2011-04-15

Энэ их сонин юм аа

Номонд тэр хүний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол. Харин бодит амьдрал дээр 1884 онд “Магнонетт” хөлөг онгоц сүйрэв. Дөрвөн хүн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Түүнийг Ричард Паркер гэдэг байв. Өөр нэг жишээ. “Титаник” хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээс олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Морган Робертсоны “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн үед хэн ч түүний номыг сонирхсонгүй. Романд “Титан” нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ: Онгоцны урт 243м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй. Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит “Титаник” анхны аялалдаа гарлаа. Түүний урт 269м, усан түрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, гурван сэнстэй. “Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв. Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бүх нөхцлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг “жившгүй” гэж өргөмжилж байв. Тэндч, эндч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй.


Харин одоо бид өөр нэгэн давцхлыг танд толилуулья

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрүү 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.


Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж үхсэн.
Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан.
Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
намынх. Хоёул Ерөнхийлөгч болохын өмнө сенатор болохын өмнө сенатор байсан. Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил. Тэдний нэр англиар 15 үсгээс бүрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald. Бут театраас гарч гүйн дээврийн хонгилд баригдсан бол Освалвд буудсаны дараа дээврийн хонгилоос гарч гүйн, театрт баригдсан. Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрүү 100 жил. Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгүй дэлхийн түүхэнд агуу том хоёр хүн төрнө гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрүүтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгүй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеон мөн төрийн тэргүүн болно. Тэгэхээр бусад онцлох үйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм зүй тогтол анзаарагдахгүй өнгөрөхийн аргагүй.

1 comment:

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!