Showing posts with label сум. Show all posts
Showing posts with label сум. Show all posts

2011-11-25

Наранбулаг суманд

Сайн байна уу? Нутгийн ахан дүүсээ Наранбулаг суманд маань одоохондоо цаг агаар тогтуун сайхан өвөл болж байна гэнэ. 11 сарын 24 ний өдөр ЗГХЭГ дарга Ч. Хүрэлбаатар сумын цэцэрлэгт 800000 гаруй мянган төгрөгийн тоглоом бэлэглэсэн байна. 

 Мөн 11 сарын 26 буюу Улс тунхагласны баяраар Наранбулаг сумын ЗДТГ-аас Хүчит бөхийн барилдаан, Сагсанбөмбөг, Болебол гэх мэт олон төрлийн спортын арга хэмжээг зохион байгуулах юм байна.
12-р сарын 9-11 хооронд Баруун 5 сумын багш нарын урлаг спортын арга хэмжээг явуулах юм байна. Үүнд: Спортын арга хэмжээ нь Наранбулаг сумын спорт заалан болох бөгөөд  Дардс, Шатар даам, Сагсанбөмөг, Болебол төрөлөөр өрсөлдөх юм байна. Урлагийн соёлийн арга хэмжээ нь сумын улаан буланд болно.

2011-06-15

Нийгмийн цогц суурь үйлчилгээ төслийн 125 сая төгрөг яаваа......


 Нийгмийн цогц суурь үйлчилгээний төслийн хамт олон Увс аймгийн Наранбулаг сумд дэд бүтэц, жижиг дунд үйлдвэр, залуу үеийн боловсролд зориулан бид бүхний сайн сайханы төлөө 100%-ийн дэмжлэг үзүүлээд үйл ажиллагаа нь дуусаж байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд зориулан нийт 125 сая гаруй төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн бидний хувьд том аз завшаан юм. Харин энэ ихээхэн хэмжээний мөнгө хаашаа одсон, юунд зарцуулагдсан юм бол тэр л сонин байна. 2011 оны 06 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд  “Нийгмийн цогц суурь үйлчилгээ”-г зохион байгуулж байгаа гадаад дотоодын төлөөлөгчид  болон туршлага судлахаар нэг сумаас 5 төлөөлөгч 18 сумаас нийт 90 төлөөлөгч ирж шалгах юм байна. Энэ нэг удаагийн шалгалтыг манай хэдэн дарга аргалаал өнгөрөөчих биз. Үзэл бодолоороо нэгдэн ТББ байгуулан ажиллаж байгаа залуу үеийнхэн энэ сэдвийн нэг хөндвөл зүгээр юм болов уу. Хаан, хэзээ, юунд, хэдий хэмжээгээр зарцуулсан гэдэг нь одоо болтол тодорхоогүй л байна. Хувь хүн миний анхааралыг татаж байгаа нэг зүйл бол сумын хэмжээнд ихэд тооцогдох энэ мөнгө хаан юунд зарцуулагдаа бол гэдэг нь сонин байна. Миний олж мэдсэнээр Сургууль, Цэцэрлэгт нийт 31 саяаар худаг. Цэцэрлэгт 2 ширхэг нүүдлийн гэр цэцэрлэг, 12ватт-аар хажилдаг 3ш хөргөгч 5,700,00, дотуур байрны 2 тасаг тохижуулах 7 сая, нарны самбар 1,700,00 гэх мэтчилэн зарлага ихтэйч нүдэнд үзэгдэхээр зүйлүүдийг хийсэн. Харин сайны хажуугаар саар гэгчээр бас бус юм байна. Жишээ нь: Бэлчээрийн худаг 5-8 гаргах санхүүжилт нь гарсан хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн боловч одоо болтол нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлгүйл байна. Шивээ-д ногоо тарих нэрээр 3,200,000 ногоон төгөл 2,900,000 худаг засвар 1,000,000 гэх мэт дурьдвал зөндөө зүйл байна энэ бүхэн хэзээ биелэлээ олох бол. Магадгүй 5, 10 жилийн дараа сум маань ногоон төгөл болчихсон хосууж хос хосоороо салхилж байж болох л юм. Өөрсдийн гараар тарьсан эрүүл хүнсний ногоо хэрэглээл сайхан л байх. Гэхдээ одоо эхлээгүй зүйл юул бол........

                                  Сэтгэгдэл бичээрэй.

