2011-04-05

Нялх Үрээ Хувцаснаас Доорд Үздэг Хамгийн Муу Ээж " - / Видео /


Хойд хєршийн нийслэлийн ойролцоох нэгэн худалдааны тєвийн урд талын зогсоол дээр машинаа тавьсан залуухан эмэгтэй бяцхан vрээ машинд vлдээгээд, ганцаараа дэлгvvр хэсэж, 2 цаг гаруй болжээ. Энэ хооронд наранд тавьсан машин нь маш их халж, хvvхэд нь нулимс, шvлсэндээ гахан, бvтэж vхэхээ шахсан байна. Хамгаалагч нар нь хvvхэд уйлах чимээнээр эхний эгнээнд байрлуулсан бvсгvйн машин дээр очиж, байдал муугаар эргэхээс ємнє аргаа баран бархирах жаалыг машинаас гаргаж, цагдаагийн хэлтэст хvргvvлсэн байна. Хvvхдээ орхиж буусан эхийг 2 минутын дараа дэлгvvрийн камераар илрvvлжээ. Тэрээр дэлгvvр хаахад л сая гарч ирсэн бєгєєд хамгийн тvрvvнд машинаа яагаад байхгvй байгааг асуугаад, дараагаар нь л хvvхдээ асуусан байна. Бяцхан vр нь хєлд ороогvй бєгєєд, маш хvнд тул гар дээрээ єргєж явахад ядаргаатай гэсэн тайлбар хэлсэн хэрцгий ээж нь дэлгvvрээс чамгvй их юм худалдаж авсан хэдий ч худалдааны тєвийн ажилчдын дунд муу нэртэй vлдсэн нь тодорхой. Нэмж хэлэхэд энэхvv хvнд гар нь хар тамхи хэрэглэдэг байж болзошгvй болохыг цагдаа нар сэжиглэж байгаа юм. Ингээд Оросод дуулиан тариад байгаа нэгэн харгис ээжийн талаарх видео мэдээллийг тантай хуваалцая.




No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!