эрх чөлөөг хүн төрөхтний түүхэнд хэзээ ч байгаагүйгээр хангасан
- Улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа системийг анх бий болгосон
- Худалдаа зах зээлийн бараг өнөөгийнх шиг үр ашигтай орчин, харилцааг бий болгосон
- Цэргийн шинжлэх ухаанд олон зүйлийг цоо шинээр хэрэгжүүлсэн
- Улс түмнүүдийн соёлын харилцааг урьд байгаагүйгээр идэвхжүүлснээр дэлхий нийтийн соёлын хөгжилд маш хүчтэй түлхэц болсон
- Эцсийн эцэст Чингис хаан өнөөгийн шинэ дэлхий ертөнцийг бий болгосон гэсэн байлаа.

Энэ бүх дүгнэлт бол Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номын үндсэн агуулга нь.

Үнэхээр ч Монголчуудын байлдан дагуулал бүхэл бүтэн найман зууны турш нойрмоглосон дэлхий дахиныг чоцроосон юм. Эртний их соёлт хүчирхэг Ром гүрэн Содоом, Гомоорын араас “тэнгэрийн хилэгнэл” хүртсэнээс хойш Европ дахин урьдын хөгжлийн эрчмээ алдан, XII зууныг хүртэл үндсэндээ унтаа байдалд байсан. Олигтой ахиц дэвшил гарсангүй. Ромчуудын үлдээсэн олон зүйлс, түүний дотроос эрх зүйт хууль цаазат төрийн ёсон, соёл урлаг, шинжлэх ухаан боловсролыг мартаж, Ромын цэцэглэн мандаж байх үетэй харьцуулахад хөгжил дэвшлээс хол ухарсан мэт бүхэлдээ хэдэн зууны турш харанхуйлан байлаа. Европ дахин шашны мухар сохор хүлээсэнд улам улам боомилуулсаар байв. Арабуудын оргилсон эрчимтэй довтолгоон ч тэднийг энэхүү гүн нойрноос нь гүйцэд сэрээсэнгүй. Тэнгэрийн хаяанаас цааш газаргүй хэмээн сэтгэхтэй агаар нэгэн алилаар нам гүм, ажин түжин сууж байв. Хүнд жад чирсэн төмөр дуулгат баатар эрс нь ойр зуураа хөлхөлдөж, нүсэр чулуун хана хэрмээ хөгжлийн дээд мэтээр бодож байж. Загалмайтны цөхрөхийг мартсан улайрсан номлогчид нүх сүв бүрийг нэгжиж байлаа. Загалмайтнууд удаа дараалан цэрэглэн хөдөлөн ч тэд Сириэс цааш хэтэрч байсангүй. Ираны толгодын цаанаас, Дундад Азийн элсэн цөлийн гүнээс ирдэг эртний их торгон зам хаанаас юу тээж авчирдгыг мартсан байв. Төв Азийн өндөрлөгт ямар их эрч хүчтэй хуй салхи нижигнэн хөдөлж буйг огтхон ч тааварлаж чадахгүй байв.

Үйл явдлуудыг анхааралтай харвал Чингис хааны довтолгооноос хойш Европт олон зүйл хувиран өөрчлөгдсөн. Үйл явдлын хэмжээ далайц өргөсөж, хүмүүс нууцлаг агаад хүчирхэг дорныг сонирхож эхэлсэн.

Гэнэтийн довтолгоон хүмүүст айдас хүйдсийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Аливаа юм нууцлаг, үл мэдэгдэм байхийн хэрээр түүнээс үүдэх айдас түгшүүр их байдаг. Чингис хааны довтолгоон гэнэтийн байсан. Европ дахин чухам юу болсны учрыг нь ч олж чадаагүй байтал тэрхүү гэнэтийн зочид ирсэн шигээ гэнэт алга болчихсон. Энэ ялагдашгүй хүчирхэг хүмүүс гэнэт хаанаас гараад ирэв. Яах гэж ирээд яагаад алга болчихов. Энэ нь сониуч хүмүүсийн сонийг хөдөлгөж, баатар эрсийн цөсийг цалгиав. Наран мандах тэнгэрийн хаяанаас цааш газар байж, тэнд хүчирхэг, өвөрмөц сонин ард түмнүүд амьдардгийг Европ дахин анх тийнхүү мэдрэв.

Чингис хааны өрлөг жанжин Сүбээдэй, ач Батхаан нарын довтолгоон /1236-42 он/ энэхүү хариуг улам чанга нэхсэн юм. Дараа дараачийн үеийнхэн, Алтан ордны болон Ил хаадын хүчирхэг, эрхэмсэг байдал нь тэднийг олон зууны гүн нойрноос нь бүрэн сэрээсэн билээ. Дэлхий дахины улс төр, соёл, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, тэд талынхны дайтах урлаг, төмөр мэт хатуу сахилга бат, хууль ёсноос суралцаж, өртөө улааг хэрэглэх болж, дарь хэмээх хөгжлийн ер бусын эрчим хүчийг ашиглах болов. Наад зах нь ор хөнжлийн даавуу байдгыг мэдэж, гар нүүрээ угааж, дарь хийж, ном бичиг барлах анхны ойлголттой болж, цаасан мөнгөний тухай сураг дуулж, улс хоорондын дипломат харилцааны олон зүйлсийг шинээр нээжээ. Дорныг сонирхох, тийш тэмүүлэх эрмэлзэл нь явсаар газар зүйн их нээлтүүд, улмаар сэргэн мандлыг урин дууджээ.