2011-04-20

Газар зүйн байрлал, байгаль цаг уурын онцлог




Увс аймгийн Наранбулаг сумын газар нутаг нь Монгол орны баруун хойт хэсэгт дэлхийн бөмбөрцгийн хойт өргөрөгийн 480540-ээс 490580, зүүн уртрагийн 920050-аас 920560-ийн хооронд Ханхөхийн нурууны үргэлжлэл Тогтохын шилийг дамнан Увс, Хяргас нуурын хооронд Тариалан, Малчин, Өлгий, Завхан, Өмнөговь сумуудтай хиллэн оршино. Сумын нутаг нь  говь, хангай, тал хээр хосолсон 524,9 мянган га бөгөөд бүх нутгийн 50%-ийг говь, 20%-ийг хангай, 30%ийг тал хээр эзэлдэг юм. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ их нууруудын хотгорт орших бөгөөд газар зүйн мужлалаар говийн бүсэд хамаарна. Гадрын гадарга нь Тогтохын шилийн хэсэг, түүний орчмын уулсаар нэлээд өндөр өргөгдсөн байрлалтай. Хамгийн өндөр цэг нь далайн түшинээс дээш 2356м өндөрт өргөгдсөн Хүрмийн овоо, хамгийн нам цэг нь  далайн түвшинээс дээш 722м өргөгдсөн Увс нуурын хонхор юм. Ханхөхийн нурууны дагуу далайн түвшинээс дээш 1800-2300м өргөгдсөн Борзалаа, Хайст, Цагаан овоо, Жинст, Бугат, зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн өндөр уулстай. Тогтохын шилийн ар талд Хар хэрэв, Шар гэсэн, Цагаан тэсгэнэ, Улаан бөөрөг, баруун талд нь Бургастайн гол дагуу Шивээ, Цорго, Босгын нүд зэрэг тэнүүн талууд оршино. Сумын өмнөд  болон баруун өмнөд хэсэгээр далайн түвшинээс дээш 1000-1200м өргөгдсөн их говийн шинжийг агуулсан дов толгод, элсэн манхан үргэлжилсэн Олон овоот, Балцгар, Татаал, Гашуун, Шар толгой зэрэг говь оршино.
Өрх, хүн ам, түүний бүтэц, эрхлэх аж ахуй
Тус сум 2001 онй байдлаар 1071 өрхтэй, өрхийг багуудад хуваан үзвэл Алдар баг 299ь Улаан-үзүүр баг 267, Хужирт баг 258, Гүнбүрд баг247 өрхтэй. Сумын нийт хүн ам 4626, хүн амын зонхилох нь дөрвөд, баяд, хотон чстан эзлэх боловч Ховд аймгийн Чандман сумаас нүүдэллэн ирж суурьшсан халхь Алтайн урианхай гаралтай цөөн тооны ястнууд амьдардаг. 2001 байдлаар нийт нүх амын 55,0% дөрвөд, 32,6% баяд, 11,4% хотон, 1% халх урианхай зэрэг үндэстэн ястан эзэлж байна. Жилд дунджаар 96 хүүхэд төрж, 31 хүн нас барьж хүн амын өсөлт тогтвортой байна.
Сумын хэмжээнд 2001 оны жилийн эцсээр 122989 толгой мал тоолуулсан бөгөөд малгүй өрх 65, 100 дээш малтай 573, 100-500 малтай 153, 500-1000 16 өрх байна,
Сумын хэмжээнд 45 өрх газар тариалан эрхэлж 50га талбайд үр тариа, 5га-д төмс хүнсний ногоо тариалж жилд дунджаар 30тн үр тариа, 35тн төмс хүнсний ногоо, 200тн усалгаатай хадлан хураан авч газар тариаланг амьдралын эх сурвалж болгон амьдарч байна.

