2011-12-02

Нарангийн үдэш анхдугаар цэнгүүнд урьж байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг 95664499, 99456130 , 99628239
            УБ-хот дахь Увс аймаг Наранбулаг сумын Оюутны зөвлөлөөс Төрлөх сум байгуулагдсны 60 жилийн ойг угтан  сумын ард иргэд оюутан залуусынхаа дунд “Нарангийн үдэш” анхдугаар шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг  урья.
             Зорилго: УБ хотод байгаа Наранбулаг сумын харъяат иргэд эвлэлдэн нэгдсэнээрээ нэгэн үдэш тэдний  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдний хуучин ондоо гаргасан амжилт, бүтээлийг хуваалцан ярилцаж, сум орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино.
            Цэнгүүн 2011 оны 12 сарын 10нд
Сонгино Хайрхан дүүрэг  18-р хороо Таван шар Сэнтий ресторанд 1700 цагаас болно
Тасалбарын үнэ: Оюутан-20000
                                   Иргэд,залуус -25000
         Тасалбарыг Оюутны зөвлөлөөс авна уу
          Холбоо барих утас: 99456130 , 99628239

2011-11-25

Наранбулаг суманд

Сайн байна уу? Нутгийн ахан дүүсээ Наранбулаг суманд маань одоохондоо цаг агаар тогтуун сайхан өвөл болж байна гэнэ. 11 сарын 24 ний өдөр ЗГХЭГ дарга Ч. Хүрэлбаатар сумын цэцэрлэгт 800000 гаруй мянган төгрөгийн тоглоом бэлэглэсэн байна. 

 Мөн 11 сарын 26 буюу Улс тунхагласны баяраар Наранбулаг сумын ЗДТГ-аас Хүчит бөхийн барилдаан, Сагсанбөмбөг, Болебол гэх мэт олон төрлийн спортын арга хэмжээг зохион байгуулах юм байна.
12-р сарын 9-11 хооронд Баруун 5 сумын багш нарын урлаг спортын арга хэмжээг явуулах юм байна. Үүнд: Спортын арга хэмжээ нь Наранбулаг сумын спорт заалан болох бөгөөд  Дардс, Шатар даам, Сагсанбөмөг, Болебол төрөлөөр өрсөлдөх юм байна. Урлагийн соёлийн арга хэмжээ нь сумын улаан буланд болно.

2011-11-01

Сумынхаа нийт өглөгийн эзэдэд баярлалаа.

Наранбулаг сумын харъяат Давааням овогтой Базарсад хүүгийн эмчилгээний зардалд хандив өргөсөн нутгийн ахан дүүс болон Улаанбаатар хотод суралцаж байгаа оюутануудад Оюутаны зөвлөлд баярласан талархсанаа илэрхийлье

2011-09-26

Нутаг нэгт ахан дүүс минь 14 настай Базарсадад тусалцгаая

Давааням овогтой Базарсад 1997 онд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн аав ээж хоёрын хамт амьдардаг.Аав  Н.Давааням нь Чойдар Сэрлин хийдэд зурхайч,Ээж М.Золзаяа нь Гэгээн манал эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Д.Базарсад нь  2011 оны 3 сараас  эхлэн бие нь хавагнан өвдөн онош тогтоогдохгүй удаж,эмчилгээ авахгүй байсаар 2011 оны 5 сард БНХАУ-ын Хөх хотруу эмчилгээнд явсан.Хөх хотын эмчилгээ оношлогоо үр дүнгүй болж одоо дахин Эх нялхсын Эрдэм шинжилгээний төвийн зүрх судасны тасагт хэвтэж гормон эмчилгээ хийлгэж байгаа өвчинөөсөө болоод унтаж чадахгүй байнгын өвчин намдаах эм тариагаар байгаа бөгөөд Бүгд Найрамдах Солонгос улсын Вонганг Их Сургуулийн эмнэлэгт хандасны дагуу тус эмнэлэгээс эмчилгээ хийх сайхан мэдээ ирсэн боловч эмчилгээний төлбөр,замын зардал гээд эдийн засгийн хүндрэл учраад байгаа тул та бүхнээс аав Н.Давааням,ээж М.Золзаяа бид хоёр 14 настай бяцхан хүүд минь эрүүл энх амьдрал хайрлаж,өвчинөөсөө салахад нь эдийн засгийн тусламж үзүүлээч гэж нутгийн ахан дүүсээсээ хүсэж байна.
Д. Базарсад нь Солонгос улсруу яаралтай эмчилгээнд явах шаардлагтай байгаа тул бүгд хамтдаа нэгдэн энэ хүүд сэтгэл санааны болон эдийн засгийн дэмжлэг үзүүлье гэж 35 дахь төгсөлтөөс уриалж байна.

           Хандивын данс: Хаан банк: 5057084739
               Хадгаламж банк: 10110017753
                  Бидэнтэй холбоо барих утас:  99157192

2011-07-10

Миний нутгийн ахан дүү с сайхан наадаарай

Хуртай нартай миний Монголын наадам
Хурдтай цэцтэй Монголын наадам
Есөн хөлт тугаа өөд тэнгэртээ залж
Ерөөл буяны хийморийг сэргээсэн
Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай...



Зээ гэдсээ мэдэж айргаа умдаалаарай
Ходоодоо мэдэж хуушуураа зооглоорой
Бяраа мэдэж хүчээ үзээрэй
Хараагаа мэдэж сумаа тавиарай
Морио мэдэж бооцоо тавиарай
Уушиг зүрх нь савсайлгүй САЙХАН НААДААРАЙ.

