2011-04-20

Шатахуун түгээх станц

                                
ШТС нь 1976онд байгуулагдаж, анхны эрхлэгчээр Б. Унгарав, түгээгчээр Д. Цэрэн нар ажиллаж байв. ШТС нь Наранбулаг сумын албан байгууллага, ард иргэд, хот хоорондын тээврийн хэрэгсэлд бензин, шатах тослох материалаар үйлчилдэг байлаа. 1983 оноос ШТС-ын эрхлэгчээр Ц. Алгаа, түгээгчээр Л. Рэнцэнбат, Н. Цэдэнбалжир, Г. Хишигт нар ажиллаж, ажил үйлчилгээ, тохижилт, ариун цэврээр улсын тэргүүний ШТС-аар 3 удаа шалгарч байсны дээр эрхлэгчээр ажиллаж байсан Ц. Алгаа 5 жил системийн аварга ажилтнаар шалгарч байв. Сүүлийн жилүүдэд тус станц нь НИК хувьцаат компанийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын харъяанд ажиллаж, эрхлэгчээр нь Д. Намжуур Ю. баттулга нар ажиллаж байсан Д. Намжуур 2001 оноос хувийн ШТС байгуулан албан байгууллага иргэдэд үйлчилж байгаа. 2010 оноос Наранбулан сумын хэмжээнд улсын 1, хувийн 2, нийт 3 ШТС үйл ажиллагаагаа явуулан албан байгууллага иргэдэд үйлчилж байна. НИК-ийн эрхлэгчээр Ю. Баттулга түгээгчээр Б. Буянхишиг нар ажиллаж байна.           


Цаг уур


Наранбулаг суманд Хөдөө аж ахуйн цаг уурын харуул 1974 оноос эхлэн бий болж цаг уурын харуулын анхны ажиглагчаар Д. Норов ажиллаж байв. Хяргас нуурын хөвөөнд усны харуул ажиллаж байсан боловч 1990 онд татан буугджээ. Цаг уурын ажиглагчаар М. Цэвээнжав, М. Чимэддулам наражиллаж байна.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!