Монгол мину
Цөөхөн атлаа олноос дутдаггүй хөлөг морьтон мину
Муухан атлаа сайнаас дорддоггүй хөх монгол мину
Харанхуй шөнө болзоод давхих ганц морьтон миний хөрөг
Хясаан элгэнд дурайх сүг зураг миний өвгөдийн жаазгүй хөрөг
Ногтон сахалт өвгөдийн зохиосон нууц товчоо таны авъяас
Ногоон талын хөх зэрэглээнд цайрах цагаан өргөө сувдын хэлхээс
Норовбанзад дуулж би уйлдаг гоолингоо зүрхний хадаас
Хялгасан судсаар үерлэх өвөгдийн цус минийх
Харь газар хиртүүлж болшгүй овог нэрс минь таных
Ядасан цагт мөлхөж ирээд дэрлэх чулуу минь таных
Showing posts with label шүлэг. Show all posts

2011-04-19
2011-01-29
Т.Галсан

2011-01-23
Т.Галсан
Монгол хүмүүний зүрхний бичээс
Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг дорнод төржээ
Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан намайг хэлд оруулсан
Уухай,гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан цараалсан
Эвэдэрвээс бид хуваахын хүрдээ
Эвэлэрвээс бид үржүүлэхийн хүрдээ
Энэ бол миний зүрхэний бичээсээ
Эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй
Авдар дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруунд гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон орчдогоо
Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ заяатай буяны эзэн
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээдэсээс зарлигтай Монголын эзэн
Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг дорнод төржээ
Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан намайг хэлд оруулсан
Уухай,гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан цараалсан
Эвэдэрвээс бид хуваахын хүрдээ
Эвэлэрвээс бид үржүүлэхийн хүрдээ
Энэ бол миний зүрхэний бичээсээ
Эвлэрсэн цагтаа монголчууд бид хүчтэй
Авдар дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруунд гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон орчдогоо
Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ заяатай буяны эзэн
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээдэсээс зарлигтай Монголын эзэн
2011-01-16
У.Мөнхбаатар
Хайртдаа
Хайрт минь наран мандаж шинэ өглөө ирлээ
Хайрынхаа энгэрийг налсан миний хонгор сэрлээ
Энэ өдөр бид 2-т жаргалаар дүүрэн байна гэдэгт итгэж байна
Эхнээс нь дуустлаа чинийхээ төлөө байна гэдгээ амлаж байна
Тэрийг хараач хайрт минь тэнгэрт шувууд нисээд
Тэртээх жаргалын төлөө бид 2 хэсээд
Чамдаа бүхнийг өгнө чиний төлөө л гэж
Чин сэтгэлийн ариун хайрыг чинийх болгоно
Одоо тэнгэрт саран гийж байна хайраа
Ододтой цуг нойрсох цаг нь болж хайраа
Унтаж амардаа чамайгаа би үүрд хайрлана
Ухаалаг чиний минь зүрх миний сэтгэлд байрлана

Итгэлийн минь гал дээшээ дүүлэн тэнгэртээ
Энэ миний амраг үүрд минийхээ энгэртээ
Эрхлэн наадан зөвхөн надтайгаа цугтаа
Ийм хайрыг хайрлаж байх ёстой цагтаа

2011-01-11
Андууддаа
Гар барьж танилцаагүй нөхөдтэй хүн
Гал алдаж тарчихаагүй андуудтай хүн
Гангар шаазан шиг хангинаагүй андуудтай хүн
Ганцаардан ганцаар сууж үзээгүй би баян хүн
Охидыг харан онгирч явсан найз надад байна
Онгироог нармайлж зангирч явсан найз надад байна
Онцгойг эдэлж гангарч явсан ч найз надад байна
Орхиж яваад эргэж ирсэн найз ч надад байна
Эрдмийн ширээнд шахцалдан суусан анд байна
Эмийн өмнө шаналж уусан анд ч байна
Эргэлзэж буцахгүй ард минь зогсох анд байна
Эрчлэх салхинаас хамгаалж урд минь зогсох анд ч байна
Архи уухад тойроод суух нөхөд байна
Агсамнаж цамнахад бариад авах нөхөд байна
Айж буцахад буцааж ноцоох нөхөд байна
Айл гэр болоод алхаж яваа нөхөд байна
Зорилгогүй гэж зүхүүлж яваа нөхөд минь ээ
Зоригтой байж нухлуулж яваа андууд минь ээ
Зоргоороо гэж загнуулж яваа найзууд минь ээ
Зорьсондоо л хүрэх хэрэгтэй эрчүүд минь ээ
Халаасандаа гараа чихээд алхаж явна
Хармаагаа ухаж тэмтрээд асааж татна
Хараалыг хэлж хамгийг дарагчын нармайг нээж чадна
Хатуу ширүүн харцтай ч хамгийн уян нь байж чадна
Өнөөдөр хийсэн зүйлгүй гэж адлуулна
Өндөр нэр хүнд өнгөнд бид жадлуулна
Өнөөдрийн нар жаргаж маргааш эхлэх тухай бид дуулна
Өнөө адлагчид тэгэхэд уйлна харин бид инээнэ
Уулзах өдөр цаг минут алхах тутамд багасаж
Урдахь замдаа бэлдэн бид өөрт байгааг агсаж
Хамт алхаж явсан замын төгсгөл салаалж
Харанхуй гэгээтэй хөрш замууд өмнө зурайна
Үзсэн харсан туулсандаа ууссан
Үзэх харах туулахдаа шунасан
Үнэний эрэлд хатах бадарчид миний нөхөд
Үхэл амьдралын аль алинд нь оршсон миний нөхөд
Цаг өнгөрөх тутамд бид өөрчлөгдөнө
Цаг хувьсаж биднийг өөр зүйл рүү хөтөлнө
Цангинасан инээд ч зангидсан гараар солигдоно
Цаашдаа хэрхэхийг хэн ч үл төсөөлнө
Таарсан учирсан бүхэн сэтгэлд нэгийг үлдээж
Та нарыг минь өөрчилж байгааг би мэднэ
Танхил багын гэнэн занг чинь би нэхэхгүй ээ учир нь
Та нартайгаа адил би ч өөр хүн болсон
Гээж болноо нөхдийн сэтгэлийг
Нээж болноо нөхдийн итгэлийг
Инээж болноо нөхдийн зовлонд
Ивээж болноо нөхдийн зүрхийг
Хором мөч бүхэнд бид сайн сайхныг хайна
Хол ойрд явж ихийг сурч мэднэ
Холын замд таарах олноос харин
Хонгор багын нөхрөө эрээд ч олохгүй
Амьдрал алимыг бүгдэд тэнцүү хувааж өгдөггүй ч
Алимнаас хүртээгүй хэсгээ бид авах болно
Өчүүхэн ч тэр алимны хойноос
Өнөөдөр бид хүн байтугай амьдралтай заргалдах болно

Subscribe to:
Posts (Atom)