2011-06-15

Нийгмийн цогц суурь үйлчилгээ төслийн 125 сая төгрөг яаваа......


 Нийгмийн цогц суурь үйлчилгээний төслийн хамт олон Увс аймгийн Наранбулаг сумд дэд бүтэц, жижиг дунд үйлдвэр, залуу үеийн боловсролд зориулан бид бүхний сайн сайханы төлөө 100%-ийн дэмжлэг үзүүлээд үйл ажиллагаа нь дуусаж байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд зориулан нийт 125 сая гаруй төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн бидний хувьд том аз завшаан юм. Харин энэ ихээхэн хэмжээний мөнгө хаашаа одсон, юунд зарцуулагдсан юм бол тэр л сонин байна. 2011 оны 06 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд  “Нийгмийн цогц суурь үйлчилгээ”-г зохион байгуулж байгаа гадаад дотоодын төлөөлөгчид  болон туршлага судлахаар нэг сумаас 5 төлөөлөгч 18 сумаас нийт 90 төлөөлөгч ирж шалгах юм байна. Энэ нэг удаагийн шалгалтыг манай хэдэн дарга аргалаал өнгөрөөчих биз. Үзэл бодолоороо нэгдэн ТББ байгуулан ажиллаж байгаа залуу үеийнхэн энэ сэдвийн нэг хөндвөл зүгээр юм болов уу. Хаан, хэзээ, юунд, хэдий хэмжээгээр зарцуулсан гэдэг нь одоо болтол тодорхоогүй л байна. Хувь хүн миний анхааралыг татаж байгаа нэг зүйл бол сумын хэмжээнд ихэд тооцогдох энэ мөнгө хаан юунд зарцуулагдаа бол гэдэг нь сонин байна. Миний олж мэдсэнээр Сургууль, Цэцэрлэгт нийт 31 саяаар худаг. Цэцэрлэгт 2 ширхэг нүүдлийн гэр цэцэрлэг, 12ватт-аар хажилдаг 3ш хөргөгч 5,700,00, дотуур байрны 2 тасаг тохижуулах 7 сая, нарны самбар 1,700,00 гэх мэтчилэн зарлага ихтэйч нүдэнд үзэгдэхээр зүйлүүдийг хийсэн. Харин сайны хажуугаар саар гэгчээр бас бус юм байна. Жишээ нь: Бэлчээрийн худаг 5-8 гаргах санхүүжилт нь гарсан хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн боловч одоо болтол нүдэнд үзэгдэж гарт баригдах зүйлгүйл байна. Шивээ-д ногоо тарих нэрээр 3,200,000 ногоон төгөл 2,900,000 худаг засвар 1,000,000 гэх мэт дурьдвал зөндөө зүйл байна энэ бүхэн хэзээ биелэлээ олох бол. Магадгүй 5, 10 жилийн дараа сум маань ногоон төгөл болчихсон хосууж хос хосоороо салхилж байж болох л юм. Өөрсдийн гараар тарьсан эрүүл хүнсний ногоо хэрэглээл сайхан л байх. Гэхдээ одоо эхлээгүй зүйл юул бол........

                                  Сэтгэгдэл бичээрэй.

2011-05-05

Наранбулаг сумын оюутны зөвлөл, Мэдэгдэл

        
           Сайн байна уу. Нутгийн оюутан залуус та бүхнийхээ энэ өдрийн мэндийг эрэн мэндчилж байна. Наранбулаг сумын оюутны зөвлөл энэ улиралын сүүлийн уулзалтаа 2011 оны 05-р сарын 07 ны 10 цагт "Идэр дээд" сургуулийн зааланд чуулга уулзалт зохион байгуулах болсон тул та бүхэн өрөгнөөр хүрэлцэн ирнэ үү.
            
             Үүнд: Наранбулаг сумын үүсэл хөгжил, гарал үүсэлийн талаар
                       2012 онд болох Наранбулаг сумын ойг угтан бүтээлч ажлийн санал асуулга  
                       Наранбулаг сумын хөгжлийн гарц
                       Оюутанууд суралцах хугацаандаа юуг анхаарах ёстой.
                       Чөлөөт гэсэн сэдэвүүдээр нээлттэй уулзалт зохион байгуулах гэж байна.

Та бүхэн хүрэлцэн ирж өөрийн сонирхосон асуултныхаа хариуг авна гэдэгт бат итгэлтэй байна.


Наранбулаг сумын оюутны зөвлөл






    

2011-04-26

ЗДТГ-ын үе үеийн удирдлагууд

Наранбулаг сумын захиргаанд удирдах албан тушаалд
ажиллаж байсан хүмүүс сумын дарга, засаг дарга