Наранбулаг сумын үүсэл хөгжил




                               Наранбулаг сумын үүсэл хөгжилЧандмань уулын аймаг татан буугдаж Ховд, увс хоёр аймаг байгуулагдсанаар 1931 онд Чандмань уулын аймгийн Төгсбуянт уулын хошуунаас Сагил, Түргэн, Бөхмөрөн сумууд, мөн аймгийн Баянмандал уулын хошуунаас Хяргас, Тэс,  зүүнговь, Малчин сумууд, Хантайшир уулын аймгийн Ханхөхийн уулын хошуунаас туруун, Зүүнхангай, Өндөрхангай сумууд мөн аймгийн Цэцэнсартуулын хошуунаас Завхан сум тус тус байгуулагджээ. Засаг захиргааны энэ систем нь 1952 онд өөрчлөлт орж Наранбулаг сум байгуулагдах болсон юм. Анх Наранбулаг сумыг Өмнөговь сумын 6, 8, 9-дүгээр баг, Тариалан сумын 6, 7, 8-дугаар баг, Малчин сумын 1, 2 дугаар багуудаас үүсгэн байгуулжээ. Наранбулаг сумыг 1956 онд татан буулгаж 7, 8-дугаар багийг Тариалан суманд 4, 5, 6-дугаар багийн Өмнөговь суманд 1, 2-дугаар багийн Малчин суманд, 3-дугаар багийг Завхан суманд шилжүүлээд 1957 он дахин байгуулсан байна. 1959 он дӨмнөговь Наранбулаг сумаас Өлгий сумыг байгуулахад 6-дугаар багийн хагас нь өлгий суманд шилжсэн бөгөөд хожим 1965 онд Пионер нэгдлийн нэгдүгээр бргиадаас 40 өрх 30 гаруй мянган толгой малтай Наянтай хэсэг Өлгий суманд шилжиж түүнээс хойш өөрчлөлт ороогүй байна.
-Сумын үүсэл хөгжил
Тус сумын  нутагт нүүдэллэн амьдарч ирсэн Өмнөговь, Тариалан, Малчин сумын ардууд олон зуун жилийн уламжлалаа даган өвсний шимтэй, усны тунгалаг, уулын нөмөртэйг түшиглэн мал сүргээ маллан айлсан бууж амьдрахдаа жилийн аль ч улиралд үндсэн сумаасаа хэт алслагдан, засаг захиргааны байгууллагатайгаа харилцахад хүндрэл бэрхшээл гардаг байлаа.
нийтлэгч harry Йимд энэ нутагт нүүдэллэн амьдардаг дрвөд, баяд, хотон ястнууд нэг голын ахан дүүс мэт хана багтахаараа гэрээ барьж, хазаар багтахаараа бэлчээрээ ашиглан хамт аж төрж ирсэн уламжлалдаа тулгуурлан нэгдэн нийлж нэг сум болох хүсэлтээ Улсын их хуралд өргөн мэдүүлсэн байна. Энэ хүсэлтийг төр засаг судлан үзэж Улсын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1952 оны 9 дүгээр сарын 1-нд Наранбулаг сумыг Өмнөговь сумын 6, 8, 9-р баг, Тариалан сумын 6, 7, 8 дугаар баг, Малчин сумын 1, 2 багийн малчин ардуудаас бүрдсэн 637 өрх 2660 хүн ам, 150000толгой малтайгаар байгуулжээ.
нийтлэгч harry Ийнхүү Наранбулаг сум байгуулагдаж сумынхаа төвийг Дарийн Сэмүүн гэдэг хэлэмгий хүний хэлсэнээр “Гүрэн хошуу байтугай, гүйдэл тэмээ тогтдоггүй газар” ийм л газар далайн түвшинээс 1100м өргөгдсөн Наранбулаг нэртэй жижиг булаг бүхий Баянбүрдийг түшиглэн хойт өргөрөгийн 490350  зүүн уртрагийн 920350-ын солбилцолд Улаанбаатар хотоос 1268 км Улаангомоос 90 км-т шавь тавьж эхэлсэнээс хойших 60 жилд Улаанбаатар-Улаангомын төв зам, Хөвсгөл, Тосонцэнгэл чиглэлээс Ховд, Баян-Өлгий орох олон замын бэлчирт орших тохилог сум суурин болон хөгжиж байна.
нийтлэгч harry Наранбулаг сумын анхны засаг даргаар Тэс сумын харъяат Жамъян сонгогдсон боловч ирж ажиллах боломжгүй болсон тул Б.Дамба, орлогч даргаар Ш.Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Ж.Ядмаа нар томилогдон ажиллаж эхэлжээ.
Тус суманд шилжиж ирсэн багууд хуучин ажиллаж байсан даргатайгаа ирж багийн анхны даргаар Ё.Дунгаа, Д.Чойнзон, Х.Мягмар, Р. Жутнаа, Д.Гэзэгтэй, М.Балжир, М.Сөмбөөн, Б.Сайндаа нар ажилласан байна.
Сум шинээр байгуулагдаж байсан тул бүх албан байгууллагууд шинээр байгуулагджээ. Харин сургуулийн хувьд 1948 онд Тариалан сумын харъяанд байгуулагдсан Хайстын шил дэх Хөшөөтийн бага сургууль 1952 оны намар Наранбулаг сумын төвд шилжин суурьшиж Наранбулаг сумын сургууль болсон байна. Тус сургууль өргөжин 1966 онд 8 жилийн дунд сургууль болжээ.
нийтлэгч harry 1952 онд хүний бага эмчийн салбар байгуулагдан хүн ам эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол 1970 онд их эмчийн салбар болж өргөжин 16 ортой хүн эмнэлгийн байр ашиглалтанд орж 3 багт бага эмчтэй, мэргэжлийн эмч, сувилагчаар хангагдсан, түргэн тусламж үзүүлэх дуудлагын авто машинтай зарим тоног төхөөрөмж бүхий эмнэлэг болон гөжиж эх сууриа тавьсан.
нийтлэгч harry Сумын эд хэрэглэгчдийн хоршоо 1952 онд байгуулагданиргэдийг бараа таваараар ханган, түүхий эд бэлтгэж1960 оноос Худалдаа бэлтгэлийн анги болж 30 гаруй ажиллагсадтай, дэлгүүр, агуулах, конторын барилгатай болж 1990 оноос хоршоо болж зохион байгуулагдаад 1993 онд хувьчлагдсан байна.
Холбооны салбар 1969 онд байгуулагдсан, одоо телефон яриа, шилэн кабель, цахилгаан мэдээ, радио, телевизийн олон сувгийг дамжуулах техник төхөөрөтжтэй болж хөгжив.
нийтлэгч harry Соёлын байгууллагын эх үүсвэр 1952 оноос Улаан булан нэртэй байгуулагдан нүүдлийн кино, номын сантай болж, 250 хүний суудалтай клубын барилгатай болж өргөжсөн байна.
нийтлэгч harry 1965 оноос эхлэн цэцэрлэг, ясли,
нийтлэгч harry 1967 онд банкны тооцооны касс
нийтлэгч harry 1967 оноос ШТС 2000 тоннын тэжээлийн агуулах байгуулагдан ажил үйлчилгээ явуулж ирлээ.
нийтлэгч harry 1958 Б. Иргэлийн санаачлагаар ”Пионер” нэгдэл байгуулагдлаа.1959 онд орон даяр нэгдэлжих хөдөлгөөн ялж үйлдвэрлэлд нийгмийн өмч давамгайлах болсноор дээрхи жижиг нэгдлүүдийг нийлүүлэн сумын хэмжээнд нэг том нэгдэл байгуулагдаж Пионер нэртэй болсон байна. Пионер нэгдэл ийнхүү өргөжин хөгжиж байгаад 1990 оноос мал хөрөнгө хувьчлагдаж 1 компани, 4 хоршоо болж задран улмаар 1994 оноос бүрэн тарсан байна.
Сумын иргэдийн дотроос алдар цуутай сайн малчид, төрийн соёрхолтон, эрдэмтэд, Монгол улсын аврага, заан, начин цолтой бөхчүүд, улсын аврага малчид олноор төрөн гарч 30-аад хүн төрийн одон медалиар шагнагджээ.