Эцсийн эцэст дэлхийн олон улс орнууд, үндэстэн угсаатнууд цоо шинээр бүрэлдэн, өнөөгийн ертөнцийн суурь зөвхөн үндэстний төдийгүй эдийн засаг, олон улсын харилцааны хүрээнд бүхий л талаар тавигджээ.

Жак Уэтерфордын “Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номонд ийм л санааг олон талаас нь нутлан өгүүлжээ.

Ганц америкчуудыг төдийгүй дэлхий дахиныг ч энэ ном дэлдийлгэж чадсан. Энэ 4-5-хан жилийн дотор уг ном дэлхийн 22 орны хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгджээ. Энэхүү хэдэн сая хувь нэг бүрийн цаана Монголын маань л сурталчилгаа байгаа. Тэр хэмжээгээр монголыг сонирхогчид, судлаачид, жуулчдын тоо ч үлэмж нэмэгдэнэ. Сайн ном гэдэг ийм л үр нөлөөтэй байдаг аж. Энэ бол манай үндэстний түүх судлалд, бидний хөгжилд, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд оруулж буй хувь нэмэр ч гэж хэлж болох байх.

Сүүлийн тавхан жилийн дотор бидний өвөг дээдсийн түүхээр маш олон ном шинээр хэвлэгдэн гарлаа. Кон Иггулдний Чингис хааны амьдралыг өгүүлсэн гурамсан роман, Том Шаньлэйн “Мөнх тэнгэрийн хүчин дор Чингис хааны мандал бадрал”, Жон Манний “Чингис хаан: амьдрал, үхэл ба сэхээрэл”, “Чингис хааны удирдахуйн нууц”, А.Гоүлдбергийн “13 зууны Монголчуудын дарангуйлал”, Моррис Россаби нарийн “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, Томас Стрэйсгутын “Алдагдсан соёл иргэншил-Чингис хааны Монгол”, “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” гэх мэт маш олон номыг дурдаж болохоор байна. Хамгийн сүүлд л гэхэд “Khubilai Khans Lost Fleet Legendary” гэдэг ном гарсан байна. Мөн Япончууд “Бөртэ Чоно”, Оросууд “Монгол”, саяхан Якутууд ч бас нэг кино бүтээлээ. Өөрөөр хэлбэл дэлхий нийт Монголын түүхээр амьсгалж байна. Монголын түүхийг огт өөрөөр харж, үнэлдэг болж байна.

***
Жак Уэтерфордын монголын түүхийн сэдвээр бичсэн хоёр дахь ном “Монголын Их хатдын Нууц Товчоо” нь өмнөхөөсөө ч илүү амжилт олох болов уу гэж бодож байна. Түүний номын амжилтанд нөлөөлж буй зарим нэг “нууц” бий. Жак чухам зохиолч хүнд л байгууштай гайхалтай уран сэтгэлгээтэй, сэтгэлзүйн чадварлаг задлан шинжээч хүн. Түүхэн хүмүүсийн санамсаргүй унагасан нэг үг, хийсэн нэг үйлдлээс нь ургуулан мөшгишээр бүхэл бүтэн түүхэн явцыг зургийг босгож ирнэ. Түүхэн баримтууд, уран нийтлэл, сэтгэл зүйн анализ, задлан шинжлэлийг амжилттай хослуулсан нь түүний бүтээлийг түүхийн номнуудаас эрс ялгаруулдаг. Тиймээс түүний номыг уншиж байхад адал явдалт, уран зөгнөлт, уянгын драмт зохиол уншиж байх шиг болдогт гайхах юмгүй. Наргиа болгон түүнд “Та хэрвээ зохиолч бол мундаг зохиолч байх байж ээ” хэмээн хэлж билээ.

Жак Уэтерфорд монголын ард түмэнд, бидэнд, бидний соёл, түүхэнд үнэнхүү халуун дотно сэтгэлээр хандаж чаддаг нь түүний амжилтын бас нэг нууц юм.

Та бидний тэр бүр анзаараагүй, ухаж төнхөөгүй маш нарийн үл ялиг сэжмийг хөөсөөр бүхэл бүтэн нууц түүхийг босгож чадсан энэ ном бидэнд олон нууцийг нээж өгөх болно. Энэ ном өчигдрөөс Улаанбаатарын номын дэлгүүрүүдээр тарж эхлээд байгаа.