                                                 Сумын орлогч, засаг даргын орлогч

Нарийн бичгийн дарга, тамгын газрын дарга



2011-04-20

Газар зүйн байрлал, байгаль цаг уурын онцлог




Увс аймгийн Наранбулаг сумын газар нутаг нь Монгол орны баруун хойт хэсэгт дэлхийн бөмбөрцгийн хойт өргөрөгийн 480540-ээс 490580, зүүн уртрагийн 920050-аас 920560-ийн хооронд Ханхөхийн нурууны үргэлжлэл Тогтохын шилийг дамнан Увс, Хяргас нуурын хооронд Тариалан, Малчин, Өлгий, Завхан, Өмнөговь сумуудтай хиллэн оршино. Сумын нутаг нь  говь, хангай, тал хээр хосолсон 524,9 мянган га бөгөөд бүх нутгийн 50%-ийг говь, 20%-ийг хангай, 30%ийг тал хээр эзэлдэг юм. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ их нууруудын хотгорт орших бөгөөд газар зүйн мужлалаар говийн бүсэд хамаарна. Гадрын гадарга нь Тогтохын шилийн хэсэг, түүний орчмын уулсаар нэлээд өндөр өргөгдсөн байрлалтай. Хамгийн өндөр цэг нь далайн түшинээс дээш 2356м өндөрт өргөгдсөн Хүрмийн овоо, хамгийн нам цэг нь  далайн түвшинээс дээш 722м өргөгдсөн Увс нуурын хонхор юм. Ханхөхийн нурууны дагуу далайн түвшинээс дээш 1800-2300м өргөгдсөн Борзалаа, Хайст, Цагаан овоо, Жинст, Бугат, зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн өндөр уулстай. Тогтохын шилийн ар талд Хар хэрэв, Шар гэсэн, Цагаан тэсгэнэ, Улаан бөөрөг, баруун талд нь Бургастайн гол дагуу Шивээ, Цорго, Босгын нүд зэрэг тэнүүн талууд оршино. Сумын өмнөд  болон баруун өмнөд хэсэгээр далайн түвшинээс дээш 1000-1200м өргөгдсөн их говийн шинжийг агуулсан дов толгод, элсэн манхан үргэлжилсэн Олон овоот, Балцгар, Татаал, Гашуун, Шар толгой зэрэг говь оршино.
Өрх, хүн ам, түүний бүтэц, эрхлэх аж ахуй
Тус сум 2001 онй байдлаар 1071 өрхтэй, өрхийг багуудад хуваан үзвэл Алдар баг 299ь Улаан-үзүүр баг 267, Хужирт баг 258, Гүнбүрд баг247 өрхтэй. Сумын нийт хүн ам 4626, хүн амын зонхилох нь дөрвөд, баяд, хотон чстан эзлэх боловч Ховд аймгийн Чандман сумаас нүүдэллэн ирж суурьшсан халхь Алтайн урианхай гаралтай цөөн тооны ястнууд амьдардаг. 2001 байдлаар нийт нүх амын 55,0% дөрвөд, 32,6% баяд, 11,4% хотон, 1% халх урианхай зэрэг үндэстэн ястан эзэлж байна. Жилд дунджаар 96 хүүхэд төрж, 31 хүн нас барьж хүн амын өсөлт тогтвортой байна.
Сумын хэмжээнд 2001 оны жилийн эцсээр 122989 толгой мал тоолуулсан бөгөөд малгүй өрх 65, 100 дээш малтай 573, 100-500 малтай 153, 500-1000 16 өрх байна,
Сумын хэмжээнд 45 өрх газар тариалан эрхэлж 50га талбайд үр тариа, 5га-д төмс хүнсний ногоо тариалж жилд дунджаар 30тн үр тариа, 35тн төмс хүнсний ногоо, 200тн усалгаатай хадлан хураан авч газар тариаланг амьдралын эх сурвалж болгон амьдарч байна.

2011-04-10 өдөр болсон уулзалтын талаар










        Улаанбаатар хот дахь Наранбулаг сумын Нутгийн зөвлөл, Оюутны зөвлөл хамтран 2008 оноос хойш 4 дахь жилдээ зохион байгуулж буй уулзалт 2011 оны 04-р сарын 10 ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
        Уг уулзалтын гол зорилго нь Наранбулаг сумын уугуул болон харьяат иргэдийн санаа бодолыг сонсох, танилцуулах, нутгийнхаа төлөө юу хийх бодолтой байгааг нь сонсох, Нутгийн зөвлөл, Оюутны зөвлөлтэй хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх, Нутагаа гэсэн сэтгэхгүйг төлөвшүүлэх зэрэг асуудалаар нэг өдрийн үр бүтээлтэй өнгөрүүлдэг.

Шатахуун түгээх станц

                                
ШТС нь 1976онд байгуулагдаж, анхны эрхлэгчээр Б. Унгарав, түгээгчээр Д. Цэрэн нар ажиллаж байв. ШТС нь Наранбулаг сумын албан байгууллага, ард иргэд, хот хоорондын тээврийн хэрэгсэлд бензин, шатах тослох материалаар үйлчилдэг байлаа. 1983 оноос ШТС-ын эрхлэгчээр Ц. Алгаа, түгээгчээр Л. Рэнцэнбат, Н. Цэдэнбалжир, Г. Хишигт нар ажиллаж, ажил үйлчилгээ, тохижилт, ариун цэврээр улсын тэргүүний ШТС-аар 3 удаа шалгарч байсны дээр эрхлэгчээр ажиллаж байсан Ц. Алгаа 5 жил системийн аварга ажилтнаар шалгарч байв. Сүүлийн жилүүдэд тус станц нь НИК хувьцаат компанийн Увс аймаг дахь Нефть хангамжийн газрын харъяанд ажиллаж, эрхлэгчээр нь Д. Намжуур Ю. баттулга нар ажиллаж байсан Д. Намжуур 2001 оноос хувийн ШТС байгуулан албан байгууллага иргэдэд үйлчилж байгаа. 2010 оноос Наранбулан сумын хэмжээнд улсын 1, хувийн 2, нийт 3 ШТС үйл ажиллагаагаа явуулан албан байгууллага иргэдэд үйлчилж байна. НИК-ийн эрхлэгчээр Ю. Баттулга түгээгчээр Б. Буянхишиг нар ажиллаж байна.           


