-Сумын үүсэл хөгжил
Тус сумын нутагт нүүдэллэн амьдарч ирсэн Өмнөговь, Тариалан, Малчин сумын ардууд олон зуун жилийн уламжлалаа даган өвсний шимтэй, усны тунгалаг, уулын нөмөртэйг түшиглэн мал сүргээ маллан айлсан бууж амьдрахдаа жилийн аль ч улиралд үндсэн сумаасаа хэт алслагдан, засаг захиргааны байгууллагатайгаа харилцахад хүндрэл бэрхшээл гардаг байлаа.
нийтлэгч harry Йимд энэ нутагт нүүдэллэн амьдардаг дрвөд, баяд, хотон ястнууд нэг голын ахан дүүс мэт хана багтахаараа гэрээ барьж, хазаар багтахаараа бэлчээрээ ашиглан хамт аж төрж ирсэн уламжлалдаа тулгуурлан нэгдэн нийлж нэг сум болох хүсэлтээ Улсын их хуралд өргөн мэдүүлсэн байна. Энэ хүсэлтийг төр засаг судлан үзэж Улсын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1952 оны 9 дүгээр сарын 1-нд Наранбулаг сумыг Өмнөговь сумын 6, 8, 9-р баг, Тариалан сумын 6, 7, 8 дугаар баг, Малчин сумын 1, 2 багийн малчин ардуудаас бүрдсэн 637 өрх 2660 хүн ам, 150000толгой малтайгаар байгуулжээ.
нийтлэгч harry Ийнхүү Наранбулаг сум байгуулагдаж сумынхаа төвийг Дарийн Сэмүүн гэдэг хэлэмгий хүний хэлсэнээр “Гүрэн хошуу байтугай, гүйдэл тэмээ тогтдоггүй газар” ийм л газар далайн түвшинээс 1100м өргөгдсөн Наранбулаг нэртэй жижиг булаг бүхий Баянбүрдийг түшиглэн хойт өргөрөгийн 490350 зүүн уртрагийн 920350-ын солбилцолд Улаанбаатар хотоос 1268 км Улаангомоос 90 км-т шавь тавьж эхэлсэнээс хойших 60 жилд Улаанбаатар-Улаангомын төв зам, Хөвсгөл, Тосонцэнгэл чиглэлээс Ховд, Баян-Өлгий орох олон замын бэлчирт орших тохилог сум суурин болон хөгжиж байна.
нийтлэгч harry Наранбулаг сумын анхны засаг даргаар Тэс сумын харъяат Жамъян сонгогдсон боловч ирж ажиллах боломжгүй болсон тул Б.Дамба, орлогч даргаар Ш.Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Ж.Ядмаа нар томилогдон ажиллаж эхэлжээ.
Тус суманд шилжиж ирсэн багууд хуучин ажиллаж байсан даргатайгаа ирж багийн анхны даргаар Ё.Дунгаа, Д.Чойнзон, Х.Мягмар, Р. Жутнаа, Д.Гэзэгтэй, М.Балжир, М.Сөмбөөн, Б.Сайндаа нар ажилласан байна.
Сум шинээр байгуулагдаж байсан тул бүх албан байгууллагууд шинээр байгуулагджээ. Харин сургуулийн хувьд 1948 онд Тариалан сумын харъяанд байгуулагдсан Хайстын шил дэх Хөшөөтийн бага сургууль 1952 оны намар Наранбулаг сумын төвд шилжин суурьшиж Наранбулаг сумын сургууль болсон байна. Тус сургууль өргөжин 1966 онд 8 жилийн дунд сургууль болжээ.
нийтлэгч harry 1952 онд хүний бага эмчийн салбар байгуулагдан хүн ам эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бол 1970 онд их эмчийн салбар болж өргөжин 16 ортой хүн эмнэлгийн байр ашиглалтанд орж 3 багт бага эмчтэй, мэргэжлийн эмч, сувилагчаар хангагдсан, түргэн тусламж үзүүлэх дуудлагын авто машинтай зарим тоног төхөөрөмж бүхий эмнэлэг болон гөжиж эх сууриа тавьсан.
нийтлэгч harry Сумын эд хэрэглэгчдийн хоршоо 1952 онд байгуулагданиргэдийг бараа таваараар ханган, түүхий эд бэлтгэж1960 оноос Худалдаа бэлтгэлийн анги болж 30 гаруй ажиллагсадтай, дэлгүүр, агуулах, конторын барилгатай болж 1990 оноос хоршоо болж зохион байгуулагдаад 1993 онд хувьчлагдсан байна.
Холбооны салбар 1969 онд байгуулагдсан, одоо телефон яриа, шилэн кабель, цахилгаан мэдээ, радио, телевизийн олон сувгийг дамжуулах техник төхөөрөтжтэй болж хөгжив.
нийтлэгч harry Соёлын байгууллагын эх үүсвэр 1952 оноос Улаан булан нэртэй байгуулагдан нүүдлийн кино, номын сантай болж, 250 хүний суудалтай клубын барилгатай болж өргөжсөн байна.
нийтлэгч harry 1965 оноос эхлэн цэцэрлэг, ясли,
нийтлэгч harry 1967 онд банкны тооцооны касс
нийтлэгч harry 1967 оноос ШТС 2000 тоннын тэжээлийн агуулах байгуулагдан ажил үйлчилгээ явуулж ирлээ.
нийтлэгч harry 1958 Б. Иргэлийн санаачлагаар ”Пионер” нэгдэл байгуулагдлаа.1959 онд орон даяр нэгдэлжих хөдөлгөөн ялж үйлдвэрлэлд нийгмийн өмч давамгайлах болсноор дээрхи жижиг нэгдлүүдийг нийлүүлэн сумын хэмжээнд нэг том нэгдэл байгуулагдаж Пионер нэртэй болсон байна. Пионер нэгдэл ийнхүү өргөжин хөгжиж байгаад 1990 оноос мал хөрөнгө хувьчлагдаж 1 компани, 4 хоршоо болж задран улмаар 1994 оноос бүрэн тарсан байна.
Сумын иргэдийн дотроос алдар цуутай сайн малчид, төрийн соёрхолтон, эрдэмтэд, Монгол улсын аврага, заан, начин цолтой бөхчүүд, улсын аврага малчид олноор төрөн гарч 30-аад хүн төрийн одон медалиар шагнагджээ.
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!