2011-03-29

Бэрхшээл бүрийн цаана чиний зорилго бий.


Хүн ядуу, мөнгөгүй байх нь гутамшиг биш. Харин хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлгүй, мэдэхгүй чадахгүй байх нь гутамшиг.  Та гутамшиг байхыг хүсэхгүй байгаа гэдэгт итгэж байна.Энэ  нь зөвхөн та яг одоо юу  хийж байгаа, өнөөдөр юу хийхээр төлөвлөснөөс шалтгаална.  /Д.Намдаг/
Аз жаргалд маргааш гэж байдаггүйтэй адил өчигдөр гэж үгүй. Тэр өнгөрснийг санадаггүй, ирээдүйн тухай боддоггүй. Түүнд ганцхан одоо цаг гэж бий. Тэр нь  өнөөдрийн бүхэл өдөр ч  биш, харин ганцхан таны одоо өнгөрөөн буй  агшин юм.   /Иван Тургенев/
Хүн гэдэг хачин амьтан шүү. Эд хөрөнгө нь алдаж үрэгдэхэд гоморхож байх атлаа амьдралынх нь цаг хугацаа хий дэмий  урсан өнгөрч байхад ажиггүй алхах юм.  Цаг хугацааг та хэрхэн ашиглахаас шалтгаалан таныг амьдруулж, бас үхүүлж байдаг.  /А.Фараж/
Тэмцээний өмнө өөрийгөө ялах нь дэвжээн дээр өрсөлдөгчөө ялахаас хэцүү.Амьдрал бол тэр чигээрээ эрсдэл дагуулсан тэмцэл. Түүнд ялалт байгуулж амжилтанд хүрэе  гэж бодвол эхлээд өөрийгөө ял. /Майк Тайсон/
Бусдаас илүү амжилтанд хүрсэн хэн боловч янз бүрийн шийдэх асуудал, бэрхшээл, зовлонтой ямагт тулгарч байдаг. Тэд тэдгээр бэрхшээл, зовлон, шийдэх асуудлуудыг ЗААВАЛ ХОЖИХ ЁСТОЙ ТОГЛООМ хэмээн үздэг бөгөөд тэд үүнд л анхаарлаа төвлөрүүлдэг юм. Та ямагт хожихын төлөө тэмүүлэх ёстой. /Доналд Трамп/
Таныг атаархал амжилт бүхэнд тань дагаж байдаг. Хэрэв чамд хэн нэгэн атаархдаггүй бол, таны амьдралд атаархмаар юм үгүй гэсэн үг. Гэрэл гэгээд тэмүүлэхэд сүүдэр ямагт байдгийг сана. /Эсхил/
Та өөртөө хэрхэн хандаж байна, хүмүүс танд яг тэгж хандана. Та ямар нэгэн зорилгод хүрч чадна хэмээн итгэж байгаа бол бусад хүн ч үүнд итгэнэ. Бүх дүр төрхөөрөө учир утгын гэрэл цацруул.  /Дональд Трамп/
Салангид дорой мөрөөдөл Салангид дорой хүчийг, Төвлөрсөн их мөрөөдөл Төвлөрсөн их хүчийг бий болгодог.  Дэлхийн 6,5 тэрбум мөрөөдлөөс таных хамгийн хүчтэй нь байх ёстой. /Жон кехо /
Та өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тэмцэх замдаа ямарваа нэгэн бэрхшээл тулгарвал түүнд шантарч, чадахгүй, мэдэхгүй, хүрэхгүй, дийлэхгүй гэдэг үгийг хэлж, хүлээн зөвшөөрвөл  та өөрийнхөө өмнөөс би тэнэг,сул дорой, би бууж өгч байн,  таны боол болоё гэж дайсандаа хэлж буйтаа адил Маш том ялагдал юм. /Д.Трамп/

Ямар ч хүн цусаар бус харин зүрх сэтгэлээрээ нэгэн зорилгот,  дотно хүмүүсийг олдог. Ийм үерхэл мөнхийн бөгөөд дийлдэшгүй.  Хүсэл, сэтгэл тань юуны төлөө тэмүүлнэ, таны тойрон хүрээлэл яг тийм л байна.  Үргэлж сайн сайхны үрийг хавь ойрныхондоо цацаж яв. /Франсуа Мариак/
Хэрэв та амьдралаа өөрийн гараар бүтээхгүй бол амьдрал таныг үхэлд төлөвлөж байдаг.  Та аз жаргал, амжилт ололтынхоо байг онилох уу, эсвэл үйлдэл болгон чинь хэнд ч хэрэггүй, хог мэт амьдралын золиос нь болох уу гэдгээ өөрөө шийддэг. Шийдвэр чинь хэр том байна, төдий хэмжээний хүч, эрсдэл гаргах болно. Би бол хэзээ ч, хэдийд ч шийдсэн л бол буцахгүй. /А.Гитлер/
Орчлон хорвоо худал хуурмаг дээр тогтдог. Харин амьдрал гэдэг зэрэглээ юм. Сэтгэл ч мөн адил зэрэглээ болой. Тиймээс өөрт хэрэгтэй зэрэглээг ялгаж салгахын тулд ухаантай байх шаардлагатай./Генрик Сенкевич/
Ертөнц дээр зовлон оршдог ч үүнийг баяр баясгалан уу, аль эсвэл зовлон болж хувиргах уу гэдэг нь тухайн хүнээс шалтгаалдаг./Рабиндранат Тагор/
Амьдралд чиний хэн байх нь сонин биш. Хамгийн гол нь чи өөрийгөө хүн гэж бодож буй нь чухал юм./Хенрик Понтоппидан/
Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай.
Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно./Хилон/
Цаг хугацаа бат бэх бүхнийг хүлцэн хүлээнэ. Хэврэг бүхнийг үнсэн товрог болгоно./Анатоль Франс/
Бэрхшээл бүрийн цаана чиний зорилго бий.
Оюун ухаан үнэнийг хайдаг. Харин худал ярьж түүнийг умартсан хүн өөрийгөө гээдэг./Хасинто Бенавенте и Мартинес/
Гарах гарцгүй манан гэж үгүй. Хамгийн гол нь биеэ захирч, урагш алх./Ромен Раллон/
Дайсангүй байна гэдэг өчүүхний шинж. Түүгээрээ бахархах хэрэггүй./Альфред Бужар/
Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй./Жан Лон/
Мэдэж  байгаа бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай./Маттис Клаудиус /
Ухаантай хүн болзошгүй аюулыг урьдчилан мэддэг, зоригтой хүн түүнийг харамсах юмгүйгээр туулдаг./Питтак /
Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл та хэзээ чөсөхгүй. Хийж чадахгүй зүйлээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө./Питтак /

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!