Алдарт зөнч Ванга

Алдарт зөнч Ванга. Энэ нэрийг мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнд үзүүлэхийн тулд орон орноос хаад ноёд, жирийн иргэдийн цуваа тасардаггүй байсан гэдэг. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг урьдчилан харах далд авьяас нь илэрчээ. Дүүтэйгээ усанд явж байгаад шуурганд өртөн сохор болсон ч гэдэг. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсны тод жишээ бол 9.11-нд болсон аймшигт халдлагын талаар хэлсэн явдал. Одоо түүний ирэх он жилүүдийг хэрхэн зөгнөснийг хүргэе. Харин итгэх эсэх нь таны л мэдэх хэрэг.

Олон хүмүүс зөнчийн урдаас хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга-ийн ихэнх зөгнөлүүд нь биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ. Тэрээр Bulgaria улсын Petrich хотод амьдардаг байсан бөгөөд 12 настайдаа хараагүй болсон ба 16 настайгаасаа юмыг уридчилан харах далд авьяс нь илэрсэн байна. Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Үүний тод жишээ бол 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ. Түүний хэлсэн олон олон зөгнөлүүд биелж байгаа нь гайхмаар хэрнээ аймшигтай болж байна...

Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг. Хамгийн сэтгэл хөдлөм зөнг сохор Ванга эмээ 1980 онд хийжээ. Тэр үед дараахь утгатай зүйлийг зөгаөн хэлсэн байдаг. “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос шагуудах болно” Тэр үед шал утгагүй зүйл мэт бодогдож байсан үг 20 жилийн дараа гэнэт аймшигт утга агуулж байсан нь илрэх юм гэж хэн таамаглах вэ. Усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөлөө.

УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН Хэлсэн нь: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989 он/

Үр дун: Биелсэн. 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худаддааны төвийн цамхгууд нуран унасан. Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг “төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.


ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ 2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.



Vanga Pandeva 1911.01.31-нд төрсөн 1996.08.11-нд насан өөд болсон.

2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дvгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хvчээ авна. Эхлээд цємийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бємбєрцєгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хvн арьсны хорт хавдар, болон арьсны бусад тєрлийн євчнєєр євчилнє.
2016 он. Европ тив бараг хvнгvй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн хvчирхэг гvрэн болно. Хєгжиж байгаа орнууд мєлжигчєєс мєлжигдєгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг єєрчлєгдєнє.
2025 он. Европ тив маш цєєхєн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх vvсвэртэй болно. /Энэ нь халуун цємийн урвалыг жолоодно гэсэн vг аж/ Єлсгєлєн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хєлєг хєєргєнє.
2033 он. Туйлын мєс хайлж далайн тvвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
2046 он. Хvний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох vеэр Америк шинэ тєрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бєгєєд огцом хvйтрэлт vvсгэнэ.
2076 он. Ангигvй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хєгширдєг шинэ тєрлийн євчин гарна.
2097 он. Хурдан хєгширєлтийг ялан дийлнэ.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлж эхэлнэ.
2111 он. Хvмvvс киборг болно. /Амьд робот/
2123 он. Жижиг улсуудын хооронд дайн эхэлнэ. Их гvрэн vvнд нь саад хийхгvй.
2125 он. Унгарт сансрын уудмаас дохио хvлээн авна. Энэ vеэр хvн тєрєлхтєн Вангагийн тухай дахин санах болно.
2130 он. Харь гаригийнхны зєвлєснєєр усан дор колони байгуулна.
2164 он. Ан амьтан "хvний хагас" буюу хvнтэй тєстэй болон хувирах явц эхэлнэ.
2167 он. Шинэ тєрлийн шашин vvснэ.
2170 он. Их хуурайшилт болно.
2183 он. Ангараг гариг дээрх колонийн гvрэн цємийн зэвсэгтэй болж улмаар дэлхийгээс тусгаар тогтнол шаардна. /АНУ Англиас тусгаар улс болсон шиг/
2187 он. Хоёр том галт уул оргилохоо зогсоно.
2195 он. Далай доорх колонуудыг эрчим хvч, хvнсний зvйлээр найдвартай хангана.
2196 он. Ази, европынхон бvрэн холилдож эрлийзжиж дуусна.
2201 он. Наран дээрх халуун цємийн урвал удааширна. Vvний улмаас хvйтрэлт болно.
2221 он . Харь гаригийн соёл иргэншилтэй хэлхээ харилцаа тогтоох оролдлогынхоо vеэр хvн тєрєлхтєн ямар нэг аймшигт зvйлтэй учирна.
2256 он. Сансрын хєлєг эх дэлхийд аймшигт євчний
нян тээж авчирна.
2262 он. Ангараг гарагийн тойрог зам байнга єєрчлєгдєж, сvvлт одны аюул нvvрлэнэ.
2271 он. Физикийн тогтмол хэмжигдэхvvнvvд єєрчлєгдєнє.
2273 он. Шар, хар, цагаан арьстнууд бие биедээ уусч
улмаар шинэ тєрлийн арьстан vvснэ.
2279 он. Оргvй хоосноос эрчим хvч гарган авна. /Сансрын хар нvх мэтээс/
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхтай хэлхээ холбоо тогтооно
2291 он. Нар унтарна. Гэвч тvvнийг хvн тєрєлхтєн дахин асаана.
2296 он. Наран дээр маш хvчтэй дэлбэрэлт болно. Vvний улмаас таталцалын хvч єєрчлєгдєж сансар дахь тойрог замын станц, хиймэл дагуулууд дэлхий дээр унаж эхэлнэ.
2299 он. Францад мусульманчуудын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
2302 он. Орчлонт ертєнцийн нууцын талаар маш чухал хуулийг нээнэ.
2304 он. Сарны нууцыг нээнэ.
2341 он. Эх дэлхийд сансрын уудмаас ойртон ирж байгаа ямар ч биетийг аюулгvй болгоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр гарсан ослын улмаас их хуурайшилт vvснэ.
2371 он. Нийтийг хамарсан аймшигт єлсгєлєн нvvрлэнэ.
2378 он. Шинэ арьстангууд тvргэн єсч vржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар мєргєлдсєний улмаас дэлхийд харанхуй нvvрлэнэ.
3005 он. Ангараг гариг дээр дайн эхэлнэ. Энэ гаригийн тойрог зам єєрчлєгдєнє.
3010 он. Сvvлт од сарыг бємбєгдсєний улмаас дэлхийн эргэн тойрон тоос шороо, чулуу бvхий бvслvvр vvснэ.
3797 он. Дэлхий дээрх бvх амьтай бvхэн vхэж vрэгдэнэ. Харин хvн тєрєлхтєн хэдийнэ єєр гариг дээр шинэ соёл иргэншил vvсгэсэн байх болно.