Цаг уур


Наранбулаг суманд Хөдөө аж ахуйн цаг уурын харуул 1974 оноос эхлэн бий болж цаг уурын харуулын анхны ажиглагчаар Д. Норов ажиллаж байв. Хяргас нуурын хөвөөнд усны харуул ажиллаж байсан боловч 1990 онд татан буугджээ. Цаг уурын ажиглагчаар М. Цэвээнжав, М. Чимэддулам наражиллаж байна.

Монголын ёс заншил

                                     

                                           Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон
Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
  1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
  2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
  3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
  4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
  5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
  6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах
Монгол айлын дөрвөн чухал ёс:
  1. Эцэг эх асралтай
  2. Эх энэрэлтэй
  3. Дүү бишрэлтэй
  4. Хүү тахимдуу
Эхнэр нөхрийн эрхэм үүрэг:
  • Гадаах ажлыг эр нь мэднэ
  • Гарах орохыг эм нь мэднэ
  • Саадаг нумыг эр нь мэднэ
  • Сааль савыг эм нь мэднэ
  • Аян жинг аав нь мэднэ
  • Ааль  аашийг  ээж нь мэднэ
  • Ардаг догшныг аав нь мэднэ
  • Авах гээхийг ээж нь мэднэ 
Эцэг хүний таван эрдэм: 
  1. Уужим ухаан
  2. Хатан зориг
  3. Бат журам
  4. Өрх гэрийн түшиг
  5. Үр хүүхдийн сүр сүрлд 
Эцэг хүний цээрлэх найман зүйл 
  1. Бор дарсанд үл шунах
  2. Болчимгүй үгэнд үл автах
  3. Болох болохгүй хэргийг сэдэх
  4. Богд Чингэсийн сургалд үл тэрслэх
  5. Үр хүүхдээ үл хараах
  6. Үнэн ханийг үл гомдоох
  7. Үйлийн хэцүүгээс үл
  8. Өмсөхийн өнгөнд үл автах
Эх хүний есөн эрдэм:
  1. Өнгөнд цэвэр
  2. Үйлэнд уран
  3. Үрд энэрэлтэй
  4. Үргэлж цэмцгэр
  5. Ханьдаа түшигтэй
  6. Хадамдаа элэгтэй
  7. Найранд дуутай
  8. Настанд ерөөлтэй
  9. Нартанд буянтай
 Эхнэр хүний цээрлэх таван гэм:
  1. Эр бусдыг сэтгэх
  2. Атаа жөтөө өвөрлөх
  3. Муу санаа агуулах
  4. Харамч байх
  5. Зохилдохгүй үйл үйлдэх 
Эрхэм сайн хөвгүүний ёсон
            Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.
Асар муу хөвгүүний шинж
            Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас эхсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн мүү хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.           
Эрхэм сайн охины шинж:
  1. Сайхан гоо зүстэй бөгөөд
  2. Санаа сэтгэл номхон дөлгөөн
  3. Саруул ухаантай охин сайн
  4. Эхийн сургаалаар явагч
  5. Эгч дүүтэйгээ эвтэй
  6. Эсгэх оёход уран бол
  7. Эрхэм сайн охин мөн
  8. Алиа наадгайд дургүй
  9. Ахуй биеэ хичээн хадгалаад
  10. Ахас ихэсийг зэргээр хүндлэгч
  11. Уур хилэнгүй охин сайн 
Асар муу охины шинж:
  1. Авир дүр нь чөтгөр мэт
  2. Ааш зан нь сармагчин мэт
  3. Асар их ууртай охин муу
  4. Ачит эцэг эхээ сургахад уурлан
  5. Ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч
  6. Алиа наадгаад маш баясан
  7. Айл хэсэгч охин муу
  8. Үйл хийхэ дургүй
  9. Үг хов хэлэх дуртай
  10. Үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч
  11. Үл бүтэх охин муу
  12. Айх ичихийг үл мэдэн
  13. Ажиггүй шалиг үг хэлэлцэн
  14. Аливаа садар самуун явдалтай
  15. Аальгүй охин муу
Хүүхдээ хүмүүжүүлэх зарчим:
Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
Хэтэрхий өнгө үзэмжинд дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
Нойронд автуулахаас болгоомжилж эрт босхыг хичээдэг болго
Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
Хов зөөх, илуу үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга
Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

Увс аймаг


1931 онд байгуулагдсан. 69585 ам.дөр.км нутагтай. 90 мян.хүн амтай. Аймгийн төв Улаангом хот нь Увс нуурын хотгорын баруун урд захад 34 ам.дөр.км. талбайг эзлэн Улаанбаатараас 1336 км зайтай газарт д.т.д 939 м өндөрторшино. 30 мян.хүн амтай. Увс аймаг нь манай орны баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ.


Чулуун нүүрс /Нүүрст хотгор, Хар Тарвагатай/ бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Улаангом хотод агаарын жилийн дундаж температур нь жилд -3.8° С хүйтэн, 1 сард -33°С хүйтэн, ҮII сард 19.2°С дулаан байдаг. Улаангом нь манай орны хамгийн их хүйтэн өвөл болдог нутгийн нэг бөгөөд хамгийн их хүйтэн болсон нь -50°С хамгийн хамгийн дулаан болсон нь 36.4°С болж байжээ. Жилд дунджаар 135.3 мм тунадас унана.Агаарын даралт 1сард 923.9 гПа, ҮII сард 901.9 гПа байдаг. Увс, Хяргас нуурын хотгорт Дэлхийн хойд хагасын өвлийн агаарын их даралтын төв үүсдзг. Улаангомд 1 сард 1055 мб хүрсэн нь Дэлхийн хамгийн их даралт болсон юм. Жилийн салхины дундаж хурд 1.4'м/с бөгөөд хамгийн их салхитай Ү сарын хурд 2.3 м/с байдаг. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино.

Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн их энх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөр'стэй, нуурын хсггор хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй. Увс аймаг 1.9 сая гаруй малтай, нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.

Түүх

Сумд
Баруунтуруун
Бөхмөрөн
Давст
Завхан
Зүүнговь
Зүүнхангай
Малчин
Наранбулаг
Өлгий
Өмнөговь
Өндөрхангай
Сагил
Тариалан
Тэс
Түргэн
Улаангом
Ховд
Хяргас
Цагаанхангай

Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11-р сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд "Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтов.Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой" гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ. 1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг 1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг 1933 оноос Увс аймаг гэж нэрлэжээ. 1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ.

1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм. 1686 онд Ойрад Монголын их хаан Галданбошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг. Ийнхүү газар тариалангийн суурин /Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм/ нь Увс аймагт анх тавигджээ. 1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.

Лүүжин Дацангын дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин - улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2- р сард УБХ - ын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.

1957 онд барилгын 3- р ангийг тус суманд байгууласнаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4- р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө мал аж ахуй эрхэлж байна.

2000 оны жилийн эцсээр Улаангом суманд - Тэмээ - 425 - Адуу - 3740 - Yхэр - 10867 - Хонь - 48415 -Ямаа - 22411 бүгд 85788 толгой мал өсөн бойжиж буй бөгөөд 240 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж орон нутгийн төсөвт 300 гаруй сая төгрөг оруулж байна. Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг " Чандмань улаан" " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг юм.

Байгалийн үзэсгэлэнт газар

Цагаан дэглий, Мөст, Цагаан шувуут зэрэг мөнх цаст сүрлэг өндөр уулс Увс, Хяргас, Ачит, Үүрэг гэх мэтчилэн давстай болон цэнгэг (загас элбэгтэй) 40 орчим том, жижиг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга өргөн талууд тэр аяараа Увс нутгийн үзэсгэлэн гоо билээ. Энэ нутагт байгаль өөрөө бүтээсэн үзэсгэлэнт сонин газар байгаль газарзүй, шинжилгээ судалгаанд хэрэглэх чухал зүйлс элбэг тохиолдoно.

Ийм газрууд гэвэл : Малчин, Хяргас сумын нутгийн заагт байгаа 600-800 хонь багтах Жинст хадны агуй, Давст сумын Хатуугийн уулан дах 200 метрийн гүнзгий агуй, өндөрхангай нутагт байдаг 400-500 адуу буюу 800-900 хонь багтахаар Улаан Чулууны агуй, Бөхмөрөн сумын нутаг Ямаат ууланд далайн төвшнөөс дээш 3000 м-ийн өндөрт эртний амьтан ургамлын ул мөр хадгалагдан үлдсэн хадан хясаа гэх мэтчилэн байгалийн үзэсгэлэнт сонин зүйлс элбэг бий. Мөн Ховд сумын нутагт Уу-ширэг гэдэг газар Гоожуур нэртэй хүрхрээ , мөн сумын нутагт эрт дээр үеэс анчин гөрөөчин нүүдэлчид дамжин гардаг байсан 2 хадан хясааг холбож тавьсан "Дамжиг" модон гүүр гэх мэтчилэн хүний нүд хужирлах байгалийн үзэсгэлэнт газар элбэг бий.

Ан амьтан

Увс аймагт өндөр уул, тал, говь, нуур, гол горхи элбэг, цаг уур эрс тэс, байгаль газарзүйн олон янзын нөхцөлтэй түүнд зохицож төрөл бүрийн ан амьтан нутагшиж амьдардаг байна. Манай аймагт 4 баг, 6 овгийн 20 төрлийн, 64 зүйлийн сүүн тэжээлтэн амьдардаг. Ан гөрөөсийг үндсэн бүтээгдхүүнээр нь мах арьсны болон үслэг гэж ангилдагаас мах арьсны ан элбэг байдаг. Увс аймагт агнуурын ач холбогдол бүхий Алтайн аргал, угалз, буга согоо, янгир, зүр, гур, чоно, гахай, үнэг, хярс, бор гөрөөс гэх мэт ан амьтантай, ногтруу, галуу, ятуу, нугас зэрэг шувуудтай, алтайн сугас, монгол хадран, осмон, нохой сугас, давжаа сугас, шар загас жараахайтай. Хяргас, Ачит, Увс нуурын сав нутгаар зээр, хар сүүлт зэрэг ховордсон амьтад бий.

Ханхөхий, Тогтохын шил, Хархираа Түргэний уулс, Улиастын шилийн ой хөвч, өндөр уул, асга хадаар аргаль, угалз, буга, согоо, ирвэс, шилүүс, янгир, суусар, гахай, нохой зээх, бор гөрөөс, чоно, үнэг, хэрэм, хур, сойр, ятуу, хөтүү, чандага, жирх, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, үен, туулай, тарвага, зурам, солонго, алаг даага, сохор номин, шар сүүлт, хулан жороо, бозлог зэрэг ан амьтад, мэргэчид оршино.

