2011-04-20

Газар зүйн байрлал, байгаль цаг уурын онцлог




Увс аймгийн Наранбулаг сумын газар нутаг нь Монгол орны баруун хойт хэсэгт дэлхийн бөмбөрцгийн хойт өргөрөгийн 480540-ээс 490580, зүүн уртрагийн 920050-аас 920560-ийн хооронд Ханхөхийн нурууны үргэлжлэл Тогтохын шилийг дамнан Увс, Хяргас нуурын хооронд Тариалан, Малчин, Өлгий, Завхан, Өмнөговь сумуудтай хиллэн оршино. Сумын нутаг нь  говь, хангай, тал хээр хосолсон 524,9 мянган га бөгөөд бүх нутгийн 50%-ийг говь, 20%-ийг хангай, 30%ийг тал хээр эзэлдэг юм. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ их нууруудын хотгорт орших бөгөөд газар зүйн мужлалаар говийн бүсэд хамаарна. Гадрын гадарга нь Тогтохын шилийн хэсэг, түүний орчмын уулсаар нэлээд өндөр өргөгдсөн байрлалтай. Хамгийн өндөр цэг нь далайн түшинээс дээш 2356м өндөрт өргөгдсөн Хүрмийн овоо, хамгийн нам цэг нь  далайн түвшинээс дээш 722м өргөгдсөн Увс нуурын хонхор юм. Ханхөхийн нурууны дагуу далайн түвшинээс дээш 1800-2300м өргөгдсөн Борзалаа, Хайст, Цагаан овоо, Жинст, Бугат, зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн өндөр уулстай. Тогтохын шилийн ар талд Хар хэрэв, Шар гэсэн, Цагаан тэсгэнэ, Улаан бөөрөг, баруун талд нь Бургастайн гол дагуу Шивээ, Цорго, Босгын нүд зэрэг тэнүүн талууд оршино. Сумын өмнөд  болон баруун өмнөд хэсэгээр далайн түвшинээс дээш 1000-1200м өргөгдсөн их говийн шинжийг агуулсан дов толгод, элсэн манхан үргэлжилсэн Олон овоот, Балцгар, Татаал, Гашуун, Шар толгой зэрэг говь оршино.
Өрх, хүн ам, түүний бүтэц, эрхлэх аж ахуй
Тус сум 2001 онй байдлаар 1071 өрхтэй, өрхийг багуудад хуваан үзвэл Алдар баг 299ь Улаан-үзүүр баг 267, Хужирт баг 258, Гүнбүрд баг247 өрхтэй. Сумын нийт хүн ам 4626, хүн амын зонхилох нь дөрвөд, баяд, хотон чстан эзлэх боловч Ховд аймгийн Чандман сумаас нүүдэллэн ирж суурьшсан халхь Алтайн урианхай гаралтай цөөн тооны ястнууд амьдардаг. 2001 байдлаар нийт нүх амын 55,0% дөрвөд, 32,6% баяд, 11,4% хотон, 1% халх урианхай зэрэг үндэстэн ястан эзэлж байна. Жилд дунджаар 96 хүүхэд төрж, 31 хүн нас барьж хүн амын өсөлт тогтвортой байна.
Сумын хэмжээнд 2001 оны жилийн эцсээр 122989 толгой мал тоолуулсан бөгөөд малгүй өрх 65, 100 дээш малтай 573, 100-500 малтай 153, 500-1000 16 өрх байна,
Сумын хэмжээнд 45 өрх газар тариалан эрхэлж 50га талбайд үр тариа, 5га-д төмс хүнсний ногоо тариалж жилд дунджаар 30тн үр тариа, 35тн төмс хүнсний ногоо, 200тн усалгаатай хадлан хураан авч газар тариаланг амьдралын эх сурвалж болгон амьдарч байна.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!