Монголын Түүх

Монголын Түүх

Модунь шаньюй 2200 жилийн тэртээ “Газар нутаг бол улс гэрийн үндэс мөн” хэлсэн үг хэзээ ч ач холбогдолоо алдахгүй билээ. Нутаг дэвсгэр бол хүн төрөлхтөн төдийгүй амьд амьтанд их чухал зүйл юм. Улс, үндэстэний оршин байх хамгийн том шалгуур газар нутаг байдаг бөгөөд оршин буй энэ газар нутаг нь тухайн улс, үндэстний түүхийн хөгжил дэвшил, мандал буурлыг тод томруун илтгэгч гол хүчин зүйл билээ. Тухайлбал, газар тариалангийн ач холбогдлыг сэрүүн бүсийнхэн халуун орны Индианчууд, Аброгениуд, Хүйтэн сэрүүн бүсийн нүүдэлчдээс илүү сайн мэддэг, энэ бүс нутагт түүхэн үйл явдлууд илүү эрчимтэй явагдаж Соёл Иргэншлийг бүтээн байгуулсан болой. “Хүний тавилан хүмүүжлээсээ, Улсын тавилан байршлаасаа” гэдэг зүйр үг байдаг. Тив эх газар, бүс нутаг, улс орон ямар өргөрөг уртраг, ямар орон зай эзэлж, бусад дэвсгэр, далайн тэнгис, уул нуруудаар аль хир алслагдан, хөрш ба зэргэлдээ улс, олон улсын зам харилцаа, хот сууринтай ямар харьцаатай оршихыг илэрхийлсэн газар зүйн ухагдахууныг газар зүйн байрлал гэнэ. Газар зүйн байрлалыг онцлог, үр дагаварыг үндэсэн математикийн, байгалийн, эдийн засгийн гэж хуваана. Тухайн улсын газар зүйн байрлалаар нь дараахь байдлаар авч үздэг байна.

Математикийн газарзүйн байрлал: Энэ нь тухайн улсыг дэлхийн бөмбөрцгийн аль хагаст, газарзүйн ямар өргөрөг, уртрагт оршиж хир зэрэг орон зай эзлэлж байгаагаар тодорхойлно.

Байгалийн газарзүйн байрлал: Энэ нь тухайн улс орон ямар тивийн аль бүс нутаг, уур амьсгалийн ямар бүсэд байгалийн ямар ямар бүслүүр, бүсийг хамран далай тэнгисээс хир зэрэг алслагдаж, эсвэл хүрээлэгдэж байгаагаар тодорхойлогдоно.

Эдийн засгийн газарзүйн байрлал: Энэ нь улс төрийн ямар онцлогтой орнуудтай шууд ба шууд бус хилэлдэг, олон улсын чанартай зам харилцаа, хот суурин, усан боомт, хөдөлмөрийн хувиар хэрхэн татагдах бололцоотой, улс хоорондийн улирлын, түр зуурийн хил орчмын дамжин өнгөрөх боомт хир олонтойгоор тодорхойлогдно. Эдийн засгийн газарзүйн байрлалыг улс төрийн газарзүйн болон зам тээврийн газарзүйн байрлал гэж ангилдаг. Улс төрийн байрлалын хувьд төв байрлал, зах хязгаар байрлал, хөрш байрлал, далай тэнгисийн эргийн байрлал гэж ангилдаг. Тухайлбал, Монгол улс далай тэнгисээс хамгийн их алслагдсан бүс нутаг байхад Хон-Конг болон Сингапур ХХ зууны эхэн үе хүртэл дэлхийн худалдааны хамгийн ач холбогдолтой газар байсан, Панамын суваг 1890-ээд онд ашиглалтанд орсноор Панам улс стратегийн хамгийн ашигтай бүс нутаг болсон.

Монголчууд бусад ард түмний адил нутаг дэвсгэрийнхээ төлөө тэмцсээр ирсэн. 13-р зуунд Их Монгол улс байгуулагдахад өөрийн гэсэн нутаг дэвсгэрийг өмнө нь оршин тогтнож байсан улс орнуудаас уламжлуулан авчээ. Төр улс өөрийн нутаг газартай байх ёстой. Тунгалаг Байгалийн мандлаас Түмэн газрын цагаан хэрэм, Хянганы ногоон нарст даваанаас Мөнх цаст Алтайн чанад Иль тарвагатай хүрэх өргөн уудам нутагт Төв азийн гурван угсааны нүүдэлчид 2000 шахам жил бие биендээ өвлүүлж нутагласан билээ. Их гүрний үед Монголын язгуур нутгийг төвийн, баруун, зүүн түмэн гэсэн 3 том тойрогт хуваагдаж байсан. Төр улс өөрийн гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй, түүгээрээ хүн амаа тоолж, цэрэг армиа бий болгодог байсан уламжлал ёсоор Их Монгол улсын засаг захиргааг мянгатын системээр зохион байгуулсан бөгөөд анх 95 мянгатад хуваасан байна. Их Монгол улсын хүчирхэгжилтийн үед төвийн түмэнд 129 мянгат, зүүн жигүүр болох Хараун жүдүн хавийн түмэн нь 62 мянгатад хуваагдаж байсан байна. Эзлэгдсэн газар нутгийг язгуур газар болох Мянганы газраасаа ялгаж Соёрхол газар хэмээн нэрлэж тэндхийн засаг захиргааны бүтцийг нь хэвээр байлгаж байсан. Үүний дараа Их гүрний түүхэн хөгжлийн явцад газар нутаг нь 4 хэсэг болон бутарснаас Мянганы газар нь Юань улсын харъяанд орж Давааны арын муж нэртэйгээр зах хязгаарын нутаг болжээ. Юань улсын мөхлийн дараа Умард Юань улс нэртэйгээр Хятадын түүхэн эх сурвалжид тэмдэглэгдэх болжээ.

14-17-р зууны үед бага хаадын үе эхэлж Монголчуудын засаг захиргааны үндсэн нэгж нь түмэн гэсэн бие даасан улсын шинжтэй хуваарь зонхилох ойлголттой байсан. Төвийн түмэн Алтай Хянганы хоорондох нутагт, Зүүн түмэн нь Хянган орчмыг, Баруун түмэн нь Алтай нуруунаас цааш нутагт байсан. Эдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж юм. Түмэн дотроо бага түмэн, бага түмэн нь мянгат, зуут, аравтад хуваагдаж байсан. Баруун Монголын 4 түмэн 1402 онд Элбэг хааны ёс бус гэрлэлтийн дараа салж нүүснээр Монголын улс төрийн бутралын түүхийг өрнүүлжээ. Бараг 100 жил өрнөсөн дайн тулаанд Монголчууд ихэд туйлдан Түмт мянгатын зохион байгуулалт яваандаа отгийн зохион байгуулалтанд шилжсэн. Нэгдмэл засан захиргааны систем алдагдаж хүчирхэг, нөлөөтэй байдал нь отог, овгоороо тодорхойлогдох болсон.

1500 онд Монголыг нэгтгэн захирч чадсан Батмөнх даян хаан улсаа хөвгүүддээ хуваан өгснөөр Чингис хааны үеээс уламжлагдсан ирсэн засаг захиргааны системд том өөрчлөлт гарсан. “Дөчин түмэн Монгол, Дөрвөн түмэн Ойрад”-ыг нэгтгэсэн Даян хаан 4 түмэн Ойрадыг Түмэн байх эрхийг хасаж улсаа Зүүн, Баруун хоёр гар, 6 түмэн болгон хуваасан юм. Үүнд:

Зүүн 3 түмэн- Ордос, Түмэд, Юншээбуу

Баруун 3 түмэн- Цахар, Урианхай, Халх

Түүний 11 хөвгүүдийн 7 нь Мандухайнх, 4 нь бага хатан Жимсгэнийнх байснаас

· Төрболд эцгээсээ өмнө нас барсан

· Улсболд 1500 онд Ибрайд алагдсан

· Барсболд жонон болсон

· Арсболд Түмэдийн 7 отог

· Очирболд Цахар 8 отог, хишигтэн

· Алчуболд Халхын өвөр 5 отог

· Арболд Цахар, Хуучидын 2 отог

· Гаруудай нас барсан

· Гэрболд Ахан, Найманы отог

· Увсанз Юншээбуу

· Гэрсэнз Халхын 7 отогийг тус тус захиран суусан.

Даян хааны Төрболдын хүү Боди Алаг хаан сууж өөрийн эзэмшил Цахартаа төвлөн сууснаас хаан ширээ, улсын тамга Монголын өмнөд хэсэгт шилжив. Ингэж төрийн төвлөрөл өмнө зүгт шилжснээр Өвөрмонгол, Өвөрлөгч гэдэг түүхэн нэр томъёо энэ үед үүсжээ.

Даян хаан отгон хүү Гэрсэнздээ 13 отог бүхий Халх түмнийг захируулсан. Түүний дараа Гэрсэнз өөрийн 7 хүүдээ 13 отгоо хувааж, Халхын 7 хошууг бий болгосон. Энэ нь дотроо баруун, төвийн, зүүн гар болж, Гэрсэнзийн гутгаар хөвүүн Ноонох үйзэнгийн ач Абтай нь Очирбат тулгар Түшээт хан, Гэрсэнзийн дэд хөвүүн Аминдуралын ач Шолой нь Махасамади гэгээн Сэцэн хан, Гэрсэнзийн ахмад хөвүүн Ашихай дархан нь Эрдэнэбишрэлт Засагт хан цолуудыг Шарын шашны удирдагчдаас авч 3 аймаг болгон тус тус захирчээ. Энэ нь яваандаа нутгийн засаг захиргааны хамгийн том нэгж болох аймгийг үүсгэсэн. Аймаг гэдэг гарал үүсэл нь бүлэг нэг хүмүүсийг хэлж байсан ба сүүлдээ засаг захиргааны нэгж болж өөрчлөгдсөн. 1691 оны Дол нуурын гэрээгээр Халх монгол Манжид дагаар орж Манжууд ноёрхлоо бэхжүүлэхийн тулд Халхын хошуудыг дотор нь жижиглэж 43 болгоод дээрх 3 аймагт захируулсан. Түшээт хан, Сэцэн хан тус бүр 11, Засагт хан 7 хошуу ноогджээ. Хошууны тоо Манжийн хаанд үнэнчээр зүтгэгч эфү нарын тоогоор жил бүр нэмэгдэж байсан байна. 1725 онд Манж улс Ойрадыг эзлэхэд их хувь нэмэр оруулсан эфү Дашдондогт Түшээт хан аймгийн нутгаас 19 хошуу таслан өгч Шашин төрд туслагч Сайн ноён хан аймгийг байгуулсан. Ховдын хязгаар нь тухайн үедээ Ойрад Монголд харьяалагдаж байсан бол Манжид эзлэгдсэний дараа Халх Монголд харьяалагдах болсон. Ингээд ар Монгол 6 аймаг, 3 хязгаар /Ховд, Тагна–Урианхай, Хөвсгөл/, нэг биеэ даасан нэгж болох Дарьгангын хошуунаас бүрдэх болжээ. Манжууд эрх мэдлээ бэхжүүлэх зорилгоор Монголын засаг захиргааг улс, түмэн, отог гэсэн хуваарийг эвдэж аймаг, хошуу, сум баг, баг нь 10 гэрт хуваагдаж байсан. Хошуу нь сум, хамжлага гэж 2 хуваагдаж байсан. Манжийн хааны зарилгаар хошуудын захирагч нарт тодорхой тооны айл өрх өгсөн. Энэ нь хамжлага ард юм. Сумын нэрийг захирч байсан ноёдын нэр, зүг чиглэлээр нэр өгсөн.

Мөн тусгай нутаг дэвсгэргүй нэгж бол Шавь /Их шавийн ардууд/ байв. Манж нар 1639 онд анх үүссэн Халхын шашны тэргүүн Богдын шавь нарыг хэвээр нь үлдээж тэднийг Эрдэнэ Шанзавын яаманд харьяалуулсан. Богдын шавь нь дотроо отогт хуваагдана. Халхад шарын шашин хүчтэй дэлгэрч Хутагтын шавь нарын тоо нь 700 хүрвэл Манжийн хаанаас Хувилсан хутагт хэмээн нэрлэж тамга олгож байсан. Тамгатай 11, тамгагүй 5 хутагт байсан. Шавь нар нь тусгайлсан нутаг дэвсгэргүй ч аймагтай тэнцэх нэгж болон томорч тэднийг Эрдэнэшанзавын яам харъяалдаг байв. 1655 онд Халх монголд 8 хошуу байсан бол 1725 онд 74, 1911 онд 123 хошуу болсон байна. Манж нар эрэгтэйчүүдийг хошууны мэдэлд хувааж Монголын цэргийн насны бүх эрчүүдийг цэрэг болгосон. Цэргийн ухааны үүднээс авч үзвэл хошуу гэдэг нь хошуу ноёны захиргаанд байх цэргийн тактикийн нэгж дивиз цэрэг байлаа. Хошуу нь суманд /суман цэрэг/ хуваагдаж, хэд хэдэн хошуу нийлээд корпус цэрэг болж байсан. Хошуу нь цэргийн байгуулалтын нэгж, нөгөө талаас засаг захиргааны нэгж болж тэр аяараа аль нэг тайж ноёны мэдэлд өгч, түүний өмч байв. Хошуу нь хамжлагын маягтай үе дамжсан удирдлагатай байсан. Аймаг хошуудын хил хязгаар нь уртрагийн дагуу хойноосоо урагш чиглэж байв. Манжийн хааны зарилгаар хошууны засаг ба засаг бус тайж гэж байжээ.

1921 оны Ардын хувьсгал Монголын засаг захиргааны системыг өөрчилсөн. 1923 онд аймгийн нэрийг өөрчлөх тухай засгийн газрын шийдвэр гарч Түшээт хан аймаг–Богд Хан уулын аймаг, Сэцэн хан аймаг–Хан Хэнтий уулын аймаг, Сайн ноён хан аймаг–Цэцэрлэг Мандал уулын аймаг, Засагт хан аймаг–Хан тайшир уулын аймаг гэж нэрлэгджээ. Богдхан уулын аймгийн төвийг нийслэл хүрээнээс шилжүүлж Лүнд төвлөрүүлэх, Хан-Хэнтий аймгийн төвийг Өндөрхаанд, Цэцэрлэг Мандал аймгийн төвийг Цэцэрлэгт, Хан Тайшир аймгийн төвийг улиастайд байлгахаар тогтоожээ. Дээрх 4 аймгаас гадна Ховдын хязгаарт байсан Дөрвөдийн Зоригт хан аймаг, Далай хан аймаг хоёрыг 1921 онд нэгтгэж Улаангом төвтэй Чандмань уулын аймаг болгон өөрчилжээ. 1924 онд улсын анхдугаар хурлаар баталсан үндсэн хуульд Монгол Улс БНМАУ болсныг баталж улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэж засаг захиргааны тусгай нэгж болгосон байна. 1930 он болж ирэхэд манай улс 5 аймагт, аймаг нь хошууд /72/, хошуу сум нь 512, сум нь 7900 хорьдод хуваагдаж байсан. Хан-Хэнтий уул, Богдхан уул, Цэцэрлэг Мандал уулын аймгууд нь тус бүртээ 16 хошуу, Хантайшир уулын аймаг нь 10 хошуу, Чандмань уулын аймаг нь 14 хошуунд хуваагдаж байжээ. 1931 оны 11-р сарын 6-нд Улсын бага хурал БНМАУ-ын засаг захиргааны хуваарийг шинэчлэх тухай хууль гаргасан бөгөөд 13 аймаг байгуулж хошуудыг устгасан нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хүрээнд гарсан хамгийн том шинэчлэл алхам байлаа. 1931 онд Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Алтай, Газар тариалангийн аймгууд байгуулагджээ. 1936 онд Газар тариалан аймгийн нэрийг Сэлэнгэ аймаг болгон өөрчилж, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Төв аймгийн зэргэлдээх хэдэн сумаас бүрдэл болгож 1937 онд Булган аймгийг шинээр байгуулжээ. 1935 онд Алтай аймгийг татан буулгаж Завхан аймагт нийлүүлсэн бөгөөд 1940 онд дахин байгуулахдаа аймгийн нэрийг Говь-алтай гэжээ. 1940 онд Ховд, Увс, аймгийн казах, урианхайчууд голлон нутагладаг 20-иод сумыг нийлүүлж Баян-Өлгий аймгийг байгуулсан. 1942 онд 18 аймаг байгуулагдаж, дайны дараа үйлдвэржих бодлого баримталж байсантай холбоотой Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Чойр гэсэн 4 хоттой болсон байна. Өөрөөр хэлбэл 1950-аад оноос хойш Монгол улсад анх удаа хотжилт буюу URBAN хэмээх ойлголт бий болж улсын чанартай хот болсон.
1992 үны шинэ үндсэн хуулиар МУ нь засаг захиргааны хувьд нийслэл, дүүрэг, хорооноос, харин аймаг нь сум багаас бүрдэнэ гэж заажээ. Улмаар нэг нийслэл хот, 21 аймаг, Улаанбаатар, Зүүнхараа, Хөтөл, Хархорин , Бор-Өндөр гэсэн албан ёсны 6 хоттой. 329 сум, 1550 багтай боллоо. Энэ бол МУ-ын засаг захиргааны нэгжийн 3дахь өөрчлөлт байв.

Чингис хааны түүхэн он дараалал

 

              Чингис хааны түүхэн он дараалал
Дэлхийн талыг эзэлж явсан, Монголчууд бидний бахархал Чингис хааныхаа амьдралын замналыг хүн болгон мэдэх ч он дараалалтай баримтат түүхийг төдийлөн сайн тогтоож авдаггүй. Тэгвэл манай блог таны мэдлэгийн хүрээнд дусал нэмэр болох үүднээс Чингис хааны түүхэн он дарааллыг хүргэж байна.

Нийтийн тооллын 1162 он хар морин жилийн зуны тэргүүн сарын 16-нд Чингис хаан (Тэмүжин) мэндлэв.
§  1163 он (Харагчин хонин жил)
Тэмүжин 2 настай (хий насаар тоолов, доош адил)

§  1164 он (хөх бич жил)
Тэмүжин 3 настай байв. Дүү Жочи Хасар төрөв.

§  1166 он (улаан нохой жил)
Тэмүжин 5 настай. Тэмүжний хоёрдугаар дүү Хачигун төрөв

§  1168 он (шар хулгана жил)
Тэмүжин 7 настай. Отгон дүү Тэмүгэ Отчигин төрөв

§  1169 он (шарагчин үхэр жил)
Тэмүжин 8 настай байв. Охин дүү Тэмүлүн гуа төрөв

§  1170 он (цагаан барс жил)
Тэмүжинийг 9 настай байхад Бөртэ-Үжинтэй сүй тавив. Есүхэй баатар татар аймагт
хорлогдон нас барав.

§  1171 он (цагаагчин туулай жил)
Тэмүжин 10 настай байв. Есүхэй баатар нас барснаас аймаг угсаа нь бутарч, Тэмүжний амьдралд бэрхшээл тулгарав.

§  1172 он (хар луу жил)
Тэмүжин 11 настай байв. Тэмүжин Онон мөрний мөсөн дээр наадаж байгаад Жамуухтай “Анд” болов.

§  1173 он (харагчин могой жил)
Тэмүжин 12 настай байв . Өөр эхтэй дүүБэгтэрийг харван алав.

§  1177 он (Улаагчин тахиа жил)
Тэмүжин 16 настай байв.
Тэмүжин тайчуудад баригдаж, Сорхан шарын тусламжаар аврагдав.
Тэмүжин найман шарга агтаа дээрэмдүүлж, нэхэн явах замдаа Боорчитой нөхөрлөв

§  1178 он (шар нохой жил)
Тэмүжин 17 настай байв.
Тэмүжин Бөртэ-Үжинтэй хуримлав.
Бөртэ-Үжиний шитхүл хар булган дахыг Хэрэйдийн хан Тоорил (Ван хан)-д бэлэглэж холбоо тогтоов.
Бэлгүтэйг явуулж Боорчийг урин авч ирж нөхөрлөв.
Урийнхай овогтны Жарчиудай өвгөн хөвгүүн Зэлмээг дагуулж ирж Тэмүжинд тушаан өгч, Тэмүжин Зэлмэ нар нөхөрлөв.
Мэргид аймаг гэнэт дайрч Бөртэ-Үжинийг булааж явав.
Зэвсэгт хүчнийг эрхэмлэн байгуулав.


§  1179 он (шарагчин гахай жил)
Тэмүжин 18 настай байв.
“Буур хээрийн байлдаан”-аар Мэргидийг ялж Бөртэ-Үжнийг буцаан авч ирэв.
Ахмад хөвгүүн зүчү төрөв.
Тус оны өвлөөс дараа жил хүртэл, Хурхунаг Жубурт Жамуухтай хамт хамт байв.

§  1181 он (цагаагчин  үхэр жил)
Тэмүжин 20 нас хүрэв.
Хаврын сүүлчээр Жамуха Тэмүжинээс салан явав.
Жамуха салан явснаас хойш хэдэн жилийн дотор Тэиүжин тал нутгийн язгууртнуудтай өргөнөөр холбоо тогтоов.

§  1183 он (харагчин туулай жил)
Тэмүжин 22 настай байв. Хоёрдугаар хөвгүүн Цагаадай төрөв.

§  1186 он (улаан морин жил)
Тэмүжин 25 настай байв. Гуравдугаар хөвгүүн Өгөөдэй төрөв.

§  1189 он (шарагчин тахиа жил)
Тэмүжин 28 настайдаа “Хамаг Монгол Улс”-ын хаанаар өргөмжлөгдөж, Чингис хаан цол авжээ.
§  Анхны төрийн зохион байгуулалтын суурийг тавив.

§  1190 он (цагаан нохой жил)
Хаан 29 настай байв. Жамухын өдөөсөн “13 хүрээний  байлдаан” явагдав.

§  1193 он (харагчин үхэр  жил)
§  Хаан 32 настай байв. Дөрөвдүгээр хөвгүүн Тулуй төрөв.

§  1194 он (хөх барс жил)
§  Хаан 33 настай байв.Монголын Хатагин Салжигуд зэрэг аймгууд Алтан улсын хилд халдав.

§  1195 он (хөхчин туулай жил)
§  Хаан 34 настай байв. Алтан улсаас цэрэг томлиж Жүйд цнрнг ба Татар цэрэгтэй хамтран  Хатагин, Салжигууд зэрэг аймгийн 14 хүрээг эзлэн авсан бөгөөд Татар аймаг ба Алтан улсын хооронд зөрчил гарав.