Нууруудад хун, галуу, нугас, хотон, ангир зэрэг усны шувууд, хад уул, тал нутгаар хойлог, тоодог, тогоруу, ногтруу, хөхөө, бүргэд, тас, ёл, тоншуул, хэрээ, шаазгай, харцага, болжмор, ууль, сар, шар шувуу, элээ, цахлай, өрөвтас, өвөөлж, Ховд, Бөхмөрөн голд алтан гургалдай зэрэг нүүдлийн болон суурин шувууд элбэг бий.

Томоохон голуудад, зарим нууруудад агнуурын загас, баруун монголын хадран, алтан сугас буюу нохой шар загас элбэгтэй. Янгирын эх орон гэж нэрлэдэг Бөхмөрөний нутаг Хар ямаатад улсын ангийн нөөц газар бий. Тэнд жил бүр олон улсын анчид ирдэг. Увс аймагт ан агнуурын ач холбогдол бүхий 30-аад зүйлийн хөхтөн амьтад байгаагийн дотор 4 баг 6 овгийн, 20 төрлийн, 26 зүйлийн сүүн тэжээлтэн, 10 төрлийн шувуу, 3 зүйлийн загас нутагшин амьдарч буйг ан зүйн мэргэжилтнүүд тооцжээ.

Дархан цаазат газар

Увс аймгийн Дархан цаазат газар нь Цагаан Дэглий, Цагаан шувуут, Алтан элс, Тэс, Торхилог голын адаг, Хан Хөхийн нуруу, Хархираа, Түргэний уулс, Тогтохын шил, Улиастайн шил зэрэг уул нурууд Увс, Хяргас, Үүрэг, Ачит, Баяннуур зэрэг нуурууд , Тэс, Ховд, Хархираа, Хангилцаг, Түргэн, Таван салаа зэрэг гол мөрөн, Бөхмөрөнгийн Ямаат, өндөрхангайн Буштаг, Алтан бургас, Давстын Мөнхөт, Цахир, Ховдын Гоожуурын хүрхрээ, Дамжиг, Завханы Хэцүү хад, Нарийн голын эх зэрэг нутгийг хамардаг бөгөөд байгалийн үзэсгэлэн төгөлдөр шинжийг өөртөө агуулснаараа онцлог билээ.

Цагаан дэглий уул. Цагаан дэглий уул нь Түргэний уулсын ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4140 метр өндөр, мөнх цастай уул юм. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Энэ ууланд үе үе гадаадын жуулчид ирдэг.



Увс аймаг - Зургийн цомог

Цагаан шувуут. Увс аймгийн хойд хил Сагиль сумын нутагт байдаг. Далайн түвшнээс дээш 3496 метр өндөр мөнх цастай уул юм. Цагаан шувуут ууланд буга, согоо, аргаль, янгир, ирвэс, үнэг, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Цагаан Шувуут уулын зүүн сугаас Сагиль голын зарим салаа эх авч Увс нуурт цутгана. Цагаан шувуут уул, түүний салбар уулсуудад харгай, бургас улиас модон ой их бий.

Алтан элс. Бөөрөг дэлийн их элсний өмнөд хэсгийн торгон элсийг ийнхүү нэрлэх бөгөөд Баруун туруун, Зүүнговь сумын нутагт байна. Алтан элс нь Увс нуурын ай сав газрын бүрэлдэхүүнд багтдаг.

Тэс. Тэс нь Увс аймгийн Тэс сумын нутгийн нэр бөгөөд энэ нутагт Их говийн торгон элс, Тал хээрийн бүс, Хангайн бүс ч бас ордог. Энэ нутгийг Хангайн юмуу тал хээрийн эсвэл говийн бүс гэж хэлэхэд хэцүү. Тэс нутгаар Тэсийн гол дайран урсаж Увс нууранд цутгадаг.

Хан Хөхийн нуруу. Монгол уулсын Хангайн нурууны баруун үзүүр бөгөөд Бор хайрхан, Цагаан хайрхан, Дуулга гэсэн гурван томоохон оргил бий. Түүнээс хамгийн өндөр нь Дуулга уул бөгөөд 2923 метр өндөр юм. Бор хайрхан 2591 метр өндөр. Цагаан хайрхан 2512 метр өндөр юм. Хан Хөхий нуруу нь 180 км үргэлжлэх бөгөөд Шилүүст ой элбэгтэй учир Увс аймгийн ойн баялгийн гол эх булаг болно. Хан Хөхийн нуруунд буга сүргээрээ байдаг бөгөөд чоно, үнэг, мануул, хярс, тарвага, тоншуул, хөхөө гэх мэт олон төрлийн амьтад болон шувууд бий.

Хархираа. Монгол Алтайн салбар уулсын нэг, Увс аймгийн өмнөговь, Ховд, Тариалан, Улаангом сумын нутгийг дамжин өмнөөс баруун хойд зүг чиглэсэн байдалтай оршино.Хархираагийн уулсаас Хархираа, Намир, Улиастай, Бургаст, Шивэрт зэрэг томоохон голууд эх авч хоёр тийш хагалбарлан урсана.Оргил нь Мөст,далайн түвшнээс дээш 4126 метр өндөр, оройдоо мөнх цастай.Хархираагийн уулсад буга, согоо, аргаль, янгир, үнэг, чоно, тарвага, зурам, үен, хадны суусар, ирвэс, өмхий ба эрээн хүрэн, дорго, хярс, мануул зэрэг ойн болон араатан амьтан элбэг, уулын араар Харгай, Улиас, Бургас, Гацуур зэрэг ой мод бий.

Түргэний уулс. 1993 онд Монгол Улсын Их Хурлаас гаргасан тогтоолд "Түргэний уулсад уулын тундр, ой тайга, уулын хээр зэрэг байгалийн олон бүс, бүслүүртэй бөгөөд түүнд зохицсон олон янзын модлог, бутлаг, өвслөг ургамал, төрөл бүрийн ан амьтантай, бас Мөнх цас, мөсөн гол, мөсөн тогоо, агуй, хад. цохио, хүрхрээ, бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой эртний түүх соёлын дурсгалт газар элбэгтэй болохыг" зааж" Түргэний уулсын үндэсний дархан цаазтай газар" болгосон байна. Энэхүү дархан цаазат газарт Буурал, Түргэн, Живэртэйн голуудын эх авсан нуруунуудыг дамжуулан Цагаан Дэглий уулнаас зүүн тийш Хавцалын боом хүртэл 123.1 мянган га гурвалжилсан нутгийг хамруулжээ.

Тогтохын шил. Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс. Тогтохын шилээр Увс, Хяргас 2 нуур тусгаарлалцана. Хамгийн өндөр оргил Хүрэмийн овоо далайн төвшнөөс дээш 2357м Тогтохын шил нь 70аад км үргэлжлжх бөгөөд булаг шанд , ус, өвс элбэгтэй малын бэлчээрт нэн тохиромжтой нутаг юм.

Увс нуурын дархан цаазат газар. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бороо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан Ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг 4126м өргөгдсөн Хархираа Түргэний уулсын ноён оргил юм. Увс аймгийг нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнт газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан 679.6 мян.га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн 1994 оны 9 -р тогтоолоор дархан цаазат газар болгон тогтоожээ. Увс нууранд ногтруу, ангир, галуу, хошуу галуу, ангидаг, шар алаг нугас, болон улаан хүзүүт, шунхан шумбуур, гэзэгт шумбуур зэрэг 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулаан улиралд ирнэ. Увс нуурын нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Боршоо, Сагил, Хөндлөн, Хандгай, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.

Тэсийн гол. Тэсийн голын урт нь 732км бөгөөд Увс аймгийн нутагт 135км ноогдоно. Увс нуурт цутгахдаа Зэгстэй өргөн намаг бүхий таван салаа үүсгэнэ. Энэхүү 5 голыг нутгийн ардууд Оргих, Хос-Эрэг, Их гол, Жийрэг, Yхэг гэж нэрлэх бөгөөд үүнээс Таван тэс гэдэг нэр томъёо үүсжээ. Тэсийн голын зэгс бургасаар зэрлэг гахай нэлээд их бий. Мөн зэрлэг чацаргана Тэсийн голыг дагаж чимж ургадаг.

Аялал жуулчлал

Увс аймаг байгалын аялал жуулчлал хөгжүүлэх сонирхол татахуйц бүс “Б” зэрэглэлд ордог. Увс аймаг нь байгалийн бүх бүс бүслүүрийг хамрсан, аргал, угалз, янгир, буга согоо, бор гөрөөс, ирвэс зэрэг ховор ан амьтад, олон төрлийн шувуу, ургамалын аймагтай, 5 хошуу мал, дөрвөд, баяд, хотон, халх зэрэг олон ястан амьдардаг, түүх, соёл, олон ястны өвөрмөц амьдралын хэв маягийг хадгалж өнөөг хүртэл амьдарч ирсэн нь байгалийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх боломжтой.

Аялал жуулчлалын нөөцүүд 1. Мөнх цаст өндөр уулс, говь цөл, элсэн манхан, баян бүрд, том нуур, түргэн урсгалт гол, зэрлэг ан амьтан, ургамал бүхий харьцангуй онгон өвөрмөц сонирхолтой байгаль орчин, эрс тэс уур амьсгал, цас мөсөөр бүрхэгдсэн өвөл, 4 улирлын онцлог, цэлмэг одод түгсэн тэнгэр, цэвэр агаар, рашаан ус. 2. Эртний архилогийн түүхэн дурсгалт газрууд, сүм хийд, баялаг үзмэр бүхий музей. 3. Дөрвөд, баяд, халх, хотон зэрэг үндэстний цөөнхи, ястнуудийн угсаатны зүйн онцлог, амьдрах хэв маяг, дуу бүжиг, монгол гэр, хуримлах ёслол. 4. Нүүдэлчин малчин ардын соёл, ёс заншил, нүүдэл, шашин шүтлэг. 5. Байгаль орчноо хайрлан хамгаалах нандин өв уламжлал, овоо тахилга. 6. Үндэсний баяр наадам / бөх барилдах, морь уралдах, сур харвах/ 7. Морь, тэмээ, сарлаг унах, эмнэг сургах, морь бугуйлдах. 8. Ховор, ховордсон зарим ан амьтаныг харах, тусгай зөвшөөрлөөр агнах. 9. Уулын аялал, усан аялал

Жуулчны баазууд “Хархираа” жуулчны бааз Улаангомоос 28км зайтай байдаг. “Сайхан халиун” ХХК “Хэцүү хад” жуулчны бааз Хяргас нуурын хөвөөнд байдаг. “Онцын тасархай” ХХК –ны жуулчны бааз Түргэн сумын нутагт Улаан гом хотоос 90км зайтай байдаг. “Алтай аутфиттерс” ХХК ангын отогнууд Өмнөговь сумын улиаст, Сагиль сумын Цагаан гол, Түргэн сумын Шаварт, Хан Хөхийн нуруунд байрладаг.