2011-04-18

Зан заншил, амьдралын онцлог




Тус сумын харъяат дөрвөд, баяд, хотон ястнуудын ёс заншил, аж төрөх хэв маяг нь ялгаатай боловч олон зуун жилийн турш нэг нутаг усанд амьдран, хоорондоо худ ураг бололцож, айл саахалт аж төрснөөс тэдгээрийн амьдрал нийтлэг хэв маягтай болсон байгаа ажиглагдаж байна.
Сумын ард иргэд нийтээрээ баяд хийцтэй 6-8 хантай гэрт амьдардаг бөгөөд гэрийн доторх тавилга нь суурин нүүдлийнх гэдгээрээ ялгаатай. Голдуу малчид нүүдлийн байдалд зохицсон хос авдар, хос шүүгээ, хос араг, 1-2 ор зэргээс бүрдэнэ. Байнга нүүдэллэн явдаг тул гэрийн тавилгыг аль болох хөнгөн, авсаархан байдлаар хийж гэрийн тойруулга дэвсгэр, шанаа дэвсгэр хэрэглэх ба зарим айлууд адууны ширийг элдэн адсага дэвсэнэ. Тус сумын дийлэнх өрх нүүдэлчин шинжид оршино. Ихэнх айлууд Тогтохын шилийг дамнан Увс нуураас Хяргас нуур, Шарбүрд нуурын хооронд нүүдэллэх ба Улаан-үзүүр багийнхан Увс нуураас Мянгадын шил хүртэл талдаа 180-230км-т нүүдэлдэг.
Дөрвөд, баяд, хотон ястнууд эрт дээр үеэс нутгийн савдагаа шүтэн уул усаа аргадан хур бороо хүсэж, аврал хишгээ хайрлахыг гуйж овоо тахиж ирсэн уламжлалтай бөгөөд1990 он хүртэл энэ зан үйлийг цөөн хүний хүрээнд нууцаар хийж ирсэн байна.
Баядууд Бор Залаан овоо, Цагаан овоог, Дөрвөдүүд Хүрмийн овоо, Шар толгойн овоо, Гүнбүрдийн овоог тахидаг уламжлалтай, Хотонгууд Хар толгой, Тээлийн боомын Бор үзүүрийн овоог тахина.