Увс аймаг эртний түүхийн арвин их баялагтайн дотроос Сагил сумын Моожоогийн хошууны ногоон саарал өнгийн хаднаа хүн болоод аргаль, янгир, тэмээ, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн олон зуун зураг байдаг нь мезолитийн сүүлч, шинэ чулуун зэвсгийн эхэн үед хамаарагдах дурсгал болно. Мөн Бөхмөрөн сумын нутагт хүн хөшөөдийн баялаг чуулбар, Ачит нуурын бичээс хэмээх эртний руни бичигт гэрэлт хөшөө байдаг.

Чандмань-Улаан уулнаас төмөр зэвсгийн үед амьдарч байсан 50 гаруй хүний хэрэглэгдэхүүн бүхий булш тус тус олдсон байна. Түүнчлэн Зүүнговь сумын Сарантолгойн өврөөс Чингис хааны үеийн монгол эмэгтэйг булш илэрч, тухайн үеийн дээл, гоёлын зүйлс олджээ. Мөн Улаангом хотын баруун урд орших Чандмань уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарагдах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжлээд байгаа ажээ. Чандмань уулын булш нь МЭӨ ҮIII-III зууны үед манай орны баруун хойт хэсэгт амьдарч төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн аймгийн урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй сонин дурсгал юм.

Увс аймгийн даргаар ажиллагсад

1. Б. Санжжав - 1925 - 1927
2. Ц. Нанзад - 1927 - 1928
3. Ц. Бадрах - 1928 - 1931
4. Б. Нацаг ( эмэгтэй) - 1931 - 1931 -1956
5. С. Алтангэрэл - 1931 - 1932
6. Ж. Ноосой - 1932 - 1933,
7. Б. Хөхнүдэн - 1933 - 1934
8. Г. Мижид - 1934 - 1937
9. С. Милхаабаатар - 1937 - 1938- 1986
10. Б. Тэгшжав - 1938 - 1939
11. Ө. Өлзийхутаг - 1939 - 1939
12. Ж. Осор - 1939 - 1943
13. П. Магсаржав - 1943 - 1944
14. А. Бэгзжав - 1944 - 1948
15. Д. Батсүх - 1948 - 1950
16. Д. Ядамцоо - 1950 - 1953
17. Ү. Шагдар - 1957 - 1961
18. Д. Сүрэнхорлоо -1953
19. Х. Спемхан - 1956 - 1957
20. Ц. Нансалжав - 1966- 1970
21. Г. Баасанжав - 1970
22. Н. Жийдээ - 1986 - 1992
23. Д. Намсрай - 1992 - 1996
24. Ц. Баатар - 1996 - 2000
25. Л. Тогоо - 2000-2008
26. Цасчихэр 2008 оноос хойш

Сумын төр захиргааны байгууллагын хөгжил

                                          Наранбулаг сумын ЗДТГ, ИТХ газар
         1952 онд тус сум байгуулагдах үед Монгол улсын сонгуулийн шинэ системийн дагуу Улсын Их Хурлын сонгож, орон нутагт айтаг, сумын хөдөлмөрчдийн депутатуудыг сонгон ХДХ-аас сумын гүйцэтгэх захиргааг сонгож байгуулдаг болсон үе байлаа.

Иймд энэ журмын дагуу Наранбулаг сумын хөдөлмөрчдийн депутатуудын хурлыг сонгон уг хурлын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааг сонгосон байна.

Сумын анхдугаар чуулганаар сумын гүйцэтгэх захиргааны даргаар Тэссумын харъяат Жамъян, орлогч даргаар Ш. Төмөрпүрэв, нарийн бичгийн даргаар Ж. Ядмаа нарыг баталсан байна.гэвч сумын даргаар томилогдсон Жамъян биеэр ирж ажиллах боломжгүй болсон тул багийн даргаар ажиллаж байсан Б. Дамбыг шууд томилон ажиллуулжээ. Сумын даргааг сонгогдсон Жамъян нь хожим 1954-55 онд дахин ирж ажиллажээ.

Мөн энэ үед аймгийн намын хорооны товчооны 8 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас намын үүрийн нарийн бичгийгн даргаар С. Лосолыг томилсон боловч биеийн эрүүл мэндийн байдлаас ажиллах бололцоогүй болсон тулнамын хорооны товчоонй 11 дүгээр сарын 10-ны өдрийн 70/145-р тогтоолоор Б. Жулдайг томилон ажиллуулжээ.

1949 онд улсын ажил албыг залгуулж байсан морин өртөөг халж, авто өртөө байгуулснаар ард иргэдийн нуруун дээр байсан өртөөний хүнд албыг халж,улсын өртөөнд ашиглаж байсан өртөөний адууг сумын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсэн байна.

Наранбулаг сум анх байгуулагдахад Зүүнхангай сумаас 26 адуу, 2 тэмээ, Өндөрхангай сумаас 23 адуу, 4 тэмээ, Туруун сумаас14 адуу, Хяргас сумаас 20 адуу, Өмнөговь сумаас 48 адуу, 10 тэмээ, эдгээр 5 сумааснийт 134 адуу, 16 тэмээ шилжүүлэн өгснөөр өртөөны адууны суурьтавигдаж, улсын 274-р өртөө болсон байна.




Өртөөний адуучнаар Ш. Хүцэс ажиллаж байгаад хожим1959 онд 3 жижиг нэгдэл нийлж, сум нэгдэл бий болсоноор өртөөний адуу, тэмээг нэгдэлд шилжүүлэн өгч, сумын доторх өртөөний албыг нэгдэл хариуцах